Ангилал
Бараа хүргэлт, солилт, буцаалт

Бараа хүргэлт

1. Төлбөрийн хэлбэр нь БЭЛНЭЭР болон төлбөр нь ажлын өдрийн 12 цагаас өмнө ДАНСААР төлөгдсөн захиалгыг тухайн өдрийн үдээс хойш хүргэнэ. 

2. Төлбөр нь өдрийн 12 цагаас хойш дансанд орсон болон захиалга нь 12 цагаас хойш хийгдсэн барааны хүргэлтийг дараа өдрийн 14:00 - 20:00 цагийн хооронд хүргэлт хийнэ.  

3. Амралтын өдрүүдэд /ням гараг, бүх нийтийн амралтын өдөр/ хийгдсэн захиалгын хүргэлтийг ажлын өдөр эхэлснээс хойш 24 цагийн дотор хүргэнэ.

4. Худалдан авсан барааг хүргэх хугацаа, барааны байршлыг сайтын ЗАХИАЛГЫН ТҮҮХ хэсгийн “Байршил харах” нүднээс харах боломжтой.

Бараа солих

1. Худалдан авагч нь барааг хүлээн авснаас (хүргэлт дууссан) хойш 48 цагийн дотор сайтад 75758001 утсаар захиалга өгснөөр уг барааг солих боломжтой.

2. Худалдан авсан барааг ашигласан, баглаа боодлыг задалсан, гэмтээсэн, бохирдуулсан, дахин худалдах боломжгүй болгосон болон СОЛИХ БОЛОМЖГҮЙ БАРАА хэмээн сайтад анхааруулсан зарим төрлийн барааг солихгүй.

3. Худалдан авагчийн солихыг хүссэн барааг зөвхөн 1 удаа ижил төрлийн бараагаар солих боломжтой ба худалдагчид байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож барааг буцааж болно.

4. Барааг солихтой холбогдон гарах зардлыг тухайн солих шалтгааныг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал, барааг худалдан авагч бодлоо өөрчилсөн бол худалдан авагч хариуцаж, барааны чанар, гэмтлээс үүдэлтэй солих бол худалдагч тал хариуцна.

5. Солилт хийсэн барааг дахин буцаах боломжгүй.

Бараа буцаах

1. Худалдан авагч нь барааг хүлээн авснаас (хүргэлт дууссан) хойш 48 цагийн дотор сайтад 75758001 утсаар захиалга өгснөөр буцааж болно.

2. Худалдан авсан барааг ашигласан, баглаа боодлыг задалсан, гэмтээсэн, бохирдуулсан, дахин худалдах боломжгүй болгосон болон БУЦААХ БОЛОМЖГҮЙ БАРАА хэмээн сайтад анхааруулсан зарим төрлийн барааг буцаах боломжгүй.

3. Бараа буцаахад гарах хүргэлтийн зардлыг тухайн нөхцөлийг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал: бараа гэмтэлтэй, буруу бараа илгээсэн бол худалдагч тал хариуцна. Харин худалдан авагчаас шалтгаалан буцаах тохиолдолд худалдан авагч хариуцна. 

© All rights reserved MMarket