Ангилал
Бидний тухай

Техник технологийн хурдацтай хөгжлийг дагаад хэрэглэгчид төрөл бүрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран интернетээр авах шаардлага нэмэгдэж байна. Энэ торгон мөчид манай Эм И Си партнерс ХХК нь хэрэглэгчдийн энэхүү шаардлагад нийцүүлэн Монголын хамгийн анхны интернет худалдааны цогц шийдэл бүхий MMARKET.MN интернет захыг олон улсын туршлага, Монголын онцлогт нийцүүлэн хөгжүүллээ.

MMARKET.MN интернет зах нь Монгол улсад худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч хэн бүхэнд өөрийн бараагаа хялбар аргаар зах зээлд худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд худалдан авагчдад зах зээлийн үнээс доогуур үнээр хүссэн бараа үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хялбар аргаар худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Ингэснээрээ бид үйлдвэрлэл эрхлэгч ба худалдан авагчдын хооронд орших төрөл бүрийн дамжлагуудыг халж талуудад цаг зардлаа хэмнэх, үр бүтээмжтэй ажиллаж илүү хөгжих боломжийг олгож байна.

Гүйцэтгэх захирал, Чулуунхүүгийн Энхчулуун.

MMarket is the first and complex e-commerce site of Mongolia in accordance with customer requirements with global experience, developed by MEC Partners LLC.

CEO, Enkhchuluun Chuluunkhuu

© All rights reserved MMarket