харилцагч, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн бүртгэл

ХАРИЛЦАГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН БҮРТГЭЛИЙН ДАВУУ ТАЛ

| | | | | |
Шэйр хийж түгээх

Харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэл гэдэг нь худалдан авалт хийсэн болон үйлчилгээ авсан хэрэглэгчдийн бүртгэл мэдээлэл юм. Харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэлийг хийхдээ дараах байдлаар хийвэл илүү зөв: 

Мэдээллийн цуглуулах: Харилцагч үйлчлүүлэгчийн мэдээллийг цуглуулахын тулд үйлчлүүлэгчийн нэр, хаяг, утасны дугаар, имэйл хаяг гэх мэт мэдээллийг цуглуулах боломжтой. 

Өөрчлөлт хийх: Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн мэдээллийг өөрчлөх, шинэчлэх, устгах боломжтой байдлаар бүртгэлээ хийвэл илүү тохиромжтой байдаг. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Үйлчлүүлэгчид хийгдэх зүйлсийн төлөвлөгөөг үзүүлэх: Үйлчлүүлэгчийн мэдээллийг ашиглан, түүнд тохиромжтой үйлчилгээ, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг үзүүлж санал болгох боломжтой. 

Харилцаа үүсгэх: Харилцагч, үйлчлүүлэгчийн мэдээллийг ашиглан түүнийг дахин халамжлах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох зэрэг үйлдлийг хийх боломжтой. 

Яагаад харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэлийг хөтлөх ёстой вэ? 

Байгууллага оршин тогтнох, үйл ажиллагаагаа сайн явуулах хамгийн гол чухал зүйлүүдийн нэг бол ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ. Энэхүү харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэлийг хийснээр бид үйлчлүүлэгчээ халамжлах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломж олдоно.

Хэрвээ харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэлийг хөтөлдөггүй бол тухайн харилцагч таны компанид ямар үнэ цэнэтэй хэрэглэгч вэ гэдгийг мэдэх боломжгүй. Харилцагч үйлчлүүлэгчийн бүртгэлийг хөтөлснөөр тэдний асуудлыг болон дуртай зүйлсийг мэдэх боломжтой.

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Түүнд нь тохируулан дараа дараагийн үйлчилгээг санал болгож, асуудлыг нь шийдэх боломж олгосноор энэ өрсөлдөөнт зах зээлд хэрэглэгчээ алдахгүй байх юм.

Тиймээс харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэл бол байгууллагын үйл ажиллагаагаа олонд ам дамжсан яриагаар таниулах, цар хүрээгээ нэмэгдүүлэх нэгэн чухал гарц болох юм. Гэхдээ харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэлийг хэрхэн хөтлөх ёстой вэ?

Хөтлөх олон арга, платформ, программ байх боловч нэгдсэн нэгтгэл системээр хөтөлбөл илүү оновчтой байдгийг онцлон хэлье. 

Харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэлийг ERP системээр хийх

Харицагчийн бүртгэлийг ихэвчлэн 

  • Гэрээний бүртгэл
  • Захиалга, худалдан авалтын бүртгэл дэх харилцагчийн мэдээллээр бүртгэдэг. Шаардлагатай тохиолдолд ашиглах байршил, төлөөлөх ажилтан, утасны дугаар, и-мэйл зэрэг мэдээллийг ашиглан хийгддэг. 

ERP систем нь хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх, цуглуулах, удирдах, тайлан харах гэх мэт үйл ажиллагаа бүхий мэдээллийн систем юм.

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэлийг ERP системээр хийх нь олон зорилготой байдаг. ERP систем нь харилцагч, үйлчлүүлэгчийн бүртгэлийн мэдээллийг ашиглан тайлан харах, арга хэмжээ авах, засаж сайжруулах зүйл байвал стратеги бодлого тодорхойлох, тооцоолох, удирдах, үйл ажиллагааг хянах зэрэг ажлыг автоматжуулах боломжийг олгодог.

Тиймээс ERP системээр дамжуулан харилцагч, үйлчлүүлэгчээ хянах, халамжлах бүрэн боломжтой болох юм. 

Холбоотой нийтлэл


Шэйр хийж түгээх