Ангилал
Асуулт, Хариулт (F.A.Q)
 
MMarket.mn нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ба борлуулагчид өөрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүргэж, хямдаар / агуулахын үнээр / худалдан борлуулах ба түүнийг худалдан авагчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран худалдан авах, төлбөр тооцоогоо хийх, бараа бүтээгдэхүүнээ хүргүүлэх, худалдан авалтаа цуцлах, буцаах, солих зэрэг үйлчилгээ авч болох ЦАХИМ ХУДАЛДААНЫ ТӨВ юм.
Худалдан авагч гишүүн гэдэг нь сайтын журмын дагуу өөрийгөө батлах мэдээллийг сайтад бүртгүүлснээр сайтын зүгээс үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээг авах эрх бүхий гишүүнийг хэлнэ.
Сайтын гишүүн сайтын үйлчилгээнээс өөрийн хүссэн зүйлийн түлхүүр үгийг хайх хэсэгт оруулснаар гарч ирсэн үр дүнгээс өөрт таалагдсан бүтээгдэхүүнээ сонгон худалдан авч, түүний төлбөр тооцоог цахим системээр хийж, худалдан авсан бараагаа өөрийн хаяган дээрээ хүргүүлэн авах цогц үйлчилгээг хэлнэ.
Сайтын гишүүн худалдан авсан барааныхаа төлбөрийг дараах 3 төрлөөр хийх боломжтой.
1. БЭЛНЭЭР буюу бараа хүлээн авахдаа хүргэлтийн ажилтанд төлөх
2. ДАНСААР буюу аль нэг банкны дансанд төлбөр шилжүүлэх
3. КАРТААР буюу сайттай холбогдсон банкны төлбөрийн картаар төлөх.
  1. Төлбөрийн хэлбэр нь БЭЛНЭЭР болон төлбөр нь ажлын өдрийн 12 цагаас өмнө ДАНСААР төлөгдсөн захиалгыг тухайн өдрийн үдээс хойш хүргэнэ. 
  2. Төлбөр нь өдрийн 12 цагаас хойш дансанд орсон болон захиалга нь 12 цагаас хойш хийгдсэн барааны хүргэлтийг дараа өдрийн 14:00 - 20:00 цагийн хооронд хүргэлт хийнэ.  
  3. Амралтын өдрүүдэд /ням гараг, бүх нийтийн амралтын өдөр/ хийгдсэн захиалгын хүргэлтийг ажлын өдөр эхэлснээс хойш 24 цагийн дотор хүргэнэ.
  4. Худалдан авсан барааг хүргэх хугацаа, барааны байршлыг сайтын ЗАХИАЛГЫН ТҮҮХ хэсгийн “Байршил харах” нүднээс харах боломжтой.
  5. Байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд тухайн үзэгдлийн хугацаа нь хүргэлтийн хугацаа өөрчлөгдөж болно.
  1. Худалдан авагч нь барааг хүлээн авснаас (хүргэлт дууссан) хойш 48 цагийн дотор 75758001 операторын утсанд холбогдож худалдан авсан барааг солих захиалга өгнө.
  2. Худалдан авсан бараа болон баглаа боодлыг ашигласан, гэмтээсэн, бохирдуулсан тохиолдолд буцаах ба солих боломжгүй.
  3. Хэрэглэгчд очсон бараа гэмтэлтэй ба захиалснаас өөр бараа хүргэгдсэн тохиолдолд үнэгүй сольж өгнө
  4. Худалдан авагчийн солихыг хүссэн барааг зөвхөн 1 удаа ижил төрлийн бараагаар солих боломжтой ба худалдагчид байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож барааг буцааж болно.
  5. Барааг солихтой холбогдон гарах зардалийг тухайн солих шалтгааныг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал, барааг худалдан авагч бодлоо өөрчилсөн бол худалдан авагч хариуцаж, барааны чанар, гэмтлээс үүдэлтэй солих бол худалдагч тал хариуцна.
  1. Худалдан авагч нь худалдан авсан барааг хүргэлтэнд гаргахаас өмнө “Хүргэлтэнд бэлтгэх” төлөвтэй үед тухайн худалдан авалтыг “цуцлаж” болно. Хэрэв худалдан авсан бараа хүргэлтэнд гарч “Хүргэж буй” төлөвт шилжсэн тохиолдолд худалдан авалтыг “цуцлах” бус бараа “буцаах” боломжтой.
  2. Худалдан авагч худалдан авалтаа цуцалсан тохиолдолд тухайн барааны үнэ худалдан авагчийн дансанд ажлын 2 хоногийн дотор шилжин орно.
  1. Худалдан авагч худалдан авалтаа цуцалсан, барааг буцаасан тохиолдолд худалдагч тал тухайн барааны үнийг ажлын 2 хоногийн дотор худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.
  2. Төлбөр нь буцаагдах барааны үнийг картаар төлсөн тохиолдолд тухайн төлбөрийн гүйлгээг цуцлах замаар төлбөрийг буцаан олгоно.

 

© All rights reserved MMarket