kpi болон workzone программын ялгаа

KPI БОЛОН WORKZONE ПРОГРАММЫН ЯЛГАА

| | | | | | |
Шэйр хийж түгээх

KPI гэж юу вэ?

KPI гэдэг нь Key Performance Indicatorи буюу Гүйцэтгэлийн гол үзүүлэлт гэсэн утгатай үгийн товчлол юм. KPI нь ажлын үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээний чанартай холбоотой мэдээллийг шинжилж, ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх зорилго бүхий систем юм. Байгууллага болгон өөр өөр байдлын KPI-ыг сонгож болдог. 

KPI үнэлгээний системийг явуулахад доорх алхамуудыг хийж болно:

Зорилго, төлөвлөгөө: Компани байгууллагынхаа бүтээгдэхүүн үйлчилгээндээ тохируулж зорилго төлөвлөгөөгөө гаргаж, тухайн зорилгодоо хүрэх алхмаа KPI гүйцэтгэлийн үнэлгээгээр тодорхойлдог.

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

KPI-ийн арга барил: KPI -г тодорхойлоход тухайн ажлын болон ажилтны үр дүнгийн мэдээллийг цуглуулж, тухайн ажил болон ажилтныг хамт олон нь хүртэл үнэлж дүн гаргадаг. Мэдээж энэхүү дүн үнэлгээ нь цалинд бас нөлөөлдөг. 

Мөн тухайн ажлын үр дүнг харахын тулд зарим ажлын онцлогоос шалтгаалан байгууллагын мэдээллийн систем, хэрэглэгчийн нэвтрэх эрх зэргийг ашигладаг. 

Үйл ажиллагааны үр дүнгийн шинжилгээ: KPI-н мэдээллээр шинжилгээ хийж, ажилд дүн тавих, шинэчлэх, зэрэг ажил хийгддэг. Үүгээрээ бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжиүүлж, сайжруулан, ажилтан, удирдлагын ажлын үр дүнг гаргах боломжтой байдаг. 

KPI бол гүйцэтгэлийн төгс үнэлгээ биш

Ажлын байран дээр ажлын юу хийсэн, ямар гүйцэтгэлтэй байсан нь чухал болохоос хувийн харилцаа чухалд яригдах ёсгүй. Тэгэхээр хувийн харилцаанаас болж гүйцэтгэл буруу үнэлэгдэх бүрэн боломжтой учраас энэ бол KPI үнэлгээний маш том сул тал юм. 

KPI гүйцэтгэлийн үнэлгээнд хувийн харилцаа орж ирэх сөрөг талтай байдаг. Тухайн ажилтан ажлаа хэчнээн сайн гүйцэтгэсэн байсан ч хамт олныхоо хэн нэгэнтэй юм уу, удирдлагатай үзэл бодлын хувьд зөрүүтэй бол үнэлгээ зөв явагдаж чадахгүй. Хувийн харилцаа заавал орж ирэх хандлагатай байдаг. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Workzone программ гэж юу вэ?

WORKZONE программын гол зорилго бол үйл ажиллагаа явуулж байгаа л бол том, жижиг, дунд гэлтгүй бүх аж ахуй нэгж байгууллагууд дотоод үйл ажиллагаагаа зөв системтэй, хяналтын зөв тогтолцоотой болох нь чухал гэж үзэж байгаа. 

Тиймээс байгууллагын үйл ажиллагаанд доголдол үүсгэж, бүтээмжийг бууруулдаг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү программыг хөгжүүлэн нэвтрүүлэх болсон юм. 

WORKZONE программ нь сүүлийн 3 жилийн судалгаагаар байгууллагын дотоод үйл ажиллагаанд үүсдэг үл ойлголцол болон ажлын бүтээмжийг бууруулдаг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор бүтээгдсэн юм. 

Энэхүү программыг хэрэглэснээр байгууллагын ажилтнуудын хоорондын ажлын уялдаа сайжирч, ажлын бүтээмж өндөр болох бөгөөд удирдлагын хяналтын тогтолцоо илүү хялбар болох юм. 

Ингээд байгууллагын үйл ажиллагааны явц илүү сайжирч, албан тушаалтан бүрийн хийх ажил, хийгдсэн ажил, хийгдсэн ажлын үр дүн тодорхой болсноор байгууллагын үйл ажиллагаа системжих юм. 

Workzone программын давуу талууд: 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан
  • Модулийн хязгаарлалтгүй
  • Хэрэглэгчийн хязгаарлалтгүй
  • Хэрэглэхэд маш хялбар
  • Энгийн ойлгомжтой
  • Модулийн дугаарлалтын давтагдахгүй байдал
  • Дугаарлалтыг санхүүгийн программ дах гүйлгээний утга дээр оруулан уялдуулах боломж
  • Модулиудын хоорондын уялдаа 
  • Шаардлагатай модулиудад сэтгэгдэл бичих боломж
  • Үйлдэл бүрийн түүх үлдэх
  • Хяналтын хялбар шийдэл 
  • Программын хэрэглэгчийг хүний нөөцийн бүртгэлээс нэмнэ
  • Хэрэглэгчийн эрхийн тохиргоо (Ажил үүрэг, албан тушаалын онцлогоос хамааруулж харах, засах, хязгаарлалтын модуль бүрээр тохиргоо хийх боломж)
  • Насан туршийн хөгжүүлэлт хийх боломжтой гэх мэт давуу талуудтай юм. 

Workzone программын хамгийн гол давуу тал нь модулийн хязгаар гэж байхгүй. Өөрөөр хэлбэл байгууллага болгон өөр өөрийн онцлог, соёл, нөөц, хязгаар гэж бий. Хүн болгон өөр өөр байдаг шиг. 

Холбоотой нийтлэл


Шэйр хийж түгээх