жирэмслэх магадлалтай өдрүүд

Жирэмслэх магадлалтай өдрүүдээ хэрхэн мэдэх вэ?

Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэх магадлалтай өдрүүдээ мэдэх нь нэг бол жирэмслэх хүсэлтэй үед тусламж болно, эсвэл жирэмслэлтээс хамгаалах байгалийн арга болох боломжтой. Сарын тэмдгийн мөчлөгийг ойлгож, өндгөвчийн үйл ажиллагаанд анхаарснаар жирэмслэх хамгийн өндөр магадлалтай өдрүүдээ тооцоолох боломжтой.

Сарын тэмдгийн мөчлөгийг зөв ойлгох нь

Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь сарын тэмдгийн цус алдалт эхэлсэн өдрөөс дараагийн сарын тэмдгийн цус дахин эхлэх хүртэлх хоногийн тоог хэлдэг. Энэхүү мөчлөгийн туршид эмэгтэй хүний бие дэх дааврын түвшин тогтмол өөрчлөгдөж байдаг.

Мөчлөгийн эхний өдрөөс эхлэн шар биеийн даавар (прогестерон) аажмаар нэмэгдэж, мөчлөгийн дунд үе буюу овуляцийн үед хамгийн өндөр түвшинд хүрдэг. Энэ үе шатанд өндгөвчөөс өндгөн эс гадагшилж, жирэмслэх хамгийн өндөр магадлалтай үе эхэлдэг.

Сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?

Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь нэг сарын тэмдэг эхэлснээс дараагийн сарын тэмдэг ирэх хүртэлх хугацааг хэлнэ. Дунджаар энэ мөчлөг 28 хоног байдаг ч эмэгтэй бүрд ялгаатай — 21-35 хоногийн хооронд хэлбэлзэж болно.

Өндгөн эс хэзээ боловсорч гардаг вэ?

Өндгөн эс мөчлөгийн дунд үед, ихэнхдээ 14 дэх өдөр гардаг (28 хоногийн мөчлөгтэй бол). Энэ үйл явцыг өндгөвч хагарах буюу овуляци гэж нэрлэнэ. Овуляцийн үед өндгөн эс умайн хоолойд шилжиж, спермтэй таарвал үр тогтдог.

Жирэмслэх магадлалтай цонх хэд хоног үргэлжилдэг вэ?

Өндгөн эс гарснаас хойш 12–24 цаг л амьд байдаг. Харин эр бэлгийн эс (сперм) эмэгтэй хүний бие дотор 3–5 хоног амьдрах чадвартай. Иймээс овуляциас өмнөх 4 өдөр + овуляци + дараагийн 1 өдөр буюу нийт 5–6 өдөр жирэмслэх магадлалтай цонх тооцогдоно.

Жирэмслэх магадлалтай өдрийг хэрхэн тооцоолох вэ?

Мөчлөгийн дундаж хугацаагаа мэдэх

  • Сүүлийн 3–6 сарын сарын тэмдгийн хоорондын хоногийг тоолоод дунджаар гаргана.

Овуляцийн өдрийг тооцох

  • Дундаж мөчлөгийн уртаас 14-ийг хасна.
    Жишээ: 30 хоногийн мөчлөгтэй бол → 30 – 14 = 16 дахь өдөр нь овуляци

Жирэмслэх өндөр магадлалтай өдрүүдийг тодорхойлох

  • Овуляцийн өмнөх 4 өдөр + овуляцийн өдөр + дараагийн 1 өдөр
  • Жишээ: 16 дахь өдөр овуляци бол → 12–17 дахь өдрүүд хамгийн үр тогтох магадлалтай

Биеийн өөрчлөлтөөс овуляци таних арга

  • Үтрээний ялгадас – цагаан, өндөгний цагаан мэт болж, суналттай болдог
  • Хөх хөндүүрлэх – овуляцийн үед дааврын нөлөөгөөр мэдрэгддэг
  • Хэвлийн доод хэсэгт зөөлөн өвдөлт – өндгөн эс хагарч байгаагийн илрэл
  • Биеийн үндсэн температур – овуляцийн дараа бага зэрэг нэмэгддэг

Байгалийн аргаар жирэмслэлтээс сэргийлэх үед анхаарах зүйлс:

  • Овуляци тогтмол гардаггүй бол энэ арга үр дүн багатай байж болно
  • Стресс, дааврын өөрчлөлт, өвчин, биеийн хэт ядрал овуляцийн хугацааг өөрчилдөг
  • Баталгаатай жирэмслэлтээс хамгаалах арга биш тул хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй

Жирэмслэх хүсэлтэй бол:

Жирэмслэх өдрөө тооцоолоход жирэмсний шинж тэмдэг ямар холбоотой вэ?

Жирэмслэх хамгийн өндөр магадлалтай өдрүүдийг тооцоолох нь жирэмслэхийг хүсэж буй эмэгтэйчүүдэд чухал ач холбогдолтой. Харин жирэмслэх боломжтой цонх хугацаанд бэлгийн харьцаанд орсны дараа анхны шинж тэмдгүүд илэрч байвал жирэмслэлт амжилттай болсон эсэхийг урьдчилан таамаглах боломжтой юм.

Жирэмсний шинж тэмдэг болон овуляци, үр тогтолт хооронд цагаан зураас мэт нарийн уялдаа бий. Иймээс жирэмслэх өдрүүдийн дараах анхны бие махбодын дохио-нуудыг анзаарах нь үр дүнтэй.

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Ижил төстэй нийтлэлүүд:

Шэйр хийж түгээх