Элгэн гутал цэвэрлэх 5 алхам
Элгэн гутал өмсөх нь дэгжин харагдуулдаг боловч “Элгэн гутал цэвэрлэх” нь маш том биелэгдэшгүй даалгавар мэт санагддаг.

Хүний хөлийн тухай зарим баримтууд:
Элгэн гутал цэвэрлэх алхам 1
Элгэн гутал цэвэрлэх сойз ашиглан шороог зөөлөн арилгаж, налсан үсийг сэргээнэ. Үсийг нь гэмтээхээс сэргийлэн ширхэгийн дагуу зөөлнөөр самнах хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Элгэн гутал цэвэрлэх алхам 2
Элгэн гутал цэвэрлэхдээ эхлээд тоосыг нь унагасны дараагаар зөөлөн баллуур ашиглан толбо тогтсон хэсгийг үрж цэвэрлэнэ. Хэрэв баллуурдсан ч зарим толбо арилахгүй байвал алимны цууг цэвэрхэн цагаан даавуунд шингээгээд үсний ширхгийн дагуу зөөлнөөрр арчаарай.

Comfort brand – Цэвэрхэн бүхэн тухтай
БҮХ 8 НЭРИЙН ДЭЛГҮҮРТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА.

Элгэн гутал цэвэрлэх алхам 3
Элгэн гутал цэвэрлэхдээ аль болох ус хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хэрэв ус ашигласан, хэт норгосон бол дотор хэсэгт нь сонингийн цаас чихээд тасалгааны температурт өөрөөр нь хатаагаарай.
Элгэн гутал цэвэрлэх алхам 4
Гутлаа цэвэрлээд бүрэн хатсаны дараа өмсөхөөсөө өмнө хамгаалалтын шүршигч хэрэглээрэй. Хамгаалалтын шүршигч нь гутлыг норох, толбо тогтохоос сэргийлдэг.

Элгэн гутал цэвэрлэх алхам 5
Элгэн гутлаа сэрүүн, хуурай газар хадгалаарай. Гутлын модыг ашиглан хэлбэр дүрсээ хадгалж, нугалаас үүсэхээс сэргийлж болно. Мөн гялгар уутанд гутлаа хадгалахаас зайлсхийгээрэй.

Дээрх зөвлөмжүүдийг дагаснаар хайртай гутлаараа илүү удаан гоёх боломжтой.
Санал болгох нийтлэлүүд:
