Үтрээний мөөгөнцөр

Үтрээний мөөгөнцөр гэж юу вэ?

Үтрээний үрэвсэл болон мөөгөнцөрийн халдвар нь хоёр өөр өвчлөл боловч зарим шинж тэмдгээрээ төстэй байж болдог. Тиймээс тэдгээрийг ялгаж таних нь чухал бөгөөд эмчилгээний арга нь харилцан адилгүй байдаг. Үтрээ болон түүний хөндийд илрэх загатнах, улайх, гоожих зовиурын гол шалтгаануудын нэг нь үтрээний мөөгөнцрийн халдвар бөгөөд энэ нь тухайн хэсгийн салст бүрхүүлийг цочроох шинжтэйгээр илэрдэг.

Эрүүл үтрээнд бактери болон цөөн тооны мөөгөнцрийн эсүүд байнга оршдог ч, тэнцвэр алдагдах үед мөөгөнцөр хэт их үржиж, загатнах, хавдах, цочрох зэрэг зовиуруудыг үүсгэдэг. Судалгаагаар дөрвөн эмэгтэй тутмын гурав нь амьдралынхаа аль нэг үед үтрээний мөөгөнцөрийн халдварт өртдөг бөгөөд энэ нь бэлгийн замаар дамждаг халдвар биш юм. Аз болоход энэхүү халдвар нь оношлох, эмчлэх бүрэн боломжтой, түгээмэл эмгэгт тооцогддог.

Мөөгөнцрийн халдварын нийтлэг шинж тэмдгүүд:

  • Үтрээ болон гадна бэлэг эрхтний орчимд хүчтэй загатнах
  • Цочрол, улайлт, хавдалт
  • Цагаан өнгөтэй, бяслаг шиг өтгөн ялгадас гарах
  • Шээх үед хорсох, өвдөх
  • Бэлгийн харьцаанд ороход зовиур, өвдөлт мэдрэгдэх
  • Зарим тохиолдолд хөнгөн үнэртэй ялгадас, арьсны эмзэглэл илрэх

Дараах нөхцөл байдалд үтрээний мөөгөнцрийн халдвар хүндэрч, дахих эрсдэл өндөр байдаг:

  • Жилдээ дөрөв буюу түүнээс дээш удаа үтрээний мөөгөнцрийн халдвар дахин илэрч байгаа тохиолдолд
  • Чихрийн шижин өвчнөөс шалтгаалан дархлаа, нянгийн тэнцвэр алдагдсан үед
  • Жирэмсэн үеийн гормоны өөрчлөлтөөс болж үтрээний орчинд мөөгөнцөр үржих нөхцөл бүрдэх
  • Хүчтэй улайлт, хавдар, загатнах зэрэг шинж тэмдгүүд даамжирч байгаа үед
  • ХДХВ зэрэг дархлаа сулруулах өвчний улмаас биеийн хамгаалах чадвар буурсан бол

Үтрээний мөөгөнцрийн халдварыг хэрхэн эмчилдэг вэ?

Үтрээний мөөгөнцөр нь хөнгөн, дунд болон хүнд хэлбэртэй илэрч болох тул эмчилгээ нь халдварын түвшнээс шалтгаалан өөр өөр байдаг. Мэргэжлийн эмч таны оношид үндэслэн дараах эмчилгээний аргуудыг санал болгодог:

  1. Нэг удаагийн ууж хэрэглэдэг эм– Хөнгөн хэлбэрийн халдварын үед эмч флуконазол гэх нэг тунг ууж хэрэглэдэг мөөгөнцрийн эсрэг эмийг санал болгож болно.
  2. Богино хугацааны үтрээний эмчилгээ– 7 хоног орчим хэрэглэх богино хугацааны курс эмчилгээнд: Миконазол, Терконазол
    зэрэг мөөгөнцрийн эсрэг тос, лаа хэлбэрийн эмүүд хэрэглэгддэг. Эдгээрийг эмчийн зааврын дагуу хэрэглэснээр үтрээний халдварын шинж тэмдгүүдийг бууруулж, үр дүнтэй эмчилгээ хийх боломжтой.

Үтрээний мөөгөнцрөөс хэрхэн сэргийлэх вэ?

Үтрээний мөөгөнцөр (vaginal yeast infection) нь олон эмэгтэйчүүдийн амьдралд нэгээс илүү удаа тохиолдож болох зовиуртай асуудал юм. Гэхдээ зөв дадал зуршлуудыг хэвшүүлснээр давтагдах халдвараас сэргийлэх бүрэн боломжтой.

Хувийн ариун цэврийг зөв сахих

  • Үтрээний дотоод орчны тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зөөлөн саван хэрэглэж угаах
  • Дотроос нь угаах (douching) зэрэг үйлдлээс зайлсхийх

Чийгтэй, бариу хувцаснаас татгалзах

  • Хөвөн даавуун дотуур хувцас сонгож, чийг татсан үед шууд солих
  • Хөлс их гардаг бол хэт бариу өмд, шорт зэргийг удаан өмсөхгүй байх

Антибиотикийг хяналттай хэрэглэх

  • Хэрэггүй үед антибиотик хэрэглэх нь ашигтай нянгуудыг устгаж, мөөгөнцөр үржих нөхцөл бүрдүүлдэг

Чихрийн хэрэглээг багасгах

  • Мөөгөнцөр нь чихэрлэг орчинд хурдацтай үрждэг тул сахар, амттанг зохистой хэрэглээрэй

Дааврын тэнцвэрт байдлыг анхаарах

  • Дааврын савлуур үүсгэх эмүүд (жирэмснээс хамгаалах эм, гормоны бэлдмэл) хэрэглэж байгаа бол эмчтэй зөвлөлдөх

Үтрээний мөөгөнцрийн халдвар буцаж ирэх шалтгаан юу вэ?

  • Анхны мөөгөнцрийн халдварыг бүрэн эмчлэхгүй орхисон тохиолдолд халдвар дахих магадлалтай.
  • Хамтрагчаас бэлгийн харьцааны үед халдвар дамжих боломжтой.
  • Хөлс их гарах, үргэлж чийгтэй орчинд байх, чийг татсан хувцас удаан өмсөх нь мөөгөнцөр үржих таатай нөхцөл болдог.
  • Зарим төрлийн мөөгөнцөр нь халдварын эсрэг эмэнд тэсвэртэй байдаг тул эмчилгээ үр дүнгүй байх тохиолдол бий.
  • Бактерийн вагиноз, бэлгийн замаар дамжих халдварууд (STI), арьсны харшлын зарим шинж тэмдэг нь мөөгөнцрийн халдвартай төстэй байж болдог тул ижил төстэй зовиур илэрвэл заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Мөөгөнцрийн халдвар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлүүд

Мөөгөнцрийн халдвар, ялангуяа Candida albicans-аас үүдэлтэй үтрээний мөөгөнцөр нь олон эмэгтэйд тохиолддог нийтлэг асуудал юм. Гэхдээ энэ халдвар гэнэт гарч ирдэггүй. Дараах эрсдэлт хүчин зүйлс мөөгөнцрийн халдварыг өдөөгч гол шалтгаанууд болдог:

  1. Дархлаа сулрал– Жирэмслэлт, хүнд өвчин, стресс зэрэг шалтгаанаар дархлаа сулрах үед мөөгөнцөр амархан үрждэг.
  2. Антибиотикийн хэрэглээ- Өргөн хүрээний антибиотик нь ашигтай сүүн хүчлийн бактерийг устгаж, мөөгөнцөр давамгайлах нөхцөл бүрдүүлдэг.
  3. Хэт чихэрлэг хоол хүнс– Чихэр нь мөөгөнцрийн үндсэн “хоол” тул хэт их хэрэглээ нь өсөлтийг нь дэмждэг.
  4. Дааврын өөрчлөлт– Жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эм, сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт нь үтрээний орчны рН-д нөлөөлдөг.
  5. Чийгтэй, бариу хувцас- Биеийг барьсан дотуур хувцас, шорт, удаан өмссөн чийгтэй хувцас нь мөөгөнцөр үржих таатай орчин болдог.

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Ижил төстэй нийтлэлүүд

Шэйр хийж түгээх