байгууллагын соёл дахь erp систем

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ ДАХЬ ERP СИСТЕМ

| | | | | |
Шэйр хийж түгээх

Том жижиг гэлтгүй байгууллага болгон өөр өөрийн соёлтой. Байгууллагын цар хүрээ нэмэгдэн өргөжих, ашиг орлого өндөртэй байх зэрэг нь байгууллагын соёлоос шууд хамааралтай байдаг. Байгууллага зөв оршин тогтноход зөвхөн сайн бүтээгдэхүүнтэй байх нь л хангалттай биш. 

Жижиг байгууллагуудын хувьд байгууллагын соёлыг ихэвчлэн удирдлага манлайлан гаргаж ирдэг. Гэхдээ байгууллагын соёл зөвхөн удирдлагаас хамаардаг байх ёсгүй. Хэрвээ зөвхөн удирдлагаас хамаардаг, удирдлага өөрийн өнгө төрхөөр ажилдаа болон, ажилтнуудтайгаа харьцдаг бол маш том асуудал үүсч байгаагийн шинж. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Байгууллагын “тогтсон зөв соёл” гэж ямар байх вэ? 

Байгууллагын соёлыг бүрдүүлэх гол хүчин зүйл бол ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛ юм. Удирдлага, менежер, ажилтан бүгд энэхүү байгууллагынхаа хаашаа зорьж байгаа, яагаад энэ ажлыг хийж байгаа, нийгэмд ямар үр дүн өгөх зүйл хийж байгаа эсэхээ мэдэж ажилладаг байх хэрэгтэй. 

Үүнийгээ мэдэхгүй, зөвхөн цалингийн төлөө ажилладаг ажилтан бол байгууллагыг хэзээд орхиход бэлэн. Байгууллагын соёл бол ажилтнаа барих том хөшүүрэг. Зарим ажилтанд цалин сонин биш, байгууллагын соёлдоо илүүтэй татагдаж ажилладаг  тохиолдууд олон байдаг. 

Ажилтан бол байгууллагын маш үнэтэй капитал. Хэрвээ “сул” байгууллагын соёлтой бол ажилтан удаан ажиллаж чаддаггүй. Ажилтан удаан ажиллаж чадахгүй, ажилтны орц гарцын хөдөлгөөн хэдий чинээ их байна, төдий чинээ байгууллагын ашиг орлого муу, зардал өндөртэй, асуудал ихтэй байх болно. 

Учир нь энгийн дундаж ажилтан ажлаасаа гарахад байгууллага тухайн ажилтны цалингийн 20 хувьтай тэнцэхүйц алддагдал хүлээдэг. Мөн шинээр орж ирэх хүн ажлаа ойлгож суралцах, түүнийг сургалтанд хамруулах гэх зэрэг зардлууд байгууллагад үүсдэг учраас ажилтан орох болон гарах болгонд байгууллага зардал гаргаж, үр ашиггүй алдагдал хүлээдэг. 

Ажлаас гарах ажилтны 60-70 хувь нь байгууллагын соёлоос хамаардаг. Тэгэхээр байгууллагын соёл зүгээр орхигдуулах зүйл огт биш. Мөн байгууллагын соёл гэдэг зүйл удирдлага дээр тогтох ёсгүй. Учир нь удирдлага солигдоход тухайн байгууллагын соёл нурах юм. 

Байгууллагын соёл бол тухайн байгууллагын нийгэм болон зах зээл дээр удаан, тогвортой оршин тогтнох “гарц” юм. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Байгууллагын соёлд ERP систем ямар үүрэгтэй вэ? 

ERP систем нь байгууллагын соёлд маш чухал үүрэгтэй. Байгууллагын соёл бол нийт ажилтан, менежер, удирдлагуудад байгууллага хаашаа зорьж байгаа, хаана явж байгаа, өнгөрсөнд ямар үр дүн, дагавартай байсан гэх зэрэг бүх мэдээллийг цогцлжоо өгдөг нэгдсэн систем учраас ажилтнуудыг нэгтгэх чухал систем юм. 

ERP систем бол байгууллагын соёлын мэдээллийн асуудлыг зохицуулах, байгууллагын үйл ажиллагааны үйл явцыг автоматжуулах, удирдах, хянахад чухал үүрэгтэй.

ERP систем нь байгууллагын соёлыг дэмжихэд дараах үүрэг гүйцэтгэдэг:

Өргөтгөл, стратегийн хөгжил: ERP систем нь байгууллагын цар хүрээг нэмэгдүүлж, стратегийг илүү хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Автомат учраас ажилтнуудын ажлын хүч, оролцоог нэмэгдүүлж, цагийг хөнгөвчлөн, олон ажил амжуулахад тусалдаг. Энэ нь ажилтанд их урам өгдөг. 

Үйл ажиллагааны бүтээгдэхүүн хөгжил: ERP систем нь байгууллагын үйл ажиллагаанд хийгдэж буй бүтээгдэхүүн хөгжлөө тодорхойлох, удирдлагаа автоматжуулах, түүнийг хянах, төлөвлөх арга хэмжээ авах зэрэг ажлыг хийдэг. 

Мэдээллийн нэгдсэн тайлан: ERP систем нь байгууллагын үйл ажиллагаанд явагдах мэдээллийг нэгтгэх үүрэгтэй. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Аюулгүй байдлыг зохицуулах: ERP систем нь байгууллагын аюулгүй байдлыг зохицуулахад тусална. 

ERP нь байгууллагын бүх үйл ажиллагаанд удирдлага, бүртгэл, харилцаа, үйлчилгээ зэрэг ажлын тохиргоог хийдэг нэгдсэн  программын систем юм. ERP систем нь байгууллагын үйл ажиллагааны бүх хэсгийг нэгтгэж, түүнийг зохицуулах, удирдах, мэдээллийг хүлээн авах, тайлан боловсруулах гэх мэт ажлыг хийдэг.

Тэгэхээр ERP систем нь байгууллагын соёлыг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц өгдөг чухал хэсэг юм. 

Холбоотой нийтлэл


Шэйр хийж түгээх