Умайн хүзүүний хорт хавдар

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Умайн хүзүүний хорт хавдар (Cervical cancer) нь умайн доод хэсэг болох умайн хүзүүний эсүүдэд үүсэх хортой хавдар юм. Энэ өвчин нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог хорт хавдрын нэг бөгөөд ихэнх тохиолдолд Human Papillomavirus (HPV) хэмээх вирустэй холбоотой байдаг.

Хорт хавдрын үүсэл

Хорт хавдар нь эсийн бүтцэд өөрчлөлт орж, хяналтгүй хуваагдаж эхэлснээр үүсдэг. Умайн хүзүүг бүрхэж буй эсүүд аажмаар урьдал өөрчлөлт (дисплази) үзүүлж, эмчлээгүй тохиолдолд хорт хавдрын хэлбэрт шилждэг. Энэ процесс хэдэн жилээр үргэлжлэх тул эрт үед илрүүлбэл бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг.

Шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлс:

Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэх хамгийн түгээмэл шалтгаан бол:

HPV (Human Papillomavirus) халдвар

  • 100 гаруй төрлийн HPV байдаг бөгөөд тэдгээрээс 16, 18-р төрлүүд нь умайн хүзүүний хорт хавдартай шууд холбоотой.

Олон хавьтагчтай бэлгийн амьдрал

  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаа, олон хамтрагчтай байх нь HPV болон бусад халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тамхи татах

  • Тамхидалт нь дархлааг сулруулж, HPV халдварын эсрэг хамгаалалтыг бууруулдаг.

Дархлаа сулрах

  • ХДХВ/ДОХ, эрхтэн шилжүүлэн суулгасан болон хорт хавдартай өвчтөнүүд илүү эмзэг байдаг.

Үтрээний архаг үрэвсэл, ариун цэврийн буруу дадал

Умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг

Умайн хүзүүний хорт хавдар нь анхны үедээ бараг шинж тэмдэггүй явцтай. Тиймээс эрт илрүүлэлт туйлын чухал. Хожуу үе шатанд дараах шинжүүд илэрч болно:

  1. Бэлгийн хавьтлын дараах цус алдалт
  2. Сарын тэмдгийн бус үед цагаан юм ихсэх, эвгүй үнэртэй байх
  3. Доош суухад эсвэл бэлгийн хавьталд өвдөлт мэдрэгдэх
  4. Сарын тэмдгийн хэвийн бус цусны хэмжээ, хэлбэр
  5. Бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт, дур хүсэл буурах

Оношлогоо

Эсийн шинжилгээ (Pap smear)

  • Эсийн шинжилгээ (Pap smear)– Умайн хүзүүнээс эс авч, эсийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.
  • HPV шинжилгээ– Хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй вирус байгаа эсэхийг оношлоно.
  • Кольпоскопи ба биопси– Хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй вирус байгаа эсэхийг оношлоно.

Эмчилгээ

Эрт үеийн эмчилгээ:

Урьдчилан хавдар үүсгэх эсийн өөрчлөлт (CIN 1, CIN 2) үед:

  • Үрэвслийн эмчилгээ
  • Loop excision (LEEP) буюу эсийн хэсгийг цахилгаанаар авах
  • Лазер эмчилгээ

Хавдрын эмчилгээ (хожуу үе):

  • Мэс засал (умайн хүзүү болон умайг авах)
  • Цацраг туяа эмчилгээ
  • Хими эмчилгээ (эсвэл хамт хослуулах)

Умайн хүзүүний хорт хавдрын урьдчилан сэргийлэлт:

Умайн хүзүүний хорт хавдрыг 100% урьдчилан сэргийлэх боломжгүй ч эрсдлийг мэдэгдэхүйц бууруулах арга замууд бий:

  • HPV вакцин (Gardasil, Cervarix) (9–14 насны охидуудад хамгийн үр дүнтэй)
  • Эсийн шинжилгээ тогтмол өгөх (21 наснаас эхлэн 3 жил тутамд Pap smear өгөх)
  • Бэлгийн замын халдвараас сэргийлэх (Хамгаалалттай харьцаа)
  • Эрүүл амьдралын хэв маяг (Дархлааг дэмжих, тамхинаас татгалзах, зөв хооллолт)

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Ижил төстэй нийтлэлүүд

Шэйр хийж түгээх