умайн хүзүүний ургацаг

Умайн хүзүүний ургацаг гэж юу вэ?

Эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог нэгэн эмгэг бол умайн хүзүүний ургацаг юм. Энэ нь умайн хүзүү орчимд байрлах эд эсүүд хэт ургаж, хэвийн бус бүтэцтэй болохыг хэлнэ. Зарим тохиолдолд шинж тэмдэггүй явагдах ч, урт хугацаанд эмчлэгдэхгүй тохиолдолд үрэвсэл, цус алдалт, бүр хортой өөрчлөлт үүсэх эрсдэлтэй.

Ихэнх ургацаг нь хортой биш байдаг ч, үүссэн шалтгаан, эсийн өөрчлөлтөөс хамааран мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулан, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй авах нь хамгийн чухал алхам юм.

Умайн хүзүүний шинж тэмдэг:

Умайн хүзүүний ургацаг нь ихэнхдээ жижиг хэмжээтэй үедээ ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байх нь түгээмэл. Гэвч ургацаг үрэвсэх, гэмтэх зэрэг өөрчлөлтүүд үүсвэл дараах зовиурууд илэрч болзошгүй:

  • Хэвлийн доод хэсгээр дарж өвдөх ба энэ өвдөлт нь сарын тэмдгийн өмнөхөн илүү мэдрэгддэг
  • Үтрээний цагаан ялгадас ихсэх, өнгө, үнэр нь өөрчлөгдөх
  • Сарын тэмдгийн хооронд буюу дунд үед цусархаг ялгадас гарах
  • Зарим тохиолдолд сарын тэмдгийн мөчлөг алдагдах, үргүйдэлтэй хавсрах шинж илэрч болзошгүй, ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд

Нөлөөлөх гол хүчин зүйлс:

Дааврын тэнцвэр алдагдах

  • Өндгөвчийн уйланхай
  • Умайн хоргүй хавдрын зангилаа (миома)
  • Эндометриоз зэрэг эмэгтэйчүүдийн дааварт нөлөөлөх эмгэгүүд

Удаан хугацааны стресс ба дархлаа суларсан байдал

  • Сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутрал
  • Хэт их ядаргаа, амралтгүй байдал

Механик гэмтэл

Үтрээний бичил орчны тэнцвэр алдагдах ба халдвар

Умайн хүзүүний ургацгийн оношлогоо:

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Ижил төстэй нийтлэлүүд:

Шэйр хийж түгээх