Кино театр, Multifunctional Screen
Skywing Center – 4 давхарт тайз дэлгэц, хосолсон танхим
Кино театр, Multifunctional Screen
Кино театр, Multifunctional Screen-ний үзүүлэлтүүд
Multifunctional screen Онцлох Тодорхойлолтууд
Дуу авианы системийн онцлог
- 3 чиглэлт өндөр хүчин чадалтай чанга өсгөгч.
- JBL5732 төхөөрөмжөөр дуу авианы төгс байдлыг шийдсэн.
- Дуу чимээг 700 ваттын түвшинд 28″ дифференциалд хүргэх чадалтай дамжуулагчтай.
- 4 инчийн том форматтай, чийгшүүлсэн титан диафрагм бүхий, өндөр давтамжтай даралт драйвертай.
- Гажуу авиагүй, давтамжийн хариу үйлдэл бүхий шинэ загварын “Optimized Aperture Waveguide” технологиор хийгдсэн.
- SSCtm дэлгэц зориулж JBL патентлагдсан.
- Бүдэг чимээг цацах өсгөгч төхөөрөмжөөр тоноглогдсон /JBL4645A/.
Дэлгэцийн системийн онцлог
- Дэлгэцийн хэмжээ 148 м2 /Харьцаа 16мx8.64м/.
- Дэлгэц нь мөнгөлөг өнгийн Сайн чанарын Polymer материалаар хийгдсэн.
- BARCO брэндийн 4K digital Cinema Projector.
- Дижитал кино тоглуулах сервертэй.
- 3D төхөөрөмж.
- 3D нүдний шил.
- Тайзны гэрлийн удирдлагын систем, төхөөрөмжөөр гэрлүүдийн хөдөлгөөнийг удирдана.
Кино театр, Multifunctional Screen
SKYWING Center-ийн 4-р Давхрын 3D план зураг
SKYWING Center-ийн Олон Үйлдэлт Танхимын Харилцагчдаа санал болгодог 3 Ач Тус
Олон үйлдэлт дэлгэц нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй ба 4K нягтрал, 3D технологи бүхий том хэмжээтэй тул мэдээлэл, танилцуулгаа илүү тод, хүрээлэн буй орчныг бодитоор харуулдаг. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү өргөн хүрээнд хүргэх, хэрэглэгчдийн анхаарлыг татахад тусалдаг.
Хурал, үзэсгэлэн, кино нээлт,арга хэмжээ зохион байгуулах, бүтээгдэхүүн болон бизнес сурталчилгаа, тоглолт арга хэмжээ, хамтлаг дуучдын VIP эвент гэх мэт олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад тохиромжтой, уян хатан тохиргоотой.
Энэхүү дэлгэц нь орчин үеийн технологиор тоноглогдсон тул брэндийн танилцуулга, контентыг өндөр чанартай, үр дүнтэй хэлбэрээр хүргэх боломжийг олгодог. Танилцуулга, эвентүүдийн үр нөлөөг нэмэгдүүлж, хэрэглэгчидтэй илүү гүнзгий сэтгэгдэл үлдээдэг.
SKYWING Center-ийн Шилдэг Үзүүлэлтүүд
Нэгдсэн Менежментийн Бодлого
Skywing Center нь чанар, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр нэгдсэн менежментийн бодлогыг хэрэгжүүлэн, үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд олон улсын стандарт, дэвшилтэт арга хэмжээг мөрдөн ажилладаг.
Агаар сэлгэлтийн систем
Skywing Center нь эрчим хүчний хэмнэлттэй, автомат удирдлагатай, multi V5 удирдлагын систем, ISO стандартад F8 шаталсан агаар сэлгэлтийн системийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь барилгын дотор орчны агаарын чанарыг тогтмол цэвэр, таатай байлгах нөхцөлийг хангадаг.
Харуул Хамгаалалтын Систем
Skywing Center нь Барилгын дотор болон гадна талд 24 цагийн турш ажилладаг бүрэн камержуулалттай. Дулаан болон хөдөлгөөн мэдрэгч, аваарын гарцын хамгаалалтыг смарт системээр шийдсэн.
Галын Аюулгүй байдлын төхөөрөмж
Skywing Center нь Галын аюул илэрсэн үед автоматаар ажиллах гал унтраах аюулгүй байдлын мэдрэгчтэй.
Олон Үйлдэлт Танхимын Сандал
Skywing Center нь олон үйлдэлт танхимын Сандалны хувьд Эргономик загвартай тул урт хугацааны арга хэмжээний үед ч хэрэглэгчдэд тав тухтай мэдрэмж өгдөг.Сандлын зөөлөн дэвсгэр болон нурууны хэсэг нь биеийн ачааллыг жигд хуваарилах тул тухлаг суултыг хангана.
Дуу авианы систем
Skywing Center-ийн олон үйлдэлт танхим нь JBL5732 өндөр чанарын дууны системээр тоноглогдсон бөгөөд энэ нь арга хэмжээ, танилцуулга, эвентүүдийг тод, цэвэрхэн, чанартай дуугаралтаар хангаж илүү таатай орчин бүрдүүлдэг.
Хамтрах Процесс
Алхам 1
Холбоо барих
Skywing Center-ийн багтай холбогдож, хамтын ажиллагааны зорилго, шаардлагыг ярилцан тохиролцох.
Алхам 2
Төлөвлөгөө боловсруулах ба гэрээ байгуулах
Showroom, олон үйлдэлт дэлгэц (Multifunctional Screen) ашиглах төлөвлөгөөг гарган, тохиролцсон нөхцлөөр гэрээ байгуулна.
Алхам 3
Маркетингийн арга хэмжээ зохион байгуулах
Skywing Center-ийн талбай, дэмжлэгийг ашиглан танилцуулга, эвентүүдээ зохион байгуулж, хамтын ажиллагааны үр дүнг хянах.
Олон Үйлдэлт Танхим – Бидний Хамтрагчдын Төгс Туршлага
SKYWING Center-ийн 1-р давхрын Showroom-тэй Sain Motors хамтарч, өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулдаг төдийгүй, шилдэг загваруудаа танилцуулах онцгой арга хэмжээг үе үе зохион байгуулдаг. Мөн энэхүү арга хэмжээнүүдийг манай 4-р давхрын олон үйлдэлт дэлгэцээр (Multifunctional screen) дамжуулан илүү өргөн хүрээнд, үзэгчдэд бодитоор хүргэдэг нь худалдан авагчдад брэндийн үнэ цэнийг мэдрүүлэх гайхалтай туршлагыг санал болгодог.
SKYWING Center-ийн 1-р давхрын Showroom-ийг ашиглан, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд илүү ойртуулхаас гадна SKYWING Center-ийн олон үйлдэлт дэлгэцийг (Multifunctionalscreen) ашиглан брэндийн танилцуулгаа өргөн хүрээнд хүргэхийн зэрэгцээ танилцуулгын төгсгөлд 4-р давхрын тансаг зэрэглэлийн Япон Солонгос хоолны рестораны хүлээн авалтын орчинд зочдоо хүлээн авч, брэндийн үнэ цэнийг улам бүр тодотгосон албан ёсны уулзалт, арга хэмжээг зохион байгуулах боломжтой.