ХУДАЛДАГЧ FAQ
  1. Интернет зах гэж юу бэ?

Интернет зах гэдэг нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ба борлуулагчид өөрийн бараа бүтээгдэхүүнийг компанийн цахим худалдааны сайтад цаг хугацаа орон зайнаас үл хамааран байршуулах ба түүнийг худалдан авагчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран худалдан авах, төлбөр тооцоогоо хийх, бараа бүтээгдэхүүнээ хүргүүлэх, худалдан авалтаа цуцлах, буцаах, солих зэрэг үйлчилгээ авч болох цахим худалдааны системын цогцыг хэлнэ.

  1. Худалдагч гишүүн болох

Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ба худалдан борлуулагчид тус сайтын гишүүн болсноор өөрийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн богино хугацаанд хамгийн хялбар бөгөөд хямд зарлаар хамгийн олон хэрэглэгчид нэгэн зэрэг хүрэх боломжтой.  Сайтын барууд доод хэсэгт байрлах ХОЛБОО БАРИХ хаягаар холбогдож бүртгүүлснээр гишүүн болох боломжтой.

  1. Бараа бүртгэх

Сайтад нийлүүлэгч гишүүнээр элсэхээр хүсэлт гаргагчийн хүсэлт ба хавсаргаж оруулсан мэдээллийг сайтын зүгээс хянаж үзээд шаардлага хангасан нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүнээ сайтад бүртгэж худалдаалах эрх олгоно. Эрх авсан нийлүүлэгч нь компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж бүтээгдэхүүний концепцийг тохирон контентийн эх бэлтгэж барааны мэдээллийг сайтад байршуулснаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой болно.

  1. Захиалга хүлээн авах

Сайтын нийлүүлэгчид өөрийн барааны борлуулалт, төлбөр тооцоо, бараа хүргэлт ба хэрэглэгчтэй харьцахдаа сайтын зүгээс олгож буй "SELLER OFFICE" системийн ашиглана. Нийлүүлэгч нь өдөр бүрийн тогтсон цагт өөрийн бүртгэсэн барааны борлуулалтын мэдээллийг шалган, төлбөр хийгдсэн захиалгын жагсаалтыг гаргаж хүргэлтийн компанид барааг шилгүүлж өгнө.

  1. Барааны төлбөр шалгах

Нийлүүлэгч нь "SELLER OFFICE" системээс өөрийн бүртгэсэн бараанаас худалдан авалт хийгдсэн барааны жагсаалтыг харж болох бөгөөд, тухайн худалдан авалтын төлбөр хийгдсэн үгүйгээр ангилан харах боломжтой. Улмаар төлбөр хийгдсэн барааг түгээлтэнд гаргаж, төлбөр хийгдээгүй барааны худалдан авагчидад төлбөр хийх зааварчилгааны мэдээллийг худалдан авагчид илгээж болно.

  1. Бараа илгээх

Нийлүүлэгч нь өдөр бүрийн тогтсон цагт төлбөр нь хийгдсэн барааг худалдан авагчидад илгээхээр савлаж баглаад системээс тээврийн баримтыг хэвлэж илгээмж дээр нааж хүргэлт үйлчилгээний компанийн ажилтанд илгээмжийг хүлээлгэн өгнө. Хүргэлт үйлчилгээний компанийн ажилтанд илгээмжийг тоо ёсны дагуу хүлээлгэн өгч тээврийн баримтын баркодыг уншуулснаар илгээмж түгээлтэнд гарна. Түгээгч илгээмжийн баркодыг уншуулснаар худалдан авагч өөрийн худалдан авсан бараа хэзээ хаанаас хүргэлтэнд гарсныг өөрийн худалдан авалтын түүх цэснээс харах боломж бүрдэнэ.

  1. Захиалга цуцлах, буцаах, солих

Нийлүүлэгч нь "SELLER OFFICE" системээс захиалагдсан барааны захиалга цуцлалт, буцаалт болон солих тухай хүсэлтийг харах боломжтой. Захиалга цуцлалт, буцаалт болон солих шалтгааныг судлан хүсэлтийг шийдвэрлэнэ. Барааг буцаах ба солиход дараах зүйлсийг анхаарна.

1. Бараа болон баглаа боодлыг ашигласан, гэмтээсэн, бохирдуулсан тохиолдолд буцаах ба солих боломжгүй

2. Барааг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор буцаах, солих боломжтой. Барааг зөвхөн 1 удаа ижил төрлийн бараагаар солих боломжтой

3. Хэрэглэгч бодлоо өөрчилснөөс үүдэн барааг буцаах ба солиход хэрэглэгч хүргэлтийн төлбөрийг төлнө

4. Алслагдсан бүсэд хүргэлт хийх бол нэмэлт зардлыг хэрэглэгч хариуцна

5. Бараа гэмтэлтэй ба захиалснаас өөр бараа хүргэгдсэн тохиолдолд үнэгүй сольж өгнө

6. Бараа хүргэлтэнд гарсан тохиолдолд хэрэглэгч өөрийн барааны мэдээллийг сайтын захиалын түүх хэсгээс байршлыг нь харах боломжтой

7. Бараа хүргэлтэнд гарсны дараа хүргэх хаяг солих боломжгүй


 

  1. Төлбөр буцаах

Сайтаар зарагдсан барааг буцаахад буцаах болсон шалтгаанаас хамаарч төлбөрийн буцаалт ба бараа хүргэлтийн шимтгэлийг аль тал нь хариуцах нь тодорхойлогдоно. Барааг буцаахад дараах шимтгэлтэй. Үүнд:

  • Банкны дотоодын картаар хийсэн гүйлгээний шимтгэл 2% /барааны үнийн дүнгээс/

  • Олон улсын төлбөрийн картаар хийсэн гүйлгээний шимтгэл 4% /барааны үнийн дүнгээс/

  • Хэрэглэгчээс

© All rights reserved MMarket