ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН ЦАГИЙН БҮРТГЭЛ
Бид урьд нь хуруугаа уншуулж, цагаа бүртгүүлэхэд илүүтэй ач холбогдол өгөн ажилладаг байсан. Гэхдээ ажлын байран дахь хамгийн гол зүйл нь хуруу уншуулж цагаа бүртгүүлэх нь чухал уу?, ажлын үр дүн, гүйцэтгэл нь илүү чухал уу? гэдэг асуултыг асуумаар байна.
Ажлын байр болгоны нөхцөл байдал өөр өөр. Зарим ажлын байрны онцлог нь тухайн ажлын байран дээр ажилтан яг цагтаа л байх ёстой гэсэн нөхцөл шаардлагатай байхад, зарим ажлын байранд цаг, хуруу гэх зэрэг зүйлс огт хамаагүй, хамгийн гол нь ажлын үр дүн маш чухал байдаг.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Гүйцэтгэлд суурилсан цагийн бүртгэл гэдэг нь ажилтны ажиллах цаг хугацаа, ажлын байр, ажил гүйцэтгэлийн хоногийг тооцоолж тэмдэглэх, мэдээллийг бүртгэх, ажилтны үйл ажиллагааны үр дүнг баталсан бүртгэлийг хэлнэ.
Үүнд тухайн ажилтан яг ажлын байран дээр ирж ажилласан уу, ажлын цаг буюу 9 цагийн турш ажлын байран дээр байсан уу, ажил дээрээ хонож, илүү цагаар ажилласан уу эсэх хамаагүй. Хамгийн гол нь өгөдсөн ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн үү гэдэг л асуудал чухал юм. Тэгэхээр гүйцэтгэлд суурилсан цагийн бүртгэл бол ажлын гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг цуглуудаг.
Ажлын гүйцэтгэл бол ажилтнуудын ажлын үйл ажиллагааг зохицуулах, удирдах, шалгах, үр дүнг тодорхойлох чухал ажил юм.
Цагийн бүртгэл гэж юу вэ?
Цагийн бүртгэлийн хувьд ажилтнуудын ажилдаа хэр их цаг зарцуулж байгааг мэдэх чухал үүрэгтэй.
Энэ нь ажилтнуудад хэрэгтэй мэдээлэл болон бүртгэлтэй ажлын үйл ажиллагааг зохицуулах, тэдний ажлын үр дүнг хянах, удирдах зүйлсийг цагийн бүртгэлээр шалгах боломжийг олгодог.
Гэвч үүнд хэдий ажлын байран дээр 9 цаг байгаа боловч цаг хийдүүлж байна уу, үнэхээр ажилдаа бүрэн цаг зарцуулж байна уу гэдгийг мэдэхэд эргэлзээтэй. Ер нь ажлын гүйцэтгэлийг бүртгэх нь ажлын байрыг илүү албажуулж, ажлын урсгал мэдээллийг бүртгэж, түүнээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг олгодог.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Байгууллага болгон өөр өөрийн арга, соёлтой учраас ажлын гүйцэтгэлийг янз бүрийн хэлбэрээр бүртгэдэг. Аппликейшн, вэб систем, программ гэх мэтээр… Цагийн бүртгэлд ажиллах хугацаа, ажиллах өдрийн хуваарь, ажлын төрлийн мэдээлэл, ажил хийх газар, ажилтны мэдээлэл зэрэг мэдээллийг бүртгэх боломжтой.
Энэ нь ажлын үйл ажиллагааг дэмжих, удирдах, шинжилгээ хийх, ажлын төлөвлөгөөг мэдэх зорилготой юм.
ERP системээр гүйцэтгэлийг хэрхэн бүртгэдэг вэ?
ERP систем нь ажлын болон бизнесийн үйл ажиллагааны албан ёсны бүртгэлийн систем юм. ERP систем нь ажилтнуудын ажлын нөхцөл байдлыг удирдах, байгууллагын бүх хэсэгтэй холбогдохыг зэрэгцүүлдэг.
ERP системийг ашиглан ажлын гүйцэтгэлийн цагийг бүртгэх нь ажил гүйцэтгэлийн үйл явцыг автоматжуулах, нэг дороос удирдан хялбарчлах, үйл ажиллагаа, үр бүтээмжийг илүү сайжруулах зорилгоор ашиглагддаг.
ERP системийн бүртгэл модульд ажил гүйцэтгэлийн цагийн бүртгэл хэрхэн бүртгэгдэх талаар мэдээлэл оруулж болдог. ERP системд ажил гүйцэтгэлийн цагийг бүртгэх бүрэн боломжтой.
ERP SYSTEM 🚀
Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?
Энэ нь ERP системийн тохиргоонд тулгуурласан бөгөөд, тухайн байгууллагын боломж, шаардлага, үйл ажиллагаа, үр дүн гээд бүгдийг тооцох боломжтой.
ERP систем бол нэгэн том цогц бүтээгдэхүүн. Үүний ердөө нэг хэсэг нь ажил гүйцэтгэлийн модуль болон тэрхүү модулийн дотор цагийг бүртгэх хэсгүүд байдаг.
ERP системд ажил гүйцэтгэлийн цагийг бүртгэхдээ ажилтнуудын нэр, ажилласан цаг, ажлын байрны нэр төрлийн мэдээлэл оруулж болдог. Энэ мэдээллийг ашиглан ажилтны ажлын байран дахь үйл ажиллагааг удирдах, шинжилгээ хийх, мониторинг хийх гэх мэт үйл ажиллагааг хангах боломжуудыг олгодог.
Холбоотой нийтлэл