Булчингийн цахилгаан бичлэг хийж байна. Электронейрографи/Электромиографи

Шэйр хийж түгээх

Мэдрэл, булчингийн цахилгаан бичлэг

Манай Сэцэн Мед эмнэлэгт Электронейрографи/Электромиографи буюу захын мэдрэл болон булчингийн цахилгаан бичлэг хийж эхэллээ.

Электронейрографи буюу мэдрэлийн судасны цахилгаан бичлэгээр гар хөлийн захын мэдрэлийн судасны сэрэл дамжилтыг хэмжинэ.

мэдрэлийн эмнэлэг

Электронейрографи/Электромиографи гэж юу вэ?

  • Электромиографи буюу булчингийн цахилгаан бичлэг нь булчингийн цахилгаан идэвхжидийг бүртгэж мэдрэл-булчингийн үйл ажилагаанд үнэлгээ өгөх шинжилгээ юм.
  • Электронейрографи буюу мэдрэлийн судасны цахилгаан бичлэгээр гар хөлийн захын мэдрэлийн судасны сэрэл дамжилтыг хэмжинэ.

Ямар үед оношлогоонд орох шаардлагатай вэ?

  • Гар, хөл бадайрч ирвэгнэх, мэдээ алдах
  • Чихрийн шижингийн үеийн захын мэдрэлийн эмгэг
  • Мэдрэл дарагдах, хавчигдах
  • Захын олон мэдрэлийн үрэвсэлт эмгэг
  • Осол Гэмтлийн дараах гар, хөл бадайрах
  • Нүүр болон мөчдийн булчин сулрах
  • Алхаа өөрчлөгдөх, алхаж чадахгүй болох
мэдрэлийн эмнэлэг

Шинжилгээнд ирэхийн өмнө дараах зүйлийг анхаараарай. Үүнд:

  • Усанд орж арьс цэвэрхэн байх
  • Хэт даараагүй, мөчдийн үзүүр дулаан байх
  • Шинжилгээ хийлгэхээс 24 цагийн өмнө арьсанд чийгшүүлэгч тос, шингэн хэрэглээгүй байх

Анхаарах нь:

Гар хөлийн мэдрэлийн судсыг бага хэмжээний тогоор цочроодог, өвчтөнд таагүй байх боловч эрүүл мэндэд аюулгүй юм.

Бидний Мэдрэл булчингийн цахилгаан бичлэгийн аппарат тухай

Сэцэн мед эмнэлэг нь Японы Nihon Kohden корпорацийн 2022 оны хамгийн сүүлийн загварын төхөөрөмжөөр мэдрэл булчингийн цахилгаан бичлэгийг хийж байна.

2022 оны хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа нь зардлын хувьд өндөр боловч шинжилгээний хариуг хамгийн үнэн зөв гаргадаг чухал онцлогтой. Үүнээс гадна дараах онцлогуудтай:

  • Оношийн өндөр ач холбогдол
  • Цаг хэмнэсэн сонголт
  • Ашиглахад хялбар сүүлийн үеийн эмнэлзүйн программ хангамж

Нийтлэл:

Ахлах Зэргийн Эмч:

Ахлах зэргийн Эмч: Т.Мандах

  • Мэдрэлийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС
  • Анагаах ухааны магистр
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • Алт Болд мэдрэлийн эмнэлэгт мэдрэлийн эмч 2007-2009 он
  • УГТЭ-Мэдрэлийн эмч 2013-2022 он
  • Эрүүл мэндийн яаамны Жуух, Эрүүл мэндийн яамны Тэргүүн

Их эмч:

Эмч: Н.Эгшиглэн

  • 2016-2012 он АШУҮИС АУС, Хүний их эмч


Шэйр хийж түгээх