Яагаад органик цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй вэ?
Ахуйн органик цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэх нь таны эрүүл мэнд, гэр бүлийн аюулгүй байдал, байгаль орчинд олон талаараа эерэг нөлөө үзүүлдэг.
Органик цэвэрлэгээний бүтээгдэхүүний Монгол Улсын зах зээлийн төлөв
Хэрэглэгчдийн байгаль орчинд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүнд хандах хандлага нэмэгдэж байгаа нь зах зээлийн өсөлтөд нөлөөлж байна.
2024 онд Монгол Улсад ахуйн цэвэрлэгээний зах зээл 18.8 сая ам.долларын орлого олсон бөгөөд 2024-2029 оны хооронд жилд дунджаар 3.92% өсөх төлөвтэй байна. statista.com
Яагаад органик цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй вэ?
Хорт химийн бодисгүй
- Энгийн цэвэрлэгчдэд агуулагддаг хлор, аммиак, формальдегид зэрэг бодисууд амьсгалын замд муугаар нөлөөлдөг.
- Харшил, арьсны үрэвсэл, хорт утаа зэргээс сэргийлэхэд органик цэвэрлэгээний бүтээгдэхүүн тохиромжтой.
Хүүхэд, гэрийн тэжээвэр амьтдад аюул багатай
- Химийн бодис ихтэй цэвэрлэгчийг хэрэглэсний дараа шал, тавилганд үлдсэн үлдэгдэлд хүүхэд хүрэх, мөлхөх үед эрсдэлтэй.
- Органик цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай тул илүү аюулгүй.

Байгаль орчинд ээлтэй
- Байгалийн задралд ордог, ус бохирдуулдаггүй найрлагатай.
- Сав баглаа боодол нь дахин боловсруулсан, эсвэл био задралтай байх нь олонтаа.
Агаарыг бохирдуулдаггүй
- Синтетик үнэртнүүд нь гэрийн агаарт үл үзэгдэх хорт бодис үүсгэж болзошгүй.
- Органик үнэртэн нь эфирийн тос зэрэг аюулгүй, цэвэр найрлагатай байдаг.
Органик хэрэглээг түгээгч Greenleaf Daily LLC
Эко бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн өөрийн эрүүл мэндэд төдийгүй байгаль орчин, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Өнөөдрийн хийж буй жижиг өөрчлөлтүүд маргаашийн дэлхийд том нөлөө үзүүлэх тул бид илүү хариуцлагатай, эко амьдралын хэв маягийг дэмжих нь зүйтэй. 🌱♻️
Greenleaf органик бүтээгдэхүүн
Greenleaf групп нь Хятадын зах зээлд томоохон байр суурь эзэлж байгаа бөгөөд тус компани нь Хятад улсын Yiwu хотод төвтэй, 2011 оноос хойш импорт, экспортын бизнестэй ажиллаж ирсэн байна. Дэлхийн хамгийн том жижиглэнгийн барааны зах зээл болох Yiwu зах зээлд үйл ажиллагаа явуулж, Хонгконг, Энэтхэг болон Зүүн Өмнөд Азид салбаруудаа нээсэн. Greenleaf нь олон улсын худалдаа, логистик үйлчилгээг санал болгож, 100 гаруй оронд бизнес эрхлэгчидтэй хамтран ажилладаг.
