what3words хаяг гэж юу вэ?

what3words гэдэг нь дэлхийн гадаргын талбайг нэг бүрчлэн 3mx3m бүхий дөрвөлжин хэсэгт хуваан хаягжуулах орчин үеийн шинэ технологи юм. Монголын нутаг дэвсгэрийг оролцуулан нийт дэлхийн гадаргуу дээр 57 их наяд (3mx3m) дөрвөлжин хэсэг байх ба тэдгээр нь өөр хоорондоо үл давхцах цор ганц 3 үгийн бүрдлээр илэрхийлэгдэн байгаа юм. Та MMarket -аас захиалга хийхдээ хүргэлтийн хаяг дээр гэрийнхээ үүдний 3mx3m дөрвөлжин байршлыг what3words 3 үгээр шууд оруулах боломжийг бид олгож байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг what3words.com/mn/ -ээс үзэх боломжтой ба өөрийн 3 үгийн хаягаа map.what3words.com -ээс хайж олоорой.  Газрын зургийг сансрын зургийн горимоор болгоод хайвал та илүү нарийвчлалтай байршлаа тодорхойлох боломжтой.

 

Одоогоор 3 үг нь англи үгнээс бүтэж байгаа ба тун удахгүй монгол үгээр гарна. 

 

Өөрийн 3 үгийн хаягаа хэрхэн олох вэ?:

1.      map.what3words.com хуудас руу ороод, гудамж хаягийн мэдээллээ оруулан хайлт хийсний дараа, яг өөрийн гэрийн хаяг руугаа байршлыг заагчийг чирэх

2.      Сансрын зургийн горим сонгох

3.      Газрын зургийг томруулж хайх

© All rights reserved MMarket