компаний дотоод бүртгэл

КОМПАНИЙ ДОТООД БҮРТГЭЛ

| | | | |
Шэйр хийж түгээх

Компани болгон өөр өөрийн дотоод бүртгэлтэй. Дотоод бүртгэл гэдэг нь компаний өмчийн бүртгэл, мэдээллийг энгийн үед хадгалах, зохицуулах, ашиглах, хянах, удирдах гэх мэт ажлыг хэлдэг. 

Энэ нь аль ч салбарын компани байсан дотоод бүртгэлийг хөтөлж, бизнесийн үйл ажиллагааг удирдах, мэдээллийг хадгалах, ашиглах, хянах, шинжлэх ухааны үзүүлэлтүүдийг зохицуулах, хэрэгжүүлж болох нөхцөлийг бүрэн хангасан систем байх ёстой. 

Компаний дотоод бүртгэлийг одоо бид нар аппликешйнээр ч хийх боломжтой болсон цаг үед амьдарч байна. Хамгийн гол нь бүх цогц мэдээлэл нэг систем дээр төвлөрөхөд та түгжрэл дунд ч компанийхаа нөхцөл байдлыг хянах удирдах боломжтой юм.

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Компаний дотоод бүртгэлийг утсаараа (аппликейшнээр) хянах боломжтой юу?

Компанид ERP систем ашиглаж байгаа тохиолдолд удирдлага, менежер, ажилтнууд вэб болон мобайл аппликейшнээр ажлын үйл явц, үр дүн, борлуулалт, бүртгэл зэргийг автоматжуулж, үр дүнг хянах, шинжилгээ хийх, удирдах зэрэг ажлуудыг хийдэг. 

Энэ нь компаний үйл ажиллагаанд хамаарах өгөгдлийг нэг дор дотоод бүртгэлд нэвтрүүлж, зохицуулж, удирдах боломжийг олгоно. 

Тиймээс компаний дотоод бүртгэлийн систем нь байгууллагын ажилтнуудад нэгдсэн мэдээллийг удирдах, холбоо барих, ажлын явцад үр дүнг харуулах, байгууллагын зорилго бүхий мэдээллийг төвлөрүүлэх зэрэг хэрэглэгчийн шаардлагыг хангаж чадахад зориулагдсан байх юм. 

Компани дотоод бүртгэлтэй байх нь мэдээллийг удирдаж, үйл ажиллагаандаа хэрэглэгч, үйлчлүүлэгчийн төлөв байдлыг мэдэж, мэдээллийг хадгалах, зохицуулах, шийдвэр гаргах боломжийг олгодог. 

Компаний дотоод бүртгэл бол байгууллагын хамгаалалт гэж ойлгож болно. Учир нь хамгаалалт байхгүй аливаа зүйл эрсдлийг хүлээж авахад үргэлж бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн дотоод бүртгэл хяналт гэх зүйл байхгүй бол байгууллага дотор ямар алдагдал, сөрөг зүйл гарч байгаа эсэхийг мэдэх боломжгүй юм. 

Тиймээс компани анх байгуулагдсан цагаасаа эхлэн дотоод бүртгэл тооцоог маш сайн бүртгэж, хөтөлж, архивлаж байх учиртай.  Дотоод бүртгэл нь байгууллагын бие хамгаалагч учраас хайнга, юун дээр ч хамаагүй бүртгэж болохгүй. 

Илүү найдвартайн үүднээс компаний дотоод бүртгэлд ERP систем зайлшгүй хэрэгтэй. Үүнд жижиг, дунд, том компани гэх зүйл хамаагүй. Жижиг, дунд байсан ч өөрийнхөө байгууллагад тохирсон хэлбэрээр, зөвхөн өөрийнхөө компанид зориулан тусгайлсан байдлаар хийлгүүлэх боломжтой байдаг. 

 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Компаний дотоод бүртгэлийн ERP систем

ERP систем нь нэгдсэн нэгэн том систем боловч зөвхөн том компани л ашиглах боломжтой гэсэн үг биш. Workzone программын хамт олноос ERP системийг тухайн байгууллагын онцлогт нь зориулж тусгайлан хийж өгдөг учраас, компаниа жижгээс нь илүү цэгцтэй удирдах боломжийг олгодог юм. 

ERP систем нь компаниудад байгаа бүх үйл ажиллагааны мэдээллийг нэг дор, тодорхой байдлаар удирдах, хадгалах, шинжилгээ хийх, ашиглах зэргийн үйл ажиллагааг оролцуулдаг программ юм. 

ERP систем нь байгууллагын удирдлагын үйл ажиллагааны хэсгийг бүрдүүлэх, тооцоолуур, өгөгдлийн сан, харилцагч, үйлчилгээ, борлуулалт гэх мэт зүйлсийг зохицуулахад оршдог. 

ERP систем нь компаний ажилтнуудад үйл ажиллагааг нэгтгэх, өргөтгөх, хамтран ажиллах, мэдээллийг өөрт тохиромжтой байдлаар тохируулж болдог учраас нэг төрлийн менежерийн үүрэг гүйцэтгэдэг юм. 

Энэ нь байгууллагын бүх хэсгүүдийг нэг системд холбох, мэдээллийг нэг бүтэц дотор хадгалах, ашиглах боломжийг олгодог. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Компани дотоод бүртгэлгүй бол яах вэ?

Компани дотоод бүртгэлгүй байх нь байгууллага дахь удирдлага мэдээлэлгүй байна гэсэн үг. Тэгэхээр байгууллагад юу болж байгаа мэдээлэл байхгүй, хадгалах, удирдах, шинжилгээ хийх, ашиглах боломжгүй болно. 

Энэ нь компаний үйл ажиллагаан дахь бусад мэдээлэл болон, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн мэдээллийн сан байхгүй, үүнээс улбаалан сөрөг үр дагаврууд гарах бүрэн боломжтой байх юм. 

Компани дотоод бүртгэлгүй байгаа үед харилцагчид болон байгууллагын ажилтнуудынхаа үйл ажиллагааг үр дүнтэйгээр удирдах, хянах, шинжилгээ хийх боломжгүй болдог. Тиймээс таны компани ямар ч түвшинд байсан дотоод бүртгэлийн сан зайлшгүй хэрэгтэй. 

Холбоотой нийтлэл


Шэйр хийж түгээх