Аяллын компаниар аялах уу, өөрөө хувиараа аялах уу?
Аяллын компаниар аялах эсвэл өөрөө хувиараа аялах нь аль аль нь сонирхолтой бөгөөд өөр өөрийн онцлогтой. Гэхдээ сонирхолтой байхын тулд аль алинаар нь явж үзэх хэрэгтэй.
Аяллын компаниар аялах давуу талууд:
- Төлөвлөгдсөн байдал: Бүх зүйл төлөвлөгдсөн байдаг тул аяллын маршрут, зочид буудал, хоол хүнс зэргийг компани урьдчилан зохицуулдаг. Энэ нь цаг хэмнэх, хөтөлбөртөө тааруулан хурдан шуурхай байх хандлагатай бөгөөд нөгөө талаас стрессгүй аялахад тусална.
- Хөтөчтэй: Мэргэжлийн хөтөч аяллыг удирдаж, тухайн газруудын тухай сонирхолтой мэдээлэл өгдөг тул тухайн орон нутгийн түүх, соёлтой илүү танилцах боломжтой.
- Аюулгүй байдал: Туршлагатай хөтөчтэй байхад аюулгүй байдлын эрсдэл багасч, таагүй байдал үүсэхээс сэргийлж чадна. Жишээ нь, хэлний бэрхшээл, замын чиглэл алдрах зэрэг эрсдэл багасна.
- Зардлын төлөвлөлт тодорхой: Аяллын багцын үнэ нэгэнт тогтсон учир зардлын хэтрэлгүйгээр төсөвлөсөн хэмжээнд аялж чадна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай газруудад хялбар нэвтрэх: Зарим газруудад тусгай зөвшөөрөл эсвэл аяллын компаниар дамжин нэвтрэх шаардлагатай байдаг. Компаниар аялах нь ийм тохиолдолд хялбарчилна.
Аяллын компаниар аялах сул талууд:
- Уян хатан бус: Аяллын маршрут болон цагийн хуваарь тогтсон учир хүссэнээрээ чөлөөтэй өөрчилж чадахгүй.
- Бүлгээр аялах шаардлага: Танихгүй олон хүмүүстэй хамт тухайн төлөвлөгдсөн хөтөлбөр маршрутаар аялдаг учраас зарим хүмүүст таагүй байх боломжтой.
- Өндөр үнэ: Зарим аяллын багцууд нь хувиараа аялахтай харьцуулахад өндөр үнэтэй.
Cruise TOUR
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Хувиараа аялах давуу талууд:
- Чөлөөтэй, уян хатан: Өөрөө хүссэн үедээ, хүссэн газраа очиж, маршрут болон аяллын хугацаагаа чөлөөтэй зохицуулж чадна.
- Илүү хувийн аялал: Өөрөө аялж байгаа учраас хүссэн газартаа, илүү удаан саатаж эсвэл хурдан явж болно. Тухайн орон нутгийн соёл, хоол, хүнс зэргийг илүү гүнзгий мэдрэх боломжтой.
- Зардал хэмнэлттэй: Хувиараа аялж байвал зардлаа өөрөө төлөвлөж, хэмнэх боломжтой. Хямд байрлах газар, тээврийн хэрэгсэл сонгох боломж бий.
- Туршлага хуримтлуулах: Өөрөө замыг мэдэж, замын туршлага хуримтлуулж, аяллын үед учирч болох асуудлуудыг шийдвэрлэх чадвартай болдог.
Хувиараа аялах сул талууд:
- Төлөвлөлт их шаардана: Аяллын бүх зүйлээ өөрөө зохицуулах хэрэгтэй тул маршрут, байр, тээвэр, зөвшөөрөл зэрэг ихээхэн бэлтгэл шаардлагатай.
- Аюулгүй байдлын эрсдэл: Хувиараа аялахад аяллын туршлагатай эсвэл тухайн орон нутгийг сайн мэдэхгүй бол аюулгүй байдалд асуудал үүсч болзошгүй.
- Хэлний бэрхшээл: Гадаад оронд хэлний бэрхшээлтэй тулгарч, харилцаа холбоо эсвэл замын чиглэлтэй холбоотой асуудал үүсч болно.
InCruise аяллын компани нь хувиараа аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.
InCruise аяллын компани энгийн аяллын компанитай харьцуулшгүй бөгөөд бараг хувиараа аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц аялал юм. Учир нь аялалын тогтсон хөтөлбөр гэж байхгүй.
Харин маршрут гэж бий. InCruise нь далайн аяллын багц санал болгодог олон улсын аяллын компани юм. Энэхүү компаниар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт далайн аяллуудаар аялах боломжтой бөгөөд соёл, түүхийн сонирхолтой аяллууд болон амралтын далайн аялал зэргийг санал болгодог.
InCruise нь танд аяллын төлөвлөгөө, маршрут гаргахаас эхлээд тээвэр, байрлах газрыг урьдчилан бэлдэж өгдөг. Энэ нь хувиараа аялахын оронд илүү хялбар бөгөөд аюулгүй сонголт болж чадна.
Мөн, InCruise-ийн компанид нэгдэж далайн болон газрын аяллуудыг хөнгөлөлттэй үнээр захиалах боломжтой. Хөнгөлөлттэй гэдэг нь нэг хүний үнээр хоёулаа хамтдаа аяладаг учраас санхүүгийн хувьд маш хэмнэлттэй байдаг.
Cruise TOUR
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Бидэнтэй холбоо барих:
ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛЫГ ИЛҮҮ БОДИТ БОЛГОНО