Эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварт өвчин
Эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварт өвчин
Эмэгтэйчүүд 6 сард нэг удаа удлаа гэхэд 1жилд 1удаа эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоонд хамрагдаж байх хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг.
Гэвч гэрлээгүй эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхээс санаа зовох, айх зэрэг жижиг шалтгаанаар үзлэгт хамрагдахаас зайлсхийснээр өвчинг даамжруулах тохиолдол олонтаа байна.
Хүн бүр өөрийн эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх өвчин эмгэгийг бага дээр нь эмчлэхийн тулд тогтмол шинжилгээнд хамрагдаж байх нь маш чухал юм. Үргүйдэлд хүргэж буй шалгааны тоонд зүй ёсоор багтаж буй хүчин зүйл нь архагшсан бэлгийн замын халдвар, үрэвсэлт өвчин юм.
Хаана ямар оношлогоо хийлгэх вэ?
Эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмчийн үзлэг шинжилгээ хийлгэх.
Эмэгтэйчүүдийн үндсэн шинжилгээ
– Бактерийн буюу мазокний шинжилгээ -БЗХӨ (STD- sexually trasmitted diseases) илрүүлэх шинжилгээ
- Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ (Pap smear) -умайн хүзүүнээс арчдас авч шинжилнэ.
- Хүний хөхөнцөр вирус (HPV-Human papillomavirus )ийн шинжилгээ- Энэхүү вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.
- Эмэгтэйчүүдийн/үтрээний эхо- эндометр болон умайн дотоод салстад миом, полип байгаа эсэх өндгөвч зэргийг шалгана.
- *ДОХ, тэмбүү зэрэг өвчнийг цусны шинжилгээгээр оношлоно.
Бэлгийн замын халдварт өвчин жагсаалт
Бэлгийн замын халдварт өвчин гэдэг бэлгийн замаар дамжин халдварласан эмгэг төрөгчөөр үүсгэгдсэн өвчин эмгэгийг хэлнэ.
Одоогоор 30 гаран бактери, вирүс, шимэгчийг бэлгийн замын халдварт тооцож байна. Эдгээр халдварын зарим нь HIV(ХДХВ)-н халдвар авах магадлалыг ихэсгэдэг байна. Бэлгийн замын халдварууд шууд хавьтлаар дамжих, эхээс хүүхдэд дамжих нь зонхилж байна.
Дэлхий дээр өдөр бүр 1 сая БЗХӨ-ий халдвар авч байна. Жил бүр 500 сая хүн Chlamydia, gonorrhea, syphilis болон trichomoniasis халдвар авсан нь оношлогдож байна.
Chlamydia trichomatis /Хламид/
Энэ халдвар нь эдийн засгийн хувьд нилээн зарлагатай үүсгэгчээр үүссэн халдвар юм. Хламидын халдвар нь ихэнхдээ эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй халдварладаг ч энэ нь хэвлийн хөндийн үрэвсэлт өвчнүүдийн шалтгаан болдог.
Үүнд: үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, хэвлийн архаг өвдөлт. Түүнчлэн жирэмсэн байхдаа уг халдварыг авсан тохиолдолд жирэмсний хугацаанд урагт халдварлах боломжтой бөгөөд халдварласан тохиолдолд нүдний эмгэг болон пневмони үүсгэх боломжтой.
Neisseria gonorrhoeae /Заг хүйтэн/
Заг хүйтэн бол маш түгээмэл тохиолддог халдвар юм. Ихэнх эмэгтэйчүүдэд заг хүйтний халдвар авсан ч шинж тэмдэг илэрдэггүй. Хэрвээ оношлуулахгүй, эмчлүүлэхгүй, эмчилгээгээ бүрэн дуусгахгүй бол гонококкын шалтгаант өвчний шалтгаан болно.
Хэвлийн хөндийн үрэвсэлт өвчнүүдийн шалтгаан болох ба үүнд: үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт зэрэг орно. Эрэгтэйчүүдэд бэлэг эрхтэн хавдах болон зөөлөн эдийн үрэвсэл үүсгэдэг.
Trichomonas vaginalis /Трихомонад/
Уг үүсгэгчийн халдвар нь түгээмэл тохиолддог халдвар юм. Энэ үүсгэгч үтрээний үрэвсэл үүсгэдэг бөгөөд эрэгтэйчүүдэд гонококкыг бус шалтгаант шээсний сүвийн үрэвслийн 10- 12%- г үүсгэдэг. Халдвар авсан эмэгтэйчүүдийн 50%- д, эрэгтэйчүүдийн 70- 80%-д шинж тэмдэг илэрдэггүй.
Бэлгийн Мycoplasm- ууд(Mycoplasm hominis, Mycoplasm genitalium)
Mycoplasma genitalium, Mycoplasm hominis болон Ureaplasm- н 2 зүйл болох Ureaplasm urealyticum, Ureaplasm parvum нь хүний шээс бэлгийн замаас түгээмэл илэрдэг.
Mycoplasma genitalium
Энэ үүсгэгч нь гонококкын бус шалтгаант шээсний сүвийн үрэвслийн 15- 20%, хламидын бус шалтгаант шээсний сүвийн үрэвслийн 20- 25%, архаг болон дахилтат шээсний сүвийн үрэвслийн 30 орчим хувийг үүсгэдэг.
Умайн хүзүүнээс Mycoplasm hominis илэрсэн тохиолдолд анхаарах шаардлагатай учир нь энэ үүсгэгч нь төрсний дараах сепсис, нярайд системийн үрэвсэл болон уушгины бронхын гажиг үүсгэх боломжтой байдаг байна.
Ureaplasm- ууд(Ureaplam urealyticum, Ureaplasm parvum) нь
бэлгийн идэвхтэй насны БЗХӨ шинж тэмдэггүй эмэгтэйчүүдийн умайн хүзүү болон үтрээнээс 40- 80% илэрдэг. Хэдийгээр Ureaplasm нь бэлгийн замд байдаг нөхцөлт эмгэгтөрөгч гэж тооцогддог боловч зарим бэлгийн замын өвчлөлүүдийг үүсгэдэг болох тухай нотолгоо нэмэгдсээр байгаа юм.
Хэрвээ үтрээний арчдаснаас Ureaplasm гарвал зарим тохиолдлууд нь анхаарал хандуулахуйц байж болно. Тухайн эмэгтэй жирэмсэн бол нярайд сепсис болон үрэвсэл үүсгэх боломжтой. Seegene.
Treponema pallidum(Тэмбүү)
Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг.
Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинп эмгэг үүсгээх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.
Herpes simplex virus
Хос гинжтэй ДНХ- с тогтсон удмын материалтай вирүс юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирүсийн халдвар байдаг. Бэлгийн херпес үүсгэдэг 2 янзын херпес вирүс байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна.
Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирүсийн халдвар авснаас мэддэггүй/халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.
Haemophilus ducreyi (Шанхройд буюу зөөлөн яр)
Энэ өвчин нь Хаемофилус дюкрье гэдэг бактериар үүсгэгддэг, зөвхөн бэлгийн замаар дамждаг. Бэлэг эрхтэн орчимд шархлаа үүсгэдэг, шархлаа нь нилээн зовиуртай, зөв бус хэлбэртэй, хатуу биш яр байдаг.
Энэ нь тэмбүүгийн шалтгаант яраас ялгарах гол шинж тэмдгүүд юм. Тэмбүү, Херпес, Шанхройд нь ХДХВ-н халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.
Cytomegalovirus (Цитомегаловирүс)
Дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд амь насанд аюултай халдвар юм. Жишээ нь энэ вирүс HIV- тэй хавсарсан тохиолдолд. Энэ вирүс нь ховор боловч эмэгтэй хүний бэлгийн замд шархлаа үүсгэдэг.
VZV (Варицелла Зостер Вирүс)
Энэ үүсгэгч anogenital хэсэгт халдвар үүсгэсэн тохиолдлууд байдаг. VZV нь 16-50 насныхны вирүсийн шалтгаант бэлгийн замын халдварын нэг юм.
Уг шинжилгээг дараах тохиолдолуудад хийлгэхийг зөвлөнө:
– 15-65 насны бэлгийн идэвхитэй хүмүүс
– Жирэмсэн эмэгтэйчүүд
– Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
– ДОХ/ХДХВ-тэй үед
– Шинэ бэлгийн хамтрагчтай болсон үед
– БЗДХ-н шинж тэмдгүүд илэрсэн үед
– Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд
– Үргүйдлийг сэжиглэж байгаа тохиолдолд
– Эмчилгээний хяналт
БЗДХ-н шинж тэмдгүүд:
– Бэлэг эрхтэн дээр яр, цэврүү гарах
– Бэлэг эрхтэн орчмоор загатнах, улайх
– Хэвийн бус шингэн, ялгадас ялгарах
– Бэлэг эрхтэн орчмоос эвгүй үнэртэх
– Шээх болон бэлгийн хавьталд орох үед өвдөх
– Халуурах
– Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах
– Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?
Шинжилгээний хариугаар БЗДХ үүсгэгч илэрвэл эерэг, үгүй бол сөрөг гэсэн хэлбэрээр харагдана. Мөн нэг дор хэдэн ч үүсгэгч илрэх боломжтой юм. Үүнийг хавсарсан халдвар гэж нэрлэнэ.
Эмчлэгдээгүй БЗДХ нь удаан хугацааны дараа үргүйдэл, аарцгийн үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн хүзүүн хавдар зэргийг үүсгэж болзошгүй тул эрт оношилгоо нэн чухал.
Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?
Зарим тохиолдолд шинж тэмдгүүд илэрдэггүй тул БЗДХ авх эрсдэлт орсон тохиолдолд бусдад халдаахгүйн тулд шинжлүүлж, эрт оношилгоо хийлгэх шаардлагатай.
Найдвартай оношлохын тулд 2-3 давтамжит шинжилгээг өгөх хэрэгтэй. Шинжилгээний хариугаар БЗДХ илэрсэн тохиолдолд бэлгийн хамтрагчаа мөн шинжлүүлбэл зохино.