бөөр өвдөх

Бөөрний өвчлөлийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, эмчилгээ

|

Бөөр нь шээсийг ялгаруулж, илүүдэл бодисуудыг биеэс гадагшлуулан, шингэний тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Хэрэв бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдвал биед хэрэггүй илүүдэл, хортой бодис хуримтлагдаж, бие махбодийн шингэний тогтолцоо алдагдаж, эрүүл мэндэд аюул учирдаг. 

Бөөр нь хүний бие махбодид маш чухал үүрэгтэй эрхтэн бөгөөд цусыг шүүж, шээс ялгаруулах буюу илүүдэл бодисыг биеэс гадагшлуулж, шингэний тэнцвэрийг хадгалдаг эрхтэн юм. 

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Бөөр яагаад өвддөг вэ?

  • Шээсний замын халдвар (ШЗХ): Бөөр шээсний зам нянгийн гаралтай халдварын улмаас үрэвсэж, улмаар цочмог болон архаг бөөрний дутагдал ч үүсгэх эрсдэлтэй
  • Чихрийн шижин-Цусан дахь сахарын хэмжээ өндөр байх: Чихрийн шижин бол бөөрний өвчлөлийн нэг голлох шалтгаан юм. Цусан дахь глюкоз өндөр байх нь эд эсийг гэмтээж, бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдэг. Цаашлаад энэ нь чихрийн шижингийн гаралтай бөөрний дутагдал үүсэх шалтгаан болдог.
  • Цусны даралт өндөр байх: Цусны даралт өндөр байх нь бөөрний судсыг нарийсгаж, гэмтээдэг. Үүний үр дүнд бөөрний ялгаруулах үйл ажиллагаа буурч, бодисын солилцоо алдагддаг.

Бөөр өвдөхөд илрэх шинж тэмдгүүд

  • Ууц нуруугаар чилж хөшиж өвдөх: Бөөрний өвдөлт нь ихэнхдээ нуруу бүсэлхий хэсгээр хэсэг газарт булчин чангарч, халуу оргих, чинэх байдлаар өвдөнө.
  • Шээсний өнгө өөрчлөгдөх: Шээсний өнгө тод шар, хүрэн цай шиг,  улаандуу цустай шээс гарах
  • Шээсний гарц өөрчлөгдөх: Ойр ойрхон шээх, шээс үлдсэн мэт санагдах, дутуу шээх, шээхэд хатгуулж хорсож өвдөх
  • Шээс хөөсрөх: Бөөрний түүдгэнцрийн үрэвслийн үед шээсээр уураг гарч, шээс хөөстэй харагддаг. 
  • Хавагнах: Бөөрний шингэн гадагшлуулах үйл ажиллагаа алдагдах үед өглөөд нүд, нүүр хэсгээр цэлхэрч, хавагнана.
  • Үрэвсэл, хордлогын шинж :Бие зарайж халуурах, дотор муухайрах, толгой эргэх, хоолны дуршил муудах
  • Артерийн даралт ихсэх
  • Ядарч сульдах, ажлын чадвар буурах
  • Арьс загатнана, арьсан дээр тууралт гарах

Хэрвээ танд дээр дурьдсан шинж тэмдэг илэрч байвал дур мэдэн эмчилгээ хийлгүй, мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулан, тохирох эмчилгээг хийлгэх нь зүйтэй.

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Бөөр өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бие махбодийн ямарваа нэг халдварын голомтыг эмчлэх: Хэрвээ таны хоолой өвддөг, шүд өвдсөн бол тохирох эмчилгээг хийлгэж, халдварын голомтыг арилгах хэрэгтэй
  • Даарч хөрөхөөс сэргийлэх
  • Цусны даралтыг хянах: Өдөр тутмын эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх болон давсны хэрэглээгээ бууруулснаар цусны даралтаа хянана
  • Чихрийн шижингийн хяналт: Чихрийн шижингийн эмчийн хяналтанд тогтмол байж, эмчилгээгээ таслахгүй хийлгэж,  цусан дахь глюкозын түвшингөө хянах нь бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
  • Тамхи татахгүй байх: Тамхи татахгүй байх нь бөөрний үйл ажиллагааг хадгалах үндсэн арга юм.
  • Эрүүл зөв хооллолт: Аливааг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Давс болон уургийг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. 

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Шэйр хийж түгээх