pussy

Умайн хүзүүний ургацаг

Шэйр хийж түгээх

Умайн хүзүүний ургацаг гэж юу вэ?

Умайн хүзүүний ургацаг (полип) гэдэг нь умайн хүзүүний болон умайн хүзүүний сувгийн хучуур эсээс гаралтай хоргүй үүсгэвэр юм. Өөрөөр хэлбэл умайн хүзүүний хучуур эсийн хэсэг газрын ургалт юм. Умайн хүзүүний эмгэгүүдийн 25%-ийг эзэлдэг.

pussy

Умайн хүзүүний ургацагнь умайн хүзүүний дотор ба гадна амсарт ургаж, умайн хүзүүний архаг үрэвсэл, вирусын халдвараас үүсэж болох ба зарим тохиолдолд эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй. Ургацагыг заавал авах шаардлагатай байдаг бөгөөд оношлогоо нь ихэвчлэн богино хугацаанд хийгдэж, ямар нэг зовуургүй байдаг.

editorial, editorial photo, editorial photography

Умайн хүзүүний ургацаг нь хүний папиллом вирус (HPV) умайн хүзүүний гаж өсөлтийг үүсгэн, төрөх үед хүүхдэд халдварлаж болзошгүй. Умайн хүзүүний хурц үзүүрт ургацаг нь умайн хүзүүний өмөн үүсэх магадлалыг 50-60 дахин ихэсгэдэг байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн чухал асуудал болдог. Оношлогоо нь эрт үе шатанд явагдаж, эрт оношилгоо нь чухал юм.

Шалтгаан нь одоог хүртэл бүрэн судлагдаагүй. Бага насны охидоос цэвэршилтийг нас хүртэл бүх насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Гэхдээ тохиолдлын ихэнх хувийг 40-45-аас дээш насны эмэгтэйчүүд эзэлдэг байна.

Умайн хүзүүний ургацгийн 70% нь умайн хүзүүний бусад эмгэгтэй хавсарсан байдаг. Ховор тохиолдолд (1.5-2%) умайн хүзүүний хорт хавдарт шилждэг.

Нөлөөлөх хүчин зүйлс:

▪ Дааврын өөрчлөлт- Өндгөвчийн уйланхай, умайн хоргүй хавдрын зангилаа, эндометриоз гэх мэт эмэгтэйчүүдийн өвчний шалтгаантай дааврын өөрчлөлтүүд
▪ Удаан хугацааны стресс, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутрал, хэт ядрах зэргээс дархлаа сулрах
▪ Умайн хүзүүний механик гэмтэл-умайн хөндий, умайн хүзүүнд хийгдсэн мэс ажиллавар, төрөлт
▪ Үтрээний нянгийн бичил орчин өөрчлөгдөх, бэлгийн замын халдварт өвчнүүд, микоплазмоз, уреаплазмоз, хламидиоз, бэлгийн херпес, бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд

Шинж тэмдэг

Умайн хүзүүний ургацаг жижиг хэмжээтэй бол шинж тэмдэг илэрдэггүй. Харин үрэвссэн, гэмтсэн үед дараах шинж тэмдэг илэрнэ.

▪ Хэвлийн доод хэсгээр өвдөнө, сарын тэмдгийн өмнө өвдөлт ихсэнэ.
▪ Үтрээний цагаан юм ихсэнэ
▪ Үтрээгээр цусархаг ялгадас гарна (сарын тэмдгийн дунд үед)
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд ургацаг нь ихэвчлэн сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал эсвэл үргүйдэлтэй хавсарч илэрнэ.

Хэрхэн оношлох вэ??

▪ Үтрээний үзлэг
▪ Умайн хүзүүний дуран
▪ Умайн хүзүүний эсийн шинжилгээ
▪ ЭХО
💊 Эмчилгээ:
Үрэвслийн эсрэг эмчилгээ хийж ургацгийг авах мэс ажиллавар хийгдэнэ. Авсны дараа 6% нь дахих магадлалтай.


Шэйр хийж түгээх