Дижитал шилжилт гэж юу вэ?

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

| |
Шэйр хийж түгээх

Дижитал шилжилт бол зөвхөн технологийн компаниудад хийгдэх ёстой зүйл биш. Дижитал хэлбэрээр буюу цахим, компьютерийн систем, вэб сайт, сошиал медиа, аппликэйшн гэх мэт платформуудыг ашиглан бизнес, үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж, цар хүрээгээ илүү нэмэгдүүлэх, байгууллага доторх уялдаа холбоог илүү сайжруулахад дижитал шилжилт зайлшгүй хэрэгтэй. 

Энэхүү датагаар дамжуулан байгууллагын ирээдүйн хөгжил дэвшил болон өөрсдийн нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах, бизнесийн үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх боломж салбар болгонд нээгдсэн юм.

 Дижитал шилжилт гэдэг нь дижиталчлалын дараагийн түвшний ойлголт ба өөрчлөгдөж буй инновацийн шийдлүүд, шинэлэг боломжуудыг ашиглан уян хатан бизнесийн үйл ажиллагааны загварыг бий болгох үйл явц юм. Түүний нэгэн жишээ нь ERP систем юм.

 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Монгол улс дижитал шилжилтийг хэрэгжүүлж, хөгжүүлэх тал дээр ихээхэн ажлуудыг хийж байгаа. Ингэснээр бид цаг хэмнэж, ашиг орлогоо нэмэгдүүлж, үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тал дээр амар хялбар аргаар анализ хийж, алсын хараагаа зөв тодорхойлох боломжуудыг олж авч байгаа нь маш олзуурхууштай. 

Байгууллага болгон дижитал шилжилт буюу ERP системийг нэвтрүүлснээр тухайн байгууллагын нийгэмд эзлэх байр суурь батжин, үнэ цэнийн хувьд өсч, эдийн засгийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэх сайн талтай. 

Мөн судалгаагаар дижитал шилжилтийг хэрэгжүүлснээр 5 жилийн хугацаанд бизнесийн болон хувийн хэвшлийн компаниуд 23,8 их наяд, төрийн байгууллагын хувьд 5,9 их наяд ам долларын бодит өгөөжийг бий болгох боломжтой гэж үзсэн байдаг. 

Байгууллагын дижитал шилжилтэд ERP систем нэвтрүүлснээр санхүүгийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхээс гадна цаг хугацааг хэмнэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

Ингэж нэгдсэн нэг платформыг бий болгосноор бизнесийн гүйцэтгэлийг болон анализ дүгнэлтийг олон төрлөөр гаргаж стратегийн шийдвэр гаргалтыг хурдасгаж,  байгуулагын гүйцэтгэлийн илүү сайн удирдах боломжийг бүрдүүлж өгдөг байна. 

Хэрвээ бид ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ хийхгүй бол яах вэ? 

Нийгэм бол өрсөлдөөний талбар. Таны өрсөлдөгч компани аль хэдийн цаг үетэйгээ хөл нийлүүлэн байгууллагадаа томоохон өөрчлөлтийг хийгээд, ажлын бүтээмж үр дүн нь сайжирсан, ашиг орлого, харилцагч үйлчлүүлэгч нь нэмэгдэж байна. Энэ үед бид уламжлалт,  хуучирсан арга барилаараа байх нь нэг талаараа алдагдал хүлээхэд илүү дөхөм болно. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Аливаа байгууллагын оршин тогтнох хамгийн чухал үнэт зүйлс нь 

  • Харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгч
  • Бүтээгдэхүүний чанар
  • Ашиг орлого
  • Цаг хугацаа 
  • Байгууллагын дотоод үйл ажиллагаа, уялдаа холбоо байдаг. 

Харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг юу хамгийн их татдаг вэ? 

  • Үйлчилгээний түргэн шуурхай байдал
  • Бүтээдэхүүн, үйлчилгээний чанар
  • Үйлчилгээний эелдэг найрсаг байдал

Хэрэглэгч үйлчлүүлэгчийг татахын тулд дижиталжсан байгууллага хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой. Хэрэглэгчийн юу хүсээд байгаа байдлыг мэдэж, засаж залруулах, шинэчлэх боломж ч мөн бүрдэнэ. Байгууллага ажилтан бүр нэг ойлголттой, нэг зорилготой, нэг системтэй байхад хамгийн гоё үйлчилгээг бид үйлчлүүлэгчиддээ өгч чадна. 

Байгууллагыг бүрдүүлдэг хамгийн чухал хүчин зүйл бол “ажилтан”

“Байгууллага ажилтан дээр тогтдог” гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Ажилтан зөв мэдээлэлтэй байж хэрэглэгчид зөв мэдээлэл өгнө. Чанартай бүтээгдэхүүн гаргана. Салбар нэгжийн ажилтнуудыг нэгтгэх нэгэн том дижитал систем бол яахын аргагүй ERP систем. Дижитал шилжилт буюу ERP систем нь байгууллагын нэгж бүхэнд хүрч үйлчилж, нэгтгэж чаддаг гэдэг утгаараа маш чухал.

Дижитал шилжилт бол хүн төрөлхтний түүхэнд байгаагүй олон боломжуудыг аж үйлдвэрийн хувьсгалын энэ эрин үед бий болгож байна. Дэлхий нийтээр дижитал өөрчлөлт явагдаж байхад бид хоцорч болохгүй. 

Сонирхолтой жишээ хэлэхэд 2017 онд дэлхий нийтийн ердөө 22 хувь нь л дижитал шилжилтийг хэрэгжүүлж байсан бол 2020 онд 50 хувь нь шилжиж дэлхий нийт хурдацтайгаар дижитал шилжилт хийж байгаа юм. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Дижитал шилжилтэд зөвхөн технологийн компаниуд хамрагдаж байгаа гэсэн үг биш. Бүх салбар нэгжид хамаатай юм. 

Дижитал шилжилт нь зөвхөн цахим технологийг нэвтрүүлснээр хэрэгждэг зүйл бас биш. Байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны өөрчлөлт, байгууллагыг бүрдүүлэгч хүмүүс, тэдний сэтгэлгээний өөрчлөлт, ур чадвар гэх зэрэг байгууллагын үнэт зүйлсийг дижитал боломжуудтай хослуулах замаар хийх өөрчлөлтийг дижитал шилжилт гэж байгаа юм.

Мөн дижитал шилжилт нэг л удаа хийгээд болчихдог зүйл биш, тасралтгүй үргэлжлэх процесс юм. Энэ нь байгууллагын нэгэн том соёл нь болж байж амжилттай үр дүнгээ өгдөг.

Холбоотой нийтлэлүүд

ЦАХИМ ШИЛЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

ЦАХИМ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН СИСТЕМ

ERP систем гэдэг нь

БАЙГУУЛЛАГЫН ERP СИСТЕМ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?


Шэйр хийж түгээх