Гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээ

Санхүү татварын бүх төрлийн тайлан гаргана.

гэрээт нягтлан бодогч

Гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээ гэж юу вэ?

Өдөр тутмын гүйлгээ бага боловч мэргэжлийн нягтлан бодогчийн хэрэгцээ шаардлага тулгардаг ААН-дэд илүү тохиромжтой үйлчилгээ.

Танай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд тулгараад байгаа орон зайг мэргэжлийн баг хамт олон ажиллаж нөхөх болно.

Яагаад манай гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээг сонгох ёстой вэ?

Манай баг нь өдөр тутмын гүйлгээг хийгээд явах нягтлан бодогчийг тусгайлан томилон, мэргэшсэн нягтлан бодогч нар нь эцсийн үр дүнд хяналт тавин ажилладаг учраас нэг хүнээс шалтгаалсан алдаа дутагдал үүсэхгүй

Багийн гишүүд мэргэжлийн дагуу мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэшсэн дотоод аудитор зэрэг сургалтанд сууж өөрсдийгөө үргэлж хөгжүүлдэгээс гадна НББ-н ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, уялдуулах, системжүүлэх зэргээр бодлогын түвшний судлагаа, төлөвлөгөө боловсруулан бодитой үр дүн гаргаж байгаа чадварлаг баг хамт олон юм.

Манай гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээ цалингийн доод хэмжээ буюу 550,000₮-с эхлэнэ. Зах зээл дээр мэргэжлийн туршлагатай нягтлан бодогчийн цалин 2 сая төгрөгнөөс дээш байдаг.

Онлайн санхүүгийн программ ашиглан цаг хугацаа орон зайнаас үл хамааран өдөр тутмын бүртгэл тооцоо хийгдээд явах болно. Захиалагч таныг тухайн программын гүйлгээг хянах зорилгоор нэвтрэх эрх өгнө.

ЭРХЭМ ТҮНШ КОНСАЛТИНГ

Хамтдаа Системтэй хөгжье

  • Мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай үйлчилгээ.
  • Хариуцлагатай үйлчилгээ
  • Нээлттэй мэдээлэл /Онлайн санхүүгийн программ/
  • Тогтмол хяналт тавих боломж. /Онлайн санхүүгийн программ/
  • Хуулийн хүрээнд хамгийн боломжит төлөвлөгөө боловсруулж ажиллана

Гэрээт нягтлан бодогчийн хийх ажлууд

үндсэн ажил

Үндсэн Ажил

1. Нийгмийн Даатгалын Шимтгэлийн Тайлан /Сар бүр/
2. НӨАТ – ын тайлан /Сар бүр/
3. ХХОАТ – ын тайлан /Улирал бүр/
4. ААНОАТ – ын тайлан /Хагас жил, бүтэн жил/
5. Үнэ шилжилтийн тайлан /Хагас жил, бүтэн жил/
6. Баланс /Хагас жил, бүтэн жил/

туршлага

Нэмэлт Ажил

Үндсэн санхүүгийн тайлангууд гаргахаас гадна байгууллагын үйл ажиллагаанд тулгардаг санхүүгийн бүхий л асуудлыг шийдвэрлэхээр нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгож байна.
1. Хяналтын тооллого хийх /Үндсэн хөрөнгө болон агуулах, салбаруудад/
2. Авлагын тооцоо хийх, акт үйлдэх, нэхэмжлэх өгөх

Эрхэм түнш консултинг компанийн танилцуулга

туршлага

Нягтлан бодох бүртгэлийн салбарт олон жилийн туршлагатай баг хамт олон

мэргэжлийн

Мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай үйлчилгээ

нээлттэй

Байнга харилцах нээлттэй тогтолцоо

Бидний үйлчилгээ: