Умайн хүзүүний ургацаг гэж юу вэ?
Эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог нэгэн эмгэг бол умайн хүзүүний ургацаг юм. Энэ нь умайн хүзүү орчимд байрлах эд эсүүд хэт ургаж, хэвийн бус бүтэцтэй болохыг хэлнэ. Зарим тохиолдолд шинж тэмдэггүй явагдах ч, урт хугацаанд эмчлэгдэхгүй тохиолдолд үрэвсэл, цус алдалт, бүр хортой өөрчлөлт үүсэх эрсдэлтэй.
Ихэнх ургацаг нь хортой биш байдаг ч, үүссэн шалтгаан, эсийн өөрчлөлтөөс хамааран мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулан, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй авах нь хамгийн чухал алхам юм.

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
Умайн хүзүүний шинж тэмдэг:
Умайн хүзүүний ургацаг нь ихэнхдээ жижиг хэмжээтэй үедээ ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байх нь түгээмэл. Гэвч ургацаг үрэвсэх, гэмтэх зэрэг өөрчлөлтүүд үүсвэл дараах зовиурууд илэрч болзошгүй:
- Хэвлийн доод хэсгээр дарж өвдөх ба энэ өвдөлт нь сарын тэмдгийн өмнөхөн илүү мэдрэгддэг
- Үтрээний цагаан ялгадас ихсэх, өнгө, үнэр нь өөрчлөгдөх
- Сарын тэмдгийн хооронд буюу дунд үед цусархаг ялгадас гарах
- Зарим тохиолдолд сарын тэмдгийн мөчлөг алдагдах, үргүйдэлтэй хавсрах шинж илэрч болзошгүй, ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
Нөлөөлөх гол хүчин зүйлс:
Дааврын тэнцвэр алдагдах
- Өндгөвчийн уйланхай
- Умайн хоргүй хавдрын зангилаа (миома)
- Эндометриоз зэрэг эмэгтэйчүүдийн дааварт нөлөөлөх эмгэгүүд
Удаан хугацааны стресс ба дархлаа суларсан байдал
- Сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутрал
- Хэт их ядаргаа, амралтгүй байдал
Механик гэмтэл
- Төрөлт, үр хөндөлт, умайн хөндийд хийгдсэн мэс ажилбарууд
- Умайн хүзүү гэмтэх, сорвижих
Үтрээний бичил орчны тэнцвэр алдагдах ба халдвар
- Бэлгийн замаар дамжих халдварууд (хламидиоз, бэлгийн херпес гэх мэт)
- Микоплазмоз, уреаплазмоз
- Үтрээний ашигтай бактерийн орчны өөрчлөлт
- Бэлэг эрхтний архаг үрэвсэлт өвчнүүд

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
Умайн хүзүүний ургацгийн оношлогоо:
- Үтрээний үзлэг
- Умайн хүзүүний дуран (Кольпоскопи)
- Эсийн шинжилгээ (Pap smear)
- ЭХО (Хэт авиан шинжилгээ)
Ижил төстэй нийтлэлүүд:
- Үтрээний мөөгөнцөр
- Умнай хүзүүний үрэвсэл
- Бэлэг эрхтний үү, шовх үзүүрт ургацаг эмчилгээ
- Умайн хүзүүн хорт хавдар
- Өндгөн эсийн нөөц тодорхойлох шинжилгээ
Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг
Ижил төстэй нийтлэлүүд: