элгэн гутал цэвэрлэх

Элгэн гутал цэвэрлэх 5 алхам

Шэйр хийж түгээх

Элгэн гутал өмсөх нь дэгжин харагдуулдаг боловч “Элгэн гутал цэвэрлэх” нь маш том биелэгдэшгүй даалгавар мэт санагддаг.

Moda di Lusso/Bagatt

Хаяг: Улаанбаатар Их Дэлгүүрийн 5 давхарт

storepay
pocket

Хүний хөлийн тухай зарим баримтууд:

  • Хүний баруун зүүн хөлийн урт, өргөн өөр өөр байдаг.
  • Хөлд ирэх ачааллаас болж хөлийн хэмжээ бага зэрэг томордог.
  • Өглөө өмсөхөд таарч байсан гутал удаан ажилласны дараа хөлийг барьж эхэлдэг.
  • Хүн дунджаар өдөрт 8000-15000 алхдаг.
  • Хүний хөлд нийт 26 яс, 33 холбоос, 107 шөрмөс, 19 булчин байдаг.
  • Төрсний дараа эмэгтэй хүний хөл хагас размераар томордог.
  • Хүний хөлд 250,000 хөлсний булчирхай байдаг.
  • Хөлийн уланд 8,000 орчим мэдрэлийн цэг байдаг.
  • Өдрийн төгсгөлд хүний хөл хамгийн том хэмжээндээ хүрсэн байдаг.

Элгэн гутал цэвэрлэх алхам 1

Элгэн гутал цэвэрлэх сойз ашиглан шороог зөөлөн арилгаж, налсан үсийг сэргээнэ. Үсийг нь гэмтээхээс сэргийлэн ширхэгийн дагуу зөөлнөөр самнах хөдөлгөөн хийх хэрэгтэй.

элгэн гутал цэвэрлэх

Элгэн гутал цэвэрлэх алхам 2

Элгэн гутал цэвэрлэхдээ эхлээд тоосыг нь унагасны дараагаар зөөлөн баллуур ашиглан толбо тогтсон хэсгийг үрж цэвэрлэнэ. Хэрэв баллуурдсан ч зарим толбо арилахгүй байвал алимны цууг цэвэрхэн цагаан даавуунд шингээгээд үсний ширхгийн дагуу зөөлнөөрр арчаарай.

элгэн гутал цэвэрлэх

Moda Di Lusso/Italy/

Хаяг: 13-р хороолол, Натурын зам “LUX HOUSE 3” байрны 1 давхарт

storepay
pocket

Элгэн гутал цэвэрлэх алхам 3

Элгэн гутал цэвэрлэхдээ аль болох ус хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хэрэв ус ашигласан, хэт норгосон бол дотор хэсэгт нь сонингийн цаас чихээд тасалгааны температурт өөрөөр нь хатаагаарай.

Элгэн гутал цэвэрлэх алхам 4

Гутлаа цэвэрлээд бүрэн хатсаны дараа өмсөхөөсөө өмнө хамгаалалтын шүршигч хэрэглээрэй. Хамгаалалтын шүршигч нь гутлыг норох, толбо тогтохоос сэргийлдэг.

элгэн гутал цэвэрлэх

Элгэн гутал цэвэрлэх алхам 5

Элгэн гутлаа сэрүүн, хуурай газар хадгалаарай. Гутлын модыг ашиглан хэлбэр дүрсээ хадгалж, нугалаас үүсэхээс сэргийлж болно. Мөн гялгар уутанд гутлаа хадгалахаас зайлсхийгээрэй.

элгэн гутал цэвэрлэх

Дээрх зөвлөмжүүдийг дагаснаар хайртай гутлаараа илүү удаан гоёх боломжтой.

Улаанбаатар хотын хамгийн загварлаг гуталтай дэлгүүрүүд:

1. Moda Di Lusso – 13р хороолол, Натурын зам “Lux House 3” байрны 1 давхарт /☎️77228292/
2. Balidoner – Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт /☎️88962426, 99884276/
3. Voile Blanche – Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт /☎️99301444, 99884276/

Санал болгох нийтлэлүүд:


Шэйр хийж түгээх