Арилжааны программ хангамж гэж юу вэ?
Арилжааны программ хангамж гэж юу вэ?: Арилжааны программ хангамж гэдэг нь худалдаанд гаргасан, мөнгөөр худалдан авах боломжтой программ хангамжийг хэлнэ. Эдгээр программ хангамжийг ихэвчлэн компанийн ашгийн зорилгоор боловсруулж, хөгжүүлдэг бөгөөд хэрэглэгчид лиценз худалдан авах замаар ашиглах эрхтэй болдог.
Арилжааны программ хангамжууд:
- Microsoft Office (Word, Excel, PowerPoint гэх мэт)
- Adobe Creative Cloud (Photoshop, Illustrator гэх мэт)
- Windows үйлдлийн систем
- AutoCAD (инженер, архитекторын хэрэглээний программ)
- SAP эсвэл Oracle ERP системүүд (байгууллагын нөөцийн төлөвлөлтийн программ)
Энэ төрлийн программ хангамж нь ихэвчлэн дэмжлэг, шинэчлэлт зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлдэг.
Microsoft Office
Microsoft Office нь бичиг баримт боловсруулах, хүснэгтэн өгөгдөл засварлах, илтгэл бэлтгэх зэрэг олон төрлийн оффисын ажилд зориулсан багц программ хангамж юм. Тус багцад дараах программ орно. Үүнд:
- Word: Бичиг баримт боловсруулах программ.
- Excel: Хүснэгтэн өгөгдлийг засварлаж, дүн шинжилгээ хийхэд зориулсан программ.
- PowerPoint: Илтгэл, танилцуулга бэлтгэх программ.
- Outlook: Имэйл, календарийн менежмент.
Энэ багц нь ихэнх оффисын болон бизнесийн ажилд шаардлагатай үндсэн хэрэгслүүдийг нэг дор багтаасан байдаг.
Adobe Creative Cloud
Adobe Creative Cloud нь дизайнер, уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн түвшний бүтээлийн программ хангамжийн багц юм. Энэхүү багцад дараах программ хангамжууд багтдаг. Үүнд:
- Photoshop: Зураг, график засварлах.
- Illustrator: Вектор зураг бүтээх, график дизайн хийх.
- InDesign: Хэвлэл, цахим номын загвар гаргах.
- Premiere Pro: Видео засварлах.
Эдгээр программууд нь график дизайн, мультимедиа үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Windows
Windows нь Microsoft-ийн гаргасан үйлдлийн систем бөгөөд дэлхий даяар хэрэглэгддэг хамгийн түгээмэл үйлдлийн системүүдийн нэг юм. Windows үйлдлийн систем нь компьютерыг удирдах, хэрэглэгчийн интерфейсээр дамжуулан программ хангамжуудыг ажиллуулах боломжийг олгодог.
Хамгийн сүүлийн хувилбар нь Windows 11 бөгөөд сайжруулсан хэрэглэгчийн интерфейс, аюулгүй байдал, мөн илүү их хурдтай байдал нь онцлог тал нь болдог.
AutoCAD
AutoCAD нь инженерчлэл, архитектор болон зураг төслийн салбарт өргөн хэрэглэгддэг компьютерын тусламжтай зураг зурах программ юм. Энэ программ хангамж нь 2D болон 3D загвар зурах, дизайныг боловсруулах, судлахад ашиглагддаг. Үүнд:
- Инженерүүд барилга, гүүр, замын зураг зурахад ашигладаг.
- Архитекторууд барилгын дотоод, гадаад загвар зохиомжийн зураг гаргах боломжтой.
SAP ERP
SAP нь томоохон бизнесийн байгууллагуудад зориулсан байгууллагын нөөцийн төлөвлөлтийн (ERP) программ юм. Энэ нь олон үйл ажиллагааны нэгдмэл удирдлага, үйл явцын хяналтыг автоматжуулахад тусалдаг. Үүнд:
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
- Санхүүгийн менежмент: Санхүүгийн урсгал, орлого, зардал, тайлан гаргах боломжтой.
- Хүний нөөцийн менежмент: Ажилчдын бүртгэл, цалингийн тооцоо, ажилтны хөгжлийн төлөвлөгөө гаргах.
- Борлуулалт, хангамж: Үйлдвэрлэлийн төлөвлөлт, барааны бүртгэл хөтлөх.
Oracle ERP
Oracle ERP нь томоохон байгууллагуудад зориулсан программ бөгөөд санхүү, хангамж, үйлдвэрлэл зэрэг олон төрлийн бизнес процессуудыг автоматжуулах, сайжруулахад зориулагдсан программ юм. SAP ERP-тэй ижил төстэй боловч Oracle нь өгөгдөл боловсруулах өндөр чадвартай, бизнесийн янз бүрийн шаардлагад илүү уян хатан байдлаар тохирдог.
Мөн Workzone.mn компани нь Монгол байгууллага, компаниудад ERP системийг амжилттай нэвтрүүлж, байгууллагын дотоод бүртгэл, бизнесийн төлөвлөгөө, байгууллагын дотоод үйл ажиллагаа, алсын хараа, худалдаа үйлдвэрлэл, хүний нөөц, санхүү, тайлан, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, ажлын анализ зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор шийдвэрлэж өгдөг компани юм.
Link дээр дарж тус компанитай холбогдон өөрт болон өөрийн компанид хэрэгцээтэй үйлчилгээг түргэн шуурхай авч зорилгоо амжилттай хэрэгжүүлээрэй. Танд шинэ эрин үетэйгээ хөл нийлүүлэн амжилтыг гартаа атгах боломж ойрхон байна, Яараарай…