ЦАХИМ ШИЛЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
ЦАХИМ ШИЛЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Өнөө цаг үе бол өөрчлөлт шилжилтийн эрин үе буюу тэр дундаа цахим шилжилтийн хамгийн дэвшилтэт оргил үе дээр бид амьдарч байна. Бүх зүйл цахим хэлбэрээр явагдаж-төлбөрийн систем, худалдаа, борлуулалт, ажил хэрэг, албан хурал, сургалт хөгжил, боловсролын систем гээд бүхий л салбар цахим шилжилтэнд орлоо.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Энэ байдлыг Монгол улсын засгийн газраас “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болно хэмээн тодотгож, төрийн үйлчилгээг оочир дараалал үүсгэж, хүндрэл үүсгэдэг байсан үе ард хоцорч E-Mongolia аппликейшнээр дамжуулан шаардлагатай бүхий л төрийн үйлчилгээг утсаараа болон компьютерээсээ шийдэж болдог болсон нь иргэдийн таашаалд ихээхэн нийцэж байгаа юм.
Тэгэхээр цахим шилжилтийн хамгийн гоё давуу тал бол цаг хэмнэх, зардал хэмнэх, ямар ч асуудлыг хурдан шуурхай, цэгцтэй, ойлгомжтой болгодог маш том давуу талтай.
Цахим шилжилт бол байгууллагын үйл ажиллагааны асуудлыг шийдэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх хамгийн гол гарц байдаг. Энэхүү өөрчлөлт шилжилтийг хийлгүй уламжлалт арга барилаар удаан оршин тогтнох боломжгүй.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Хэрвээ байгууллага өөрөө нийгмийн түүчээлэгч юм бол байгууллага цахимаар шинэчилж болох зүйлсийг оролдож нэвтрүүлж байх нь хамгийн зөв. Манай оронд Ковид хэмээх цар цахлын үеэр буюу 2020 оноос эхлэн “цахимаар, онлайнаар” гэсэн тодотгол хүчтэй түрэн гарч ирсэн нь биднийг цахим хөгжилрүү илүү хурдацтай түлхэх хөшүүрэг болсон.
Байгууллага ямар цахим платформ ашиглан үйл ажиллагаа, борлуулалтаа явуулж байгаагаас хамааран хэрэглэгчид нөлөө үзүүлдэг. Жишээ нь нэгэн цагт бид утсаараа ямар нэгэн худалдан авалтын төлбөр тооцоо хийх талаар төсөөлдөг ч үгүй байлаа.
Харин одоо бэлэн мөнгөтэй явдаг хүн хүртэл цөөрч мобайл банкаар дамжуулан төлбөрөө хийж бидний амьдралд энгийн зүйл болон хэвшсэн. Энэ бол банкны хэрэглэгчид үзүүлсэн том нөлөөллийн нэгэн хэсэг. Байгууллага болгон өөр өөрийн арга барил, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогтой. Түүндээ тохирсон цахим шилжилтийг сонгон хэрэглэх хэрэгтэй.
Байгууллага цахим шилжилт хийхдээ дараах арга хэмжээг ашиглан хийх боломжтой:
- Вэб сайт бий болгох: Байгууллага нь өөрсдийн брэндийн вэб сайт бий болгоно. Энэ нь өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх давуу тал, ач холбогдол зэргийг вэб сайтаар зочилж буй хэрэглэгчдэд танин мэдүүлэх боломжтой нэгэн том суваг юм.
- Чатбот: Үйлчлүүлэгч, хэрэглэгчдидтэй харилцаа тогтоож, тэдний талаарх мэдээлэл авах болон, тэдэнд нэн шаардлагатай мэдээлэл, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлдэг нэгэн том хэрэгсэл.
- ERP систем(Enterprise Resource Planning): Байгууллагын удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, нөөц төлөвлөлтийн иж бүрэн мэдээллийн систем суурилуулж, байгууллагын үйл ажиллагааг загварчлах буюу үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад зориулагдсан чухал хэрэгсэл юм.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага болон хувь хүн ямар цахим шилжилт хийж байгаа вэ?
- Вэб сайт, портал, блог: Байгууллагууд, хувиараа бизнес эрхлэгчид портал блог үүсгэж мэдээлэл хүргэх, худалдан авалт, борлуулалт хийхдээ ашигладаг.
- Мобайл аппликейшн: Гар утсанд суурилсан аппликейшнүүдээр үйл ажиллагаа, бүтээгдэхүүн зэргээ хүргэдэг.
- Сошиал медиа: Фэйсбүүк, Инстаграмм, Телеграмм зэрэг сошиал медиа платформ ашиглан төрөл бүрийн борлуулалтыг онлайн орчинд хийдэг болсон.
- ERP SYSTEM: Байгууллагын үйл ажиллагааг илүү боловсронгуй, илүү өндөр бүтээмжийг бий болгоход ERP SYSTEM тусалдаг. ERP систем нь программ хангамж мэт харагдаж байгаа боловч аливаа байгууллагын үйл ажиллагааны бүхий л профессыг нарийн судлан төгс загварчлах бизнесийн мш том хөдөлгүүр болж чаддаг систем юм.
Цахим шилжилтийг хэн бий болгодог вэ?
Цахим шилжилтийг бий болгодог нэгэн том хүчин зүйл бол байгууллага. Байгууллага нь аливаа шинэ зүйлийн түүчээлэгч болж хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ нөлөө үзүүлснээр нийгэмд ихээхэн өөрчлөлт өгдөг.
Өнөө цаг үе бол өөрчлөлт, шилжилтийн үе. Өөрчлөлтийн эрин үед хэн түрүүлж алхана, тэр илүү их боломжийг эдлэх боломжтой. Цаг үе, хэрэглэгч, хөгжил дэвшил гээд бүхий л зүйлс биднийг хүлээлгүй өөрчлөгдөж байна.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Бид зөвхөн уламжлалт арга буюу механик байдлаар байгууллагын үйл ажиллагаагаа явуулбал тэр хэмжээгээрээ борлуулалт, хэрэглэгчдээ болон цаг хугацаа, санхүүгийн боломжоо алдах эрсдэлтэй. Мөн байгууллага дотор маш том нэгэн нөөц байдаг нь хүний нөөц юм.
Байгууллага доторх удирдлага, салбар, нэгж, хэлтэс, албадууд бүгд нэг хэлтэй, нэг ойлголт, нэг зорилготой байх учиртай. Нэг хэсэг нь өөр ойлголттой, нөгөө хэсэг нь бас нэгэн өөр ойлголттой байвал хэрэглэгч, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэх, улмаар тэднийг алдах эрсдэлтэй.
Тэгэхээр аливаа байгууллага илүү оршин тогтнож, цар хүрээгээ илүү нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол ERP системийг байгууллагадаа нэвтрүүлэх хэрэгтэй.