Эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээ ба дааврын тэнцвэргүйдэл
Эмэгтэй хүн бүр эрүүл мэндээ тогтмол хянахын тулд 6 сар тутам дааврын шинжилгээ өгөх нь зөв алхам юм. Энэ нь бие махбодид явагдаж буй дааврын өөрчлөлт, тэнцвэр алдагдсан эсэхийг эрт үед нь илрүүлж, шаардлагатай бол тохирсон арга хэмжээг авах боломжийг олгодог. Дааврын тэнцвэргүй байдал нь зөвхөн сарын тэмдгийн мөчлөгийн доголдлоор хязгаарлагдахгүй; сэтгэл санааны тогтворгүй байдал, арьсны асуудал, үргүйдэл, өндгөвчний олон уйланхайжих хамшинж (PCOS) зэрэг олон төрлийн эрүүл мэндийн хүндрэлд хүргэж болзошгүй. Иймээс өөрийн биед болж буй өөрчлөлтийг ойлгож, дааврын түвшинг тогтмол хянах нь урьдчилан сэргийлэх хамгийн ухаалаг шийдвэр юм.

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
💉Эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээгээр ямар даавруудыг шинжилдэг вэ?
Эмэгтэй хүний эрүүл мэнд, нөхөн үржихүйн тогтолцоо, сэтгэл санааны байдал нь дааврын тэнцвэртэй шууд холбоотой. Дааврын шинжилгээ нь тухайн хүний биед ямар даавар хэт их эсвэл дутагдалтай байгааг илрүүлэх чухал оношлогооны арга бөгөөд дараах үндсэн даавруудыг хамардаг:
- Эстрадиол (E2)– Эмэгтэй хүний хөхжилт, нөхөн үржихүй, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулдаг гол даавар.
- Прогестерон- Жирэмслэлтийг хадгалах, умайн салст бүрхүүлийг бэлтгэхэд оролцдог.
- Хорионы гонадотропин (hCG)-Жирэмсний үед ихэсдэг даавар бөгөөд жирэмсэн эсэхийг тодорхойлоход хэрэглэгддэг.
- Фолликул сэдээгч даавар (FSH)– Өндгөвч дэх өндгөн эсийг боловсрох үйл явцыг идэвхжүүлдэг.
- Лютенжүүлэгч даавар (LH)– Өндгөн эс гадагшлах үйл явц (овуляци)-ыг өдөөдөг.
- Тестостерон- Биеийн үсжилт, арьсны тослог, булчингийн хөгжил зэрэгт нөлөөлдөг. Хэт ихсэх нь батга, хэт үсжилт үүсгэх шалтгаан болдог.
- Бамбай булчирхайн дааврууд (TSH, T3, T4)– Биеийн бодисын солилцоо, жингийн өөрчлөлт, ядрах байдал, сэтгэл санаанд шууд нөлөөлдөг.

Эстрадиол даавар гэж юу вэ?
Эстрадиол (Estradiol) нь эмэгтэй хүний биед хамгийн хүчтэй үйлчлэл үзүүлдэг гол эм даавар бөгөөд голчлон өндгөвчнөөс ялгардаг. Мөн бага хэмжээгээр хөх, бөөрний дээд булчирхайнаас, жирэмсэн үед ихэсээс ялгардаг байна.
- Эстрадиол нь:
- Сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах
- Өндгөн эсийн боловсролт, овуляци явагдах
- Умайн салст давхаргыг бэлтгэх
- Ясны сийрэгжилтээс хамгаалах
- Сэтгэл санааг тогтвортой байлгах зэрэг олон чухал үүрэгтэй.
Овуляцийн үеэр (өндгөн эс гадагшлах үед) эстрадиолын хэмжээ огцом ихэсдэг бөгөөд сарын тэмдэг ирэх үед буурдаг. Харин нас ахих, цэвэршилт явагдах үед эстрадиолын түвшин байнгын буурсан байдалд шилждэг нь зарим бие махбодын өөрчлөлтийн шалтгаан болдог.
Прогестерон даавар гэж юу вэ?
Прогестерон нь эмэгтэй хүний биеийн нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмждэг хамгийн чухал даавруудын нэг юм. Энэ даавар нь өндгөн эс гадагшлах үед өндгөвчнөөс ялгарч эхэлдэг ба үр тогтсон тохиолдолд умайн салст бүрхүүлийг зузааруулж, үр хөврөл тогтоход бэлддэг. Жирэмсний туршид прогестерон тогтвортой өндөр түвшинд байх нь жирэмслэлтийг хэвийн үргэлжлүүлэх үндэс болдог.

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
Яагаад прогестероны шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?
- Жирэмслэхгүй байгаа шалтгааныг тодруулах
- Өндгөн эс ялгарч байгаа эсэхийг баталгаажуулах
- Сарын тэмдгийн мөчлөг алдагдсан эсэхийг оношлох
- Өндгөвчний үйл ажиллагаа доголдсон эсэхийг илрүүлэх
- Жирэмсний үед зулбах эрсдэлтэй эсэхийг тодруулах
Прогестерон даавар бага байгааг илтгэх түгээмэл шинж тэмдгүүд:
🌡 Нүүр халуу дүүгэх
🔄 Сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болох
💧 Үтрээ хуурайшиж, таагүй мэдрэмж төрөх
⚖️ Жингийн огцом нэмэгдэл
😞 Бэлгийн дур хүсэл буурах
💥 Хөх хөндүүрлэж, эмзэгших
😰 Сэтгэл түгших, стрессд мэдрэг болох
Хорионы гонадотропин (ХГ) даавар гэж юу вэ?
Хорионы гонадотропин (HCG) бол жирэмсний үед ялгардаг гол даавар бөгөөд үр тогтсон өндгөн эс умайд бэхлэгдмэгц ихэсээс ялгарч эхэлдэг. Энэ даавар нь жирэмсний эхэн үед умайн салстыг хадгалж, прогестерон дааврын ялгарлыг дэмжиж, жирэмслэлтийг хэвийн үргэлжлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
ХГ-ийн түвшин нь жирэмсний эхний 8–11 долоо хоногт хамгийн өндөр хэмжээнд хүрч, дараа нь аажмаар буурдаг.
Хорионы гонадотропин зөвхөн цусанд илэрдэг үү?
Үгүй. ХГ даавар нь үр тогтсон өдрөөс хойш 11 дэх хоногоос эхлэн цус болон шээсэнд илэрдэг.
🧪 Шээсний шинжилгээ: Гэрийн нөхцөлд хэрэглэдэг жирэмсний тест нь шээсэнд буй ХГ дааврыг илрүүлдэг.
💉 Цусны шинжилгээ: Илүү нарийвчлалтай бөгөөд үр тогтсон эсэхийг илүү эрт оношлох боломжтой. Зарим тохиолдолд эмч нар ХГ дааврын хэмжээ өсөж байгаа эсэхийг давтан шинжилгээгээр хянадаг.
Хэзээ шинжилгээ өгөх вэ?
Прогестероны шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгийн 19–21 дэх өдөр өгөх нь хамгийн үр дүнтэй. Энэ үед өндгөн эс гадагшилсан эсэх, умайн салст бүрхүүлийн бэлэн байдлыг үнэлэхэд тохиромжтой.

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
❓ Хорионы гонадотропин (ХГ) дааврын шинжилгээ зөвхөн жирэмсэн эсэхийг тодорхойлох уу?
Хэдийгээр ХГ даавар нь жирэмсэн эсэхийг оношлох үндсэн үзүүлэлт боловч үүгээр хязгаарлагдахгүй. ХГ-ийн түвшинг ашиглан эмэгтэйчүүдийн зарим өвчлөл, эмгэгийг тодорхойлох боломжтой.
🧬 ХГ дааврын өндөр түвшин дараах нөхцөл байдалтай холбоотой байж болно:
- Хөх, өндгөвчний хорт хавдар – зарим төрлийн хавдрын эсүүд ХГ даавар ялгаруулдаг. ХГ-ийн түвшин өндөр байвал хавдрын идэвхжил нэмэгдэж байгааг илтгэх магадлалтай.
- Урагт генетикийн эмгэг илрүүлэх – ХГ болон бусад маркер даавруудын хамт ашиглан Дауны хамшинж зэрэг хромосомын өөрчлөлтийг ургийн эхэн үед оношлох боломжтой.
⬇️ ХГ дааврын хэмжээ ямар нөхцөлд багассан байж болох вэ?
Цусны шинжилгээнд ХГ-ийн түвшин нормоос бага гарсан тохиолдолд дараах шалтгаанууд байж болно:
- Жирэмсний хугацааг буруу тооцсон – Овуляц эсвэл үр тогтсон өдрийг андуурсан байж болно.
- Өсөлтгүй жирэмслэлт (blighted ovum) – Ураг хөгжихгүй ч ихэсээс ХГ ялгарахаа зогсоосон байдал.
- Зулбалт эхэлж байгаа үед – ХГ даавар унаж эхэлдэг.
- Умайн гаднах жирэмслэлт (ectopic pregnancy) – Ураг умайн хөндийд бус, гадуур тогтсон үед ХГ-ийн өсөлт хэвийн бус, эсвэл удаан явагддаг.
🩺 Дааврын шинжилгээ өгөхөөс өмнө юуг анхаарах вэ?
Дааврын түвшин нь олон хүчин зүйлээс хамаарч хэлбэлздэг тул шинжилгээний үр дүнг үнэн зөв гаргуулахын тулд дараах зөвлөмжийг дагах хэрэгтэй:
- Шинжилгээний өмнөх өдөр сайн амарч, тайван байж, биеийн хүчний ачаалал авахаас зайлсхийх
- Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой даавруудын шинжилгээ (FSH, LH, Progesteron гэх мэт)-ийг эмчийн зөвлөсөн тодорхой өдөрт өгнө
- Жишээ нь:
- FSH, LH – сарын тэмдгийн 2–4 дэх өдөр
- Прогестерон – мөчлөгийн 21–22 дахь өдөр
- Жишээ нь:
- Шинжилгээний өмнө 72 цагийн турш зарим эмийн хэрэглээг зогсоох шаардлагатай
- Жишээ нь: гормон орлуулах эмчилгээ, жирэмслэлтээс хамгаалах эм, стеройд, таталтын эсрэг эм, антибиотик (ампициллин, тетрациклин) гэх мэт
- Тестостерон, кортизол зэрэг дааврыг өглөөний 10 цагаас өмнө шинжлүүлэх нь тохиромжтой. Учир нь эдгээр дааврууд өглөөний цагаар хамгийн өндөр түвшинд ялгардаг.
Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг
Ижил төстэй нийтлэлүүд: