Ангилал
Үйлчилгээний нөхцөл
1.ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1-1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь ММаркет интернет худалдааны сайт (цаашид “сайт” гэх) –ын үйлчилгээтэй холбоотой талуудын эрх үүрэг, оролцоог тодорхойлоход оршино. Сайт нь худалдагчийн барааг худалдан авагчдад зуучлах үйлчилгээг үзүүлнэ.

2. БАРАА ХУДАЛДАН АВАХ

2-1. Худалдан авагч гишүүн сайтад байршуулсан худалдагчийн бараатай танилцан, худалдааны нөхцөлийг нь хүлээн зөвшөөрч захиалахад худалдагч гишүүн түүний захиалгыг хүлээн авч баталгаажуулснаар талуудын хооронд гэрээ байгуулагдана.

2-2. Сайт нь худалдан авагч гишүүдэд худалдан авсан барааныхаа төлбөрийг хийх олон төрлийн төлбөрийн хэрэгслийг санал болгоно.

2-3. Худалдан авагч гишүүн худалдан авсан барааныхаа төлбөр хийхдээ мэдээллийг буруу оруулснаас үүдэн гарах эрсдлийг худалдан авагч бүрэн хариуцна.

2-4. Худалдан авагч гишүүн барааг захиалсны дараа тодорхой хугацааны дотор барааны төлбөрийг заасан дансанд төлөхгүй бол компани уг захиалгыг цуцалж болно.

2-5. Худалдан авагч гишүүний худалдан авсан барааны талаарх мэдээллийг гишүүний захиалгын түүх буланд хадгалан эргэн харах боломжоор хангах бөгөөд уг захиалгын цуцлах арга, зааврыг мөн ил тод мэдээлнэ.

2-6. Хүдалдан авагч гишүүн бараа худалдан авахад төлөх нийт үнийн дүнд барааны үнэ, бараа хүргэлтийн үнэ багтана.

3. ХУДАЛДАН АВСАН БАРААГ ХҮРГЭХ

3-1. Төлбөрийн хэлбэр нь БЭЛНЭЭР болон төлбөр нь ажлын өдрийн 12 цагаас өмнө ДАНСААР төлөгдсөн захиалгыг тухайн өдрийн үдээс хойш хүргэнэ. 

3-2. Төлбөр нь өдрийн 12 цагаас хойш дансанд орсон болон захиалга нь 12 цагаас хойш хийгдсэн барааны хүргэлтийг дараа өдрийн 14:00 - 20:00 цагийн хооронд хүргэлт хийнэ.  

3-3. Амралтын өдрүүдэд /ням гараг, бүх нийтийн амралтын өдөр/ хийгдсэн захиалгын хүргэлтийг ажлын өдөр эхэлснээс хойш 24 цагийн дотор хүргэнэ.

3-4. Худалдан авсан барааг хүргэх хугацаа, барааны байршлыг сайтын ЗАХИАЛГЫН ТҮҮХ хэсгийн “Байршил харах” нүднээс харах боломжтой.

4. ХУДАЛДАН АВАЛТЫГ ЦУЦЛАХ

4-1. Худалдан авагч нь худалдан авсан барааг хүргэлтэнд гаргахаас өмнө “Хүргэлтэнд бэлтгэл” төлөвтэй үед тухайн худалдан авалтыг цуцалж болно. Хэрэв худалдан авсан бараа хүргэлтэнд гарч “Хүргэж буй” төлөвт шилжсэн тохиолдолд худалдан авалтыг цуцлах бус бараа “буцаах” боломжтой. Энэ тохиолдолд бараа хүргэлтийн ба буцаасан 2 талын хүргэлтийн төлбөрийг худалдан авагч хариуцна.

5. БАРААГ БУЦААХ, СОЛИХ НӨХЦӨЛ

5-1. Худалдан авагч нь барааг хүлээн авснаас (хүргэлт дууссан) хойш 48 цагийн дотор 75758001 утсаар захиалга өгснөөр буцааж сольж болно.

5-2. Бараа буцаах, солиход гарах зардлыг тухайн нөхцөлийг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал: бараа гэмтэлтэй, буруу бараа илгээсэн бол худалдагч тал хариуцна. Харин худалдан авагчаас шалтгаалан буцаах, солих тохиолдолд худалдан авагч хариуцна.

5-3. Барааг зөвхөн ижил төрлийн бараагаар солино.

5-4. Худалдан авагчийн солихыг хүссэн бараа худалдагчид байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож барааг буцааж болно.

6. ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ

6-1. Худалдан авагч худалдан авалтаа цуцалсан, барааг буцаасан тохиолдолд сайт нь тухайн барааны үнийг ажлын 3 хоногийн дотор худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

6-2. Буцаасан барааны буцаалтын төлбөрийг худалдан авагч хариуцах байсан ч худалдан авагч буцаалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд бараа хүргэлт ба буцаалтын төлбөрийг барааны үнээс хасч шилжүүлнэ.

6-3. Худалдан авагч барааны төлбөрийг интернет банкны ДАНСААР төлсөн бөгөөд өөрийн хүсэлтээр захиалгаа цуцалсан тохиолдолд банк хоорондын гүйлгээний шимтгэл 300₮ суутгагдана.

6-4. Худалдан авагч барааны төлбөрийг интернет банкны ДАНСААР болон КАРТААР төлсөн тохиолдолд банк нь гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс шимтгэл тооцож авдаг тул бараа буцаахад энэхүү шимтгэлийн дүнг хасч үлдэгдлийг худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

Шимтгэлийн хувь:
Голомт банкы карт 2% 
Төрийн банкны карт 2%
Хаан банкны карт 2% 
бусад картууд 3%

7. БАРААГ БУЦААХГҮЙ БА СОЛИХООС ТАТГАЛЗАХ

7-1. Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд

7-2. Худалдан авагч барааг ашигласнаас үүдэн барааны үнэ цэнэ буурсан бол

7-3. Барааг худалдан авах, буцаах, солих үйлдлээс үүдэн барааны зах зээлийн үнэ буурсан тохиолдолд

7-4. Хувилан олшруулах боломжтой барааны баглаа боодол гэмтсэн, нээгдсэн бол

7-5. Зөвхөн тухайн худалдан авагчийн захиалгад үндэслэн үйлдвэрлэгдсэн бараа

7-6. Худалдан авагч тухайн барааг нэгээс илүү удаа солих, буцаах тохиолдолд

7-7. Барааг худалдаалах нөхцөлд буцаах, солих боломжгүй хэмээн заасан бараа

 

© All rights reserved MMarket