Уламжлалт анагаах ухааны оношлогоо хэрхэн хийгддэг вэ?
Уламжлалт анагаах ухаан бол бие махбод болон сэтгэл санааны өөрчлөлт эмгэгийг нэг бүхэл цогцын үүднээс авч үзэж сав шим ертөнцийн шүтэн барилдлага, гариг эрхсийн орчил хөдөлгөөний нөлөө, цаг улирлын онцлог зэргийг өргөн хүрээнд судлаад түүн дээрээ үндэслэн оношилогоо, эмчилгээг хийдэг.
Уламжлалт анагаах ухаанд үзэх, хүрэлцэх, асуух гэсэн оношилогооны 3 үндсэн арга байдаг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Нүдээр харж / үзэх/ шинжлэхэд:
Эмчлүүлэгчийн сүр жавхаа, биеийн хэлбэр, биеийн гадна харагдах өөрчлөлтүүд, 5 цэцэг болох / хамар, хэл, нүд, чих, уруул /5 хир болох / өтгөн, шингэн, хөлс, цэр салс, цус/ нүүр царай зэргийг шинжилдэг. Ялангуяа хэл болон шээсийг маш сайн шинжлэх ёстой байдаг.
Шээсийг 3 цаг 9 ёсоор шинжилж өвчний хувиралт, үе шат, шинж чанар, биеийн аль хэсэгт өвчин байгааг үзэхээс гадна, ялган оношилогооны чухал ач холбогдолтой. Хэлийг шинжлэхдээ хэлний хэлбэр хэмжээ, өнгө, өнгөр салс, хуурай чийглэг байдал, шүдний ором, хөдөлгөөн зэргийг шинжилдэг.

Мөн хэл бол зүрхний цэцэг тул зүрхний эмгэг өөрчлөлтүүд хэл дээр харагддаг гэж үздэг. Таван цэцгээр оношлох нь мөн л оношилогооны маш чухал ач холбогдолтой.
Асууж шинжлэхэд :
Эмчлүүлэгчийн нас, амьдарч буй /гэр орны/ нөхцөл, ажлын нөхцөл, халуун, хүйтэн, хуурай, чийглэг, хортой, хүнд нөхцөл болон цаг улирлын нөхцөл, өлсөх, цангах, ядрах байдал, нойр, нойрны чанар, хооллолтын байдал, биеийн болон оюуны идэвх зэрэг оношилогооны ач холбогдол бүхий бүх зүйлсийг асууна.
Тухайн хүний өвөрмөц мөн чанар, ходоодны шингээх чадвар, хэвлийн чийрэг байдал зэрэг маш олон зүйл дээр үндэслэн оношилогоо хийгддэг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хүрэлцэж шинжлэхэд:
Бие, арьс, аюулхай, хэвлий, ар өврийн бэлчир орон, халуун хүйтэн, хатуу зөөлөн, хаван, эмзэглэл байгаа эсэхийг үзэхээс гадна хамгийн чухал онцлог оношилогооны арга нь судсаар оношлох юм.
Хүний биеийг толгойн оройноос хөлийн ул хүртэл бүрхсэн маш олон мянган судас байдагаас биеийн дээд, доод, дотор, гадар, цул, сав эрхтэнд бүгдэд ойр хол нь тэнцүү оршдог гарын бугуйн лугших судсаар оношилгоог хийдэг. Судас оношилогоо нь эмчээс нарийн мэдрэмж, онолын мэдлэг болон практик дадлага, туршлага, ур чадвар шаарддаг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Судас оношилгоог:
Судас оношилгоог уламжлалт анагаах ухааны их эмч зөвхөн нэг удаа оношлоод зогсохгүй эмчилгээний туршид судсаар оношилж эмчлүүлэгчийн биеийн байдал, өвчний үе шат, хавсарсан өвчин, хүндрэл байгаа эсэх, өвчний төгсгөл, эмчилгээний үр дүн ямар байгааг, эмчилгээний зохицол хэр байгааг судсаар оношилж хянадаг.
Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ Г. Цэдэнсодном