White and Blue Lufthansa Airplane

Хамгийн хямд нислэгийн тийз захиалга 7 арга

Шэйр хийж түгээх

Хамгийн хямд нислэгийн тийз захиалга 7 арга

  1. Мягмар болон Лхагва гарагт захиалаарай
Brown and Black Textile on White Textile

Мягмар, Лхагва гарагууд нь нислэгийн тасалбар авах хамгийн тохиромжтой өдрүүдийн нэг юм. Ихэнх агаарын тээврийн компаниуд ихэвчлэн мягмар гарагт оройн 7 цагт захиалгын системээ шинэчилдэг.

Учир нь агаарын тээврийн компаниуд ихэнх зорчигчид ажлын өдрүүдэд тасалбар захиалах боломжтойг мэддэг. Статистикийн мэдээгээр ихэнх хүмүүс баасан, бямба, эсвэл ням гарагуудад тасалбарын үнийг үздэг нь нотлогдсон байдаг.

  1. Эрт захиал, гэхдээ хэтэрхий эрт биш

Туршлагаас харахад, нислэгийн өдрөөсөө 21 хоногийн өмнө тасалбараа захиалаарай. Ихэнх агаарын тээврийн компаниуд системээ аль болох олон тасалбар зарах зорилготойгоор зохион байгуулсан байдаг. Тиймээс системд маш хямд тасалбарын тодорхой хэмжээний квот байдаг.

Жишээлбэл, Куала Лумпураас Лондон руу нислэгт зөвхөн эхний 20 зорчигч хамгийн хямд үнийг авах бөгөөд дараагийн 200 зорчигч дундаж үнийг авах бол үлдсэн нь илүү үнэтэй байж болно. Товчхондоо, агаарын тээврийн систем нь Куала Лумпураас Лондон руу нисэхдээ хүссэн ашиг орлогоо үндэслэн тасалбарын үнийг тогтоодог.

  1. Тохиромжтой нислэгийн өдрүүд

Мягмар эсвэл Лхагва гарагт нислэгийн тасалбар захиалахаар оролдоорой. Ихэнх агаарын тээврийн компаниуд эдгээр өдрүүдийг захиалгын системийн хувьд “илүү чөлөөтэй өдрүүд” гэж тогтоосон байдаг. Онгоцны буудлууд мөн баасан, ням гарагуудтай харьцуулахад эдгээр хоёр өдөр харьцангуй чөлөөтэй байдаг.

  1. Олон улсын нислэгийн “хамгийн хямд үнийг” хайж олоорой

Ихэнх агаарын тээврийн компаниуд олон улсын нислэгүүдийн хувьд нислэгийн өдрөөсөө 11-12 долоо хоногийн өмнө “хамгийн сайн хэлэлцээрийг” санал болгодог. Тиймээс, энэ хугацаанд тасалбарын үнийг тогтмол шалгах хэрэгтэй.

  1. Жижиг онгоцны буудлуудад буухыг сонгоорой

Энэ аргыг туршаад үзээрэй. Энэ нь тухайн газрын “гол онгоцны буудал”-д буухгүй байх явдал юм. Жишээлбэл, хэрэв та Лондон руу явах гэж байгаа бол ихэнх хүмүүс Хийтроу буудалд буухыг сонгодог. Дараагийн удаа Хийтроу-д буухын оронд Хийтроугийн ойролцоох жижиг онгоцны буудалд буухыг оролдоорой, жишээ нь Манчестерийн онгоцны буудалд. Дараа нь Манчестераас Лондон руу галт тэрэгээр явж болно. Энэ аргыг туршаад үзээрэй. Энэ нь хямд байж болох юм!

  1. “Күүки” буюу Cookie-г арилгаарай

Ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй. Хэрэв та агаарын тээврийн компанийн вэбсайтад сүүлийн 30 хоногийн дотор зочилсон бол зөөврийн компьютер, ухаалаг гар утас, компьютер дээрх күүкигээ арилгаарай. Учир нь эдгээр күүкиг ашиглан агаарын тээврийн үнийг зөвхөн таньд зориулан тогтмол байлгадаг. Заримдаа үнэ бүр нэмэгдэж ч болно! Тиймээс интернет хөтчийнхөө күүкийг арилгах зуршлыг хэвшүүлээрэй.

  1. Үнийг харьцуулаарай

Google-ээс хайлт хийж, өөр вэбсайтууд дээрх тасалбарын үнийг харьцуулахаас залхуурах хэрэггүй. Нэг вэбсайтад л анхаарлаа төвлөрүүлж болохгүй. Заримдаа та нэг агаарын тээврийн компаниас илүү хямд үнэтэй тасалбарыг олж болно. Би аялалд гарахдаа байнга ашигладаг хайлтын системүүдийг энд дурдъя:

  1. Skyscanner
  2. CheapFlight
  3. Momondo
  4. Kayak
  5. Google Flight
  6. Ita Software
  7. Trip.com

Шэйр хийж түгээх