Анх удаагаа InCruises аялалд явах гэж байгаа бол…
InCruises-ийн тансаг аяллыг сонгосон танд баяр хүргэе! Гэхдээ анхны аяллаа илүү тав тухтай, мартагдашгүй байлгахын тулд доорх зөвлөгөөг анхаараарай.
1. Бэлэн байдлаа сайтар хангах нь чухал
Баримт бичиг: Энэ бүр хамгийн чухал нь. Бичиг баримтаа шалгаагүй байж байтал онгоцны буудал дээр очоод паспортныхоо хугацааг дууссаныг мэдсэн тохиолдол гарч байсан шүү. Аяллаа захиалахаас өмнө посторныхоо хүчинтэй хугацааг шалгаарай. Харин дараа нь аяллаа захиалж болно. За тэгээд визээ мэдүүлээд гарахад болно. Визний тухайд аялалд гарахаас 3 сарын өмнө визний асуудлаа шийдэх хэрэгтэй байдаг.
Цагийн бүс, уур амьсгал: Аяллын газар нутгийн цагийн бүс, цаг агаарыг шалгаж, тохирох хувцас бэлдээрэй. Манай Монгол орон эрс тэс уур амьсгалтай болохоор ямар ч цаг агаарын нөхцөлд бид амархан дасдаг л даа. Гэхдээ юуны магад. Тухайн очих гэж байгаа газар тань өдийд ямар цаг агаартай байгааг сайтар ажиглаж тохирсон хувцас хэрэглэл сайн бэлтгээрэй.
Даатгал: Аяллын даатгал авахыг зөвлөж байна. Энэ нь аливаа хүндрэлийг даван туулахад тус болно.
2. Аяллын хөтөлбөртэй танилцах
InCruises-ийн аялал бүр өөрийн гэсэн гайхалтай хөтөлбөртэй байдаг. Аялалынхаа хөтөлбөрийг урьдчилан судлах нь танд хамгийн их сэтгэл хөдөлгөм үйл ажиллагаануудыг сонгох боломж олгоно.
Чөлөөт цаг: Хөлөг онгоц дээрх үйл ажиллагаа, зоогийн газар, амралтын бүсүүдийн талаар судал.
Аялах боомтууд: Зогсох хотуудын талаар урьдчилан судалж, очихдоо юу үзэхээ төлөвлөөрэй.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
3. Санхүүгийн төлөвлөгөө гаргах
Хэдийгээр InCruises аялал нь бүх зүйл багтсан хөтөлбөртэй байдаг ч нэмэлт зардлыг тооцоолох нь чухал. Жишээ нь хөлөг онгоцонд зарим зүйлс төлбөртэй байдаг. Жишээ нь алкохол агуулсан уух зүйлс, газтай ундаа, гоо сайхан- спа, мэдээж брэнд дэлгүүрүүд гэх мэт зүйлс үнэтэй байдаг.
Дурсгалын зүйл: Аялах боомтоос худалдан авалт хийх зардалд бэлэн байгаарай. Газар үзэж өөр соёлтой танилцаж байгаагийнх тухайн улсын дурсгал шингээсэн эсвэл өөрт хэрэгтэй зүйлсээ худалдаж авбал дургал болж үлдэх байх.
4. Хувийн хэрэгцээгээ тооцоолох
Аяллын үеэр шаардлагатай зүйлсийг урьдчилан бэлдэж, ямар ч нөхцөлд бэлэн байгаарай.
Цахилгаан хэрэгсэл: Гар утас, камерт зориулсан нэмэлт батарей болон цэнэглэгчээ бэлдээрэй.
Эмийн сан: Толгой өвдөх, хоолны хордлогоос сэргийлэх эм, наалт зэргийг авч явахыг зөвлөж байна.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Бидэнтэй холбоо барих:
ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛЫГ ИЛҮҮ БОДИТ БОЛГОНО