2025 онд хаашаа аялах уу?
Манай аялалын клуб нь нь дэлхийн хамгийн том гишүүнчлэлд суурилсан далайн аяллын клуб бөгөөд 2025 онд олон сонирхолтой чиглэлүүдийг санал болгож байна. Тухайн жилийн аяллын хуваарь, маршрут, үнэ зэрэг мэдээлэл байнга шинэчлэгддэг тул та бүхэн бидэнтэй холбогдон болон манай сайттай танилцан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
🌸 Газар дундын тэнгисийн аялал
Газар дундын тэнгисийн бүс нь түүх, соёл, байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай. Аялалын клуб нь Испани, Итали, Франц зэрэг улсуудыг хамарсан аяллуудыг санал болгодог. Эдгээр аяллууд нь тухайн бүс нутгийн түүхэн дурсгалт газрууд, урлагийн бүтээлүүд, амтат хоолнуудтай танилцах боломжийг олгодог.
Ер нь аяллын клубээр аялахад нэг удаагийн аялалаар нэлээн хэдэн улс орон болон хэд хэдэн хотоор аяладаг ба нэг явалтаар олон орны соёлтой танилцах боломж олгодог учраас санхүүд ч бас хэмнэлттэй байдаг.
Газар дундын тэнгис буюу Испани, Франц, Итали, Монако, Мальта, Словени, Хорват,Монтенегро, Албани, Грек гэх зэрэг улс орнууд эрт үеийнхээ түүх дурсгалыг яг тэр чигээр нь хадгалдаг учраас үнэхээр сонирхолтой, гайхалтай байдаг.

Карибын тэнгисийн аялал
Карибын тэнгисийн арлууд нь цагаан элсэрхэг далайн эрэг, тунгалаг ус, халуун орны уур амьсгалаараа алдартай. Аялалын клуб нь Багамын арлууд, Ямайка, Доминиканы Бүгд Найрамдах Улс зэрэг газруудад аялал зохион байгуулдаг. Эдгээр аяллууд нь амралт, усан спорт, байгалийн үзэсгэлэнт газруудыг сонирхох хүмүүст тохиромжтой.

Аляскийн аялал
Хэрэв та байгалийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл Аляскийн аялал танд тохирно. Мөсөн голууд, зэрлэг ан амьтад, уулын үзэсгэлэнт байгальтай танилцах боломжтой. Аялалын клуб нь Аляскийн аяллуудыг зуны улиралд санал болгодог бөгөөд энэ нь байгальд ойртох, адал явдал хайгчдад таалагдах болно.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Ази, Номхон далайн аялал
Ази, Номхон далайн бүс нутаг нь соёлын олон янз байдал, байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай. Манай аяллын клуб Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайланд зэрэг улсуудыг хамарсан аяллуудыг санал болгодог. Эдгээр аяллууд нь соёлын өв, түүхэн дурсгалт газрууд, амтат хоолнуудтай танилцах боломжийг олгоно.

Бидэнтэй холбоо барих: