Даралт багасах үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Артерийн даралт (АД) 120/80 мм.муб бол хэвийн гэж үздэг бол 90/60 мм.муб-ээс бага бол даралт буурсан гэж үзнэ. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж энэ нь бага зэрэг хэлбэлзэж болно.
Даралт багасах үед толгой эргэх, амьсгал давчдах, сульдах зэрэг олон шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Артерийн даралт багасах шалтгаанууд:
- Жирэмслэлт
- Шингэн алдалт /суулгалт, бөөлжилт, их хөлрөлт/
- Толгойн хүнд эмтэл, цус алдалт
- Анафилаксийн шок
- Эмийн хэрэглээ /судас өргөсгөх үйлдэлтэй эм бэлдмэлүүд/
- Зүрхний дутагдал, зүрхний хэм алдагдал
- Бөөрний дутагдал
- Дотоод шүүрлийн эмгэгүүд: Чихрийн шижин, Бамбайн эмгэг
Дээрх шалтгаанаас болон өөр бусад олон хүчин зүйлээс шалтгаалж артерийн даралт багасдаг.

Даралт багасах үед илрэх шинж тэмдгүүд:
- Ядарч сульдах, бие сулрах- Байнгын, тайван үедээ ч ядрах, сульдах шинж тэмдэг илрэх нь даралт багасалттай холбоотой байж болзошгүй
- Толгой өвдөх– шилэн хүзүү хөших, толгой дагз чамархай хэсгээр өвдөх шинж илэрнэ
- Нүд харанхуйлах, толгой эргэх – Огцом босох эсвэл хөдөлгөөн хийх үед уг шинж тэмдэг илэрч болно.
- Анхаарал төвлөрөл буурах– анхаарал төвлөрөл, ажлын бүтээмж буурч, ачаалал даах чадвар бууурна
- Дотор муухайрах
- Арьс хүйтэн оргих эсвэл хөлрөх -Биеийн дулаан зохицуулалт алдагдаж, хуруу гар, хөлийн үзүүр хөрнө.
- Биеийн температур буурах -Биеийн хэм 35.5-36°C хүртэл буурч болно
- Амьсгал давчдах, зүрх дэлсэх -Ачааллын үед амьсгал давчдах, дотор бачуурах шинж илэрнэ

Даралт багасах үед авах арга хэмжээ:
- Шингэний дутагдалд орж даралт багасахаас сэргийлж, тогтмол ус ууж байх
- Илчлэг шим тэжээлтэй, эрүүл зөв хооллолт- Витамин В12, фолийн хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэх
- Өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийж, цусны эргэлтээ сайжруулах
- Хангалттай сайн унтаж амрах
- Тамхи татах, архи спиртийн төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах
- Архаг өвчин эмгэгээ эмчлүүлэх
- Жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтанд байх шаардлагатай
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Даралт багасах нь олон төрлийн сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Ажлын бүтээмж буурч, ачаалал даах чадвар буурна. Бай эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж тархи болон зүрх судасны олон эмгэг, хүндрэл үүсэх шалтгаан болдог. Тиймээс байнга даралт багасаад байвал эмчид үзүүлж, шалтгааныг тодруулж, эмчилгээ хийлгэх буюу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг
