нуруу өвдөх

Нурууны өвдөлт, түүний шалтгаан, эмчилгээ

| |

Нурууны өвдөлт нь дэлхий дахинд хамгийн түгээмэл тохиолддог өвдөлтүүдийн нэг бөгөөд бараг хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа нуруу өвдлөө гэсэн зовуурийг хэлдэг. Нурууны өвдөлт нь зарим тохиолдолд түр зуурын таагүй мэдрэмж байж болох ч олон хүн тогтмол өвдөлт мэдэрч, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байсан түүхтэй байдаг.

Нурууны өвдөлт нь дэлхий даяар хөгжлийн бэрхшээлийн тэргүүлэх шалтгааны нэг болдог гэсэн судалгаа байдаг. Багана нуруу нь  булчин, яс, шөрмөс, үе холбоо, мөгөөрсний тусламжтайгаар бидний биеийн бүх жинг үүрч хөдөлгөөний үүргийг зохицуулдаг биеийн гол тулгуур юм.

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

ШИНЖ ТЭМДЭГ:

Багана нуруу, бүсэлхий орчмоор өвдөх, янгинах, хөших, халуу оргих, хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөлт хөл рүү дамжих, хатгах гээд  янз бүр байж болно. 

НУРУУ ӨВДӨХ ШАЛТГААН:

  • Булчин,  үе холбоо,  шөрмөсөнд ирэх ачаалал. Хүнд даахгүй зүйлийг хүчлэн өргөх, ажлын ачаалал, буруу суух, хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, даарч хөрөх гэх мэт өдөр тутмын амьдралын буруу хэвшил өвдөлт үүсгэх гол нөхцөлүүдийн нэг юм. Эдгээр нь  нурууны булчин,  яс, үе холбоонд хэт ачаалал өгснөөс бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтөд орж эхэлснээр нурууны өвдөлт эхэлдэг.
  • Цүлхийлт, дискийн эмгэг. Диск нь нурууны ясны хоорондох зөөлөвчний үүрэг гүйцэтгэдэг. Дискийн доторх зөөлөн эд нь товойж, хагарч, мэдрэл дарагдаж өвдөлт үүсэж болдог. 
  • Артрит. Зарим тохиолдолд үе мөчний үрэвсэл нь нугасны эргэн тойрон дахь орон зайг нарийсгахад хүргэдэг бөгөөд үүнийг нугасны нарийсал гэж нэрлэдэг. Үүний улмаас нурууны өвдөлт үүсдэг. 
  • Ясны сийрэгжилт 
  • Ankylosing spondylitis, axial spondyloarthritis зэрэг үрэвсэлт өвчний улмаас нурууны өвдөлт үүсдэг. 
  • Бөөрний зарим өвчлөлийн үед нуруу ууцаар чилж өвддөг.
  • Гэмтэл. Хүнд болон хөнгөн хэлбэрийг гэмтэл нь нурууны өвдөлтийн нэгэн шалтгаан юм. 



НУРУУ ӨВДӨХ БОЛОМЖТОЙ ЭРСДЭЛТ ХҮМҮҮС:

Дараах хүчин зүйлүүд нь нурууны өвдөлт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Нас. Нурууны өвдөлт нь нас ахих тусам ихэвчлэн 30-40 наснаас эхлэн нурууны өвдөлтүүд эхэлдэг гэсэн судалгаа бий. 
Хөдөлгөөний дутагдал

Илүүдэл жин. Илүүдэл жин нь нуруунд нэмэлт ачаалал өгдөг.

Өвчин эмгэгүүд. Зарим төрлийн үений үрэвсэл, бөөр өвдөх гэх мэт …

Буруу өргөх.  Хүнд зүйлийг өргөхдөө буруу өргөж нуруунд ирэх ачааллыг зөв хувиарлаагүйн улмаас цочмог өвдөлт үүсэж болдог. Бидний ярьж заншсанаар нуруунд юм орох гэдэг. 

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Сэтгэл зүйн нөхцөл байдал. Сэтгэлийн хямрал, түгшүүрт өртөмтгий хүмүүс нурууны булчинд чангарал үүссэний улмаас түр зуурын болон байнгын өвдөлт үүсэж байгааг сүүлийн үеийн судалгаагаар тогтоогоод байна. 

Тамхи татах. Тамхи татдаг хүмүүсийн нурууны өвдөлт нэмэгддэг гэсэн судалгааны үр дүнг танилцуулжээ. Тамхи татах нь ханиалгах, дискийн ивэрхий үүсэх, ясны сийрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлэх, цусан хангамжийн дутагдалд оруулах зэрэг олон хүндрэлүүдийг өгдөг байна.  Олон цагаар буруу суух, хүнд цүнх үүрэх гэх мэт шалтгаануудын улмаас хүүхэд, өсвөр насныхан ч нуруу өвдөж болно.

НУРУУ ӨВДӨЛТӨӨСУРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:

Нурууны өвдөлтөөс сэргийлэх аргууд нь: 

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх. Алхалт, унадаг дугуй унах, усанд сэлэх зэрэг өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж занших. 

Булчингийн хүч чадал, уян хатан байдлыг дэмжих. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж булчингийн хүчийг нэмэгдүүлэх, бариа заслаар булчингийн чангарлыг суллаж байх нь чухал.

Жингээ хянах. Жингийн илүүдэл нь нуруунд ирэх ачааллыг нэмдэг. 

Нурууг огцом мушгих, чангалах хөдөлгөөн хийхээс зайлс хийх. Мөн нурууны өвдөхөөс сэргийлэх хамгийн чухал энгийн зүйл нь ЗӨВ ЗОГС, ЗӨВ СУУ, ЗӨВ ӨРГӨ гэсэн командыг дагах юм. 


✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

НУРУУ ӨВДӨЛТИЙГ ОНОШЛОХ БА ЭМЧИЛГЭЭ:


Оношилгоог  мэргэжлийн эмч таны зовуурь, биеийн байдлыг үнэлж, рентген, СТ зэрэг шаардлагатай шинжилгээг хийж, дүгнэлт гарсны дараа өвчний явц, хүндрэл зэргийг харгалзан эмчилгээг хийдэг. Физик эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, уламжлалт эмчилгээ, бариа засал хийгдэхээс гадна хүндрэлээс хамааран мэс засал хийх тохиолдлууд ч бий. 

Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ Г. Цэдэнсодном

Шэйр хийж түгээх