аялал

Аялалд хэзээ, ямар улиралд гарахад хамгийн тохиромжтой вэ?

|

Аялал хийх хамгийн тохиромжтой улирал нь таны очих газар, тухайн газрын цаг агаар, аяллын зорилгоос хамаарна. Далайн аялал, уулын аялал, түүхэн хотуудаар аялах эсэхээс хамаарч улирлын тохиромжтой сонголт хийх нь чухал байдаг.

Аль ч улирал, аль ч цаг үед InCruises -д аялалын сонголт олон бий. Гэхдээ таны цаг завтай үед хаашаа, аль орон руу аялабал илүү тохиромжтой талаарх мэдээллийг энэхүү нийтлэлээрээ хүргэе.

🌸 Хаврын аялал (3-5 сар)

Тэгэхээр энэ цаг үед аяллын оргил үе эхлээгүй цаг үе байдаг учраас хаашаа ч очсон жуулчид харьцангуй бага байдаг. Гэхдээ InCruises-ээр аялахад үнийн хувьд бусдаас илүү хямд. Учир нь нэг хүний үнээр хоёулаа хамтдаа аяладаг.

Энэ улиралд Газар дундын тэнгис буюу Испани, Франц, Итали, Монако, Мальта, Словени, Хорват,Монтенегро, Албани, Грек гэх зэрэг улс орнуудад цаг агаар нь халуун ч биш, хүйтэн ч биш хамгийн таатай үе нь байдаг учраас аялабал танд таалагдах байх. Мөн 3-4-р сард Японд Сакура дэлгэрдэг.

☀️ Зуны аялал (6-8 сар)

Энэ цаг үе нь дэлхийн ихэнх газруудын хувьд аялалын оргил үе. Тал бүрээс ирсэн жуулчидтай танилцах боломжтой. Хүүхдүүдийн зуны амралт эхэлчинхсэн цаг үе байдаг учраас бараг ихэнх жуулчид гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ явж байдаг.

Тэгэхээр хүүхдүүдэд дурсамжтай аялалын багцыг сонгох нь дурсамж бүтээхэд тань илүү туслах байх. Манай InCruises-д хүүхдүүдэд зориулсан хөлөг онгоцууд байдаг учраас тэндээс сонголтоо хийгээрэй, гэж зөвлөмөөр байна. Тэгэхээр энэ үед хаашаа аялах вэ гэхээр:

🏖 Карибын тэнгис – Багамын арлууд, Ямайка, Доминкан
🏔 Аляска – Зэрлэг байгаль, мөсөн голууд гэх мэт аялалууд нь илүү сонирхолтой байх болно.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

🍂 Намрын аялал (9-11 сар)

Энэ үед жуулчдын урсгал багасч, үйлчилгээ илүү тайван, мөн үйлчилгээний газруудын үнэ тариф харьцангуй гайгүй болсон байдаг үе. Хүүхдүүдийн хичээл сургууль эхэлчихсэн байх үе учраас хосоороо, эсвэл найзуудтайгаа аялахад тохиромжтой.

Манай InCruises-д зөвхөн Насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөрүүдтэй төрөл бүрийн Хөлөг онгоцууд бий. Энэ нь танд илүү эрх чөлөө олгосон хөтөлбөр байх болно. Ерөнхийдөө сэрүү ороод эхэлсэн үе байдаг учраас дулаан орны аялалын сонголт хийвэл илүү тохиромжтой. Энэ үед

🍁 Канад, АНУ – Алтан навчисны үзэмж
🏛 Газар дундын тэнгис – Итали, Грек, Турк
🌏 Солонгос, Япон – Намрын өнгөлөг байгаль эдгээр улс орон руу аялах сонголт хийвэл илүү тохиромжтой. Мэдээж энэ цаг үед, эдгээр улс орны газрын болон далайн аялалын сонголтууд InCruises-д бий.

❄️ Өвлийн аялал (12-2 сар)

Өвлийн аялал ер нь Шинэ жилийн баяртай их хосолдог. Аль ч улс оронд очсон тухайн газрын баяр наадмын үетэй таарна. Тэр нь маш сонирхолтой байх болно. Мөн энэ саруудад сурагчдын амралт эхэлдэг учраас хүүхдүүдтэйгээ аялах хүүхдийн хөлөг онгоцыг сонгон аялах боломжтой.

🎄 Европын Христмасын захууд – Германи, Франц, Австри
🏝 Карибын тэнгис, Хавай – Халуун орны амралт
🎿 Швейцарь, Австри – Цанын аялал эдгээр орны аялалыг та бүхэн сонгох боломжтой шүү.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Бидэнтэй холбоо барих:

Залгах: 99380737 Залгах: 88759095

ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛЫГ ИЛҮҮ БОДИТ БОЛГОНО

Шэйр хийж түгээх