Мэдрэлийн эмнэлэг

Шэйр хийж түгээх

“Сэцэн Мед” мэдрэлийн эмнэлэг нь дараах чиглэлээр мэдрэлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө

Сэцэн мед эмнэлэг нь үйлчлүүлэгчдэд эрх тэгш, хүртээмжтэй, мэдрэлийн системийн өвчин эмгэгийн нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээг хийхийн зэрэгцээ хүн амд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, сэргээн засах, хөдөлгөөн засал эмчилгээг хийж хүний өдөр тутмын амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд эрхэм зорилго оршино.

  • Толгой, нүүрний өвдөлт
  • Эпилепси, уналт таталт
  • Нойрны эмгэгүүд
  • Тархи, нугасны судасны өвчнүүд
  • Захын мэдрэлийн системийн өвчнүүд
  • Нуруу, мөчний өвдөлт
  • Мэдрэлийн системийн миелингүйдлийн өвчнүүд
  • Мэдрэл булчингийн өвчнүүд
  • Хөдөлгөөний тогтолцооны өвчнүүд
  • Биеийн өвчний үеийн мэдрэлийн хүндрэл

Мэдрэл, булчингийн цахилгаан бичлэг гэж юу вэ?

  • Электронейрографи буюу мэдрэлийн судасны цахилгаан бичлэгээр гар хөлийн захын мэдрэлийн судасны сэрэл дамжилтыг хэмжинэ.
  • Электромиографи буюу булчингийн цахилгаан бичлэг нь булчингийн цахилгаан идэвхжидийг бүртгэж мэдрэл-булчингийн үйл ажилагаанд үнэлгээ өгөх шинжилгээ юм.

Ямар үед оношлогоонд орох шаардлагатай вэ?

  • Гар, хөл бадайрч ирвэгнэх, мэдээ алдах
  • Чихрийн шижингийн үеийн захын мэдрэлийн эмгэг
  • Мэдрэл дарагдах, хавчигдах
  • Захын олон мэдрэлийн үрэвсэлт эмгэг
  • Осол Гэмтлийн дараах гар, хөл бадайрах
  • Нүүр болон мөчдийн булчин сулрах
  • Алхаа өөрчлөгдөх, алхаж чадахгүй болох
  • Мөчдийн булчин өвдөх, хүчгүй болох эсвэл булчин хатингартаж жижигрэх
  • Удамшлын мэдрэл булчингийн өвчинүүд

Шинжилгээнд ирэхийн өмнө дараах зүйлийг анхаараарай.

  • Усанд орж арьс цэвэрхэн байх
  • Хэт даараагүй, мөчдийн үзүүр дулаан байх
  • Шинжилгээ хийлгэхээс 24 цагийн өмнө арьсанд чийгшүүлэгч тос, шингэн хэрэглээгүй байх

Анхаарах нь:

Гар хөлийн мэдрэлийн судсыг бага хэмжээний тогоор цочроодог, өвчтөнд таагүй байх боловч эрүүл мэндэд аюулгүй юм.

Тархины цахилгаан бичлэг (ЭЭГ)

Электроэнцефалограф буюу ЭЭГ нь хүний тархины эсээс үүсэх цахилгаан хэлбэлзлийг бүртгэх электрофизиологийн шинжилгээний арга юм.

Тархины цахилгаан бичлэг нь тархины үйл ажиллагааны динамик өөрчлөлтийг илрүүлэх өндөр ач холбогдолтой. Энэ шинжилгээгээр

  • Эпилепсийн уналт таталт
  • Тархины гэмтэл
  • Тархины хавдар
  • Янз бүрийн шалтгаант тархины эдийн үрэвсэл
  • Нойрны эмгэг
  • Доргилтын улмаас тархины үйл ажиллагаа алдагдсан эсэх
  • Ухамсарт ухааны алдагдлаар илрэх өвчнийг илрүүлэх, ялгах, батлах боломжтой.
мэдрэлийн эмнэлэг

Шинжилгээнд ирэхийн өмнө дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Үсээ угаасан байх
  • Шинжилгээ хийлгэхээс 24 цагийн өмнө тайвшруулах, нойрсуулах, уналт таталтын эсрэг эм тариа хэрэглээгүй байх

Нийтлэл:

Ахлах Зэргийн Эмч:

Ахлах зэргийн Эмч: Т.Мандах

  • Мэдрэлийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС
  • Анагаах ухааны магистр
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • Алт Болд мэдрэлийн эмнэлэгт мэдрэлийн эмч 2007-2009 он
  • УГТЭ-Мэдрэлийн эмч 2013-2022 он
  • Эрүүл мэндийн яаамны Жуух, Эрүүл мэндийн яамны Тэргүүн

Их эмч:

Эмч: Н.Эгшиглэн

  • 2016-2012 он АШУҮИС АУС, Хүний их эмч


Шэйр хийж түгээх