ЭД ЭС СЭРГЭЭХ ТӨХӨӨРӨМЖ

Шэйр хийж түгээх

Эд эс сэргээх төхөөрөмж

Эд эс сэргээх төхөөрөмж нь ХХ зууны эхээр анх АНУ-ын гүний шумбагчдад зориулж гарсан ба 1960-аад оноос угаарын хийн хордлогын эмчилгээнд ашиглах болсон.

Эд эс сэргээхийн тулд ӨНДӨР ДАРАЛТАД ХҮЧИЛТӨРӨГЧ буюу өндөр даралттай орчинд, хүчилтөрөгчөөр баялаг агаар амьcгалуулах арга юм. Та өндөр даралттай хүчилтөрөгчтэй орчинд ороход агаараас авч байгаагаас илүү их хүчилтөрөгч биед орж улмаар цусны сийвэнд хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэн эд эсийн түвшинд хүчилтөрөгчийн  хангамж сайжирна.

Ингэснээр хүчилтөрөгч хорт нэгдлүүдийг задлах химийн урвалд оролцож хорт бодисуудыг биеэс ялгаруулна мөн эсийн митохондрид очиж, глюкозтой урвалд орсноор биемахбодын үндсэн энергийг үүсгэдэг.

Энэхүү энерги нь эсийн хэвийн үйл ажиллагаа, нөхөн төлжилт, эдгэрэлтийг хурдасгадаг. Тиймээс эд, эсийн гэмтэл өөрчлөлт, хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг маш олон эмгэгийн үед ӨДХЭ-г ашигладаг болсон. Үүнд

  • Угаарын хийн хордлого
  • Чихрийн шижингийн үеийн архаг шарх, шархлаа
  • Амьсгалын замын халдварт өвчний дараа (Ковид, уушигны хатгаа, улирлын томуу)
  • Гэмтэл, дарагдлын шалтгаант шарх, зөөлөн эдийн гэмтэл
  • Нойргүйдэл, архаг толгой өвдөлт
  • Бүх төрлийн хордлого (Архи, тамхи, эм, химийн бодис)
  • Тамирчид
  • Эмийн эмчилгээнд үр дүнгүй ясны эдийн үрэвсэл (остеомиелит)
  • Туяаны хордлого
  • Архаг халдварууд

ӨНДӨР ДАРАЛТАТ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ТӨХӨӨРӨМЖИНД ОРОХЫН ӨМНӨ БЭЛТГЭХ БОЛОН МЭДСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС:

  • Хувийн ариун цэврийг хангаж, биед эвтэйхэн сул хувцас өмсөж ирэх
  • Төхөөрөмжинд орохоор ирэхдээ үнэртэй ус, үсэнд ямар нэг зүйлс түрхээгүй байх.
  • Контакт линз, хиймэл шүдээ авч орохыг анхаарна уу.
  • Эмчилгээнд орохоосоо өмнө юм идэж ирсэн байх.
  • Төхөөрөмжинд орохдоо ном унших, утас болон таблет авч орох боломжтой.
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд орж болохгүйг анхаарна уу.
  • Ямар нэг гал гаргах болон оч үсэргэх зүйл, повер банк, хурц ир ирмэгтэй зүйл авч орохыг хатуу хориглоно.
  • Төхөөрөмжинд орохын өмнө тамхи татаж болохгүй. Учир нь эмчилгээний үр дүнг сулруулах эрсдэлтэй.

ЯМАР ХҮН ТӨХӨӨРӨМЖИНД ОРЖ БОЛОХГҮЙ ВЭ?

/Эсрэг заалтанд орсон өвчний талаар бүрэн ойлголтгүй бол эмчээс зөвлөгөө авна уу./

  1. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд хэлбэрийн халдварт өвчтэй хүмүүс
  2. Пневмоторакс өвчтэй өвчтөнүүд
  3. Хүнд хэлбэрийн эмфиземтэй өвчтөнүүд
  4. Цусны даралт 160/100 мм/м.у.б-ээс дээш ихэссэн бол;
  5. Зүрхний хүнд өвчнүүд/зүрхний шахалтын хувь 35%-с багассан бол/
  6. Хүчилтөрөгч хамааралтай уушгины архаг бөглөрөлтөт өвчин
  7. Унаж, татдаг хүн
  8. Ханиад, томуу шинж илэрсэн үед

СЭЦЭН МЕД ЭМНЭЛЭГ

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

  • Цагийн хуваарь: 09:00 – 17:00 цаг
  • Хаяг: БГД 8-р хороо 4-р хороолол, 25-р эмийн сангаас өгсөөд дунд замыг гэмтэлийн эмнэлэг явах чиглэлд 250м

Бидний Мэдрэл булчингийн цахилгаан бичлэгийн аппарат тухай

Сэцэн мед эмнэлэг нь Японы Nihon Kohden корпорацийн 2022 оны хамгийн сүүлийн загварын төхөөрөмжөөр мэдрэл булчингийн цахилгаан бичлэгийг хийж байна.

2022 оны хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа нь зардлын хувьд өндөр боловч шинжилгээний хариуг хамгийн үнэн зөв гаргадаг чухал онцлогтой. Үүнээс гадна дараах онцлогуудтай:

  • Оношийн өндөр ач холбогдол
  • Цаг хэмнэсэн сонголт
  • Ашиглахад хялбар сүүлийн үеийн эмнэлзүйн программ хангамж

Нийтлэл:

Ахлах Зэргийн Эмч:

Ахлах зэргийн Эмч: Т.Мандах

  • Мэдрэлийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС
  • Анагаах ухааны магистр
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • Алт Болд мэдрэлийн эмнэлэгт мэдрэлийн эмч 2007-2009 он
  • УГТЭ-Мэдрэлийн эмч 2013-2022 он
  • Эрүүл мэндийн яаамны Жуух, Эрүүл мэндийн яамны Тэргүүн

Их эмч:

Эмч: Н.Эгшиглэн

  • 2016-2012 он АШУҮИС АУС, Хүний их эмч


Шэйр хийж түгээх