Хэвлийн эхо гэж юу вэ?
Хэвлийн хэт авиан шинжилгээ буюу эхо гэж юу вэ?
Хэвлийн хэт авиан шинжилгээ (англиар abdominal ultrasonography буюу abdominal ultrasound imaging, эсвэл abdominal sonography гэж нэрлэгддэг) нь хэт авиан технологийг эмнэлгийн зориулалтаар ашиглан хэвлийн анатомийн бүтцийг дүрслэх нэг арга юм. Энэ шинжилгээ нь дууны долгионы дамжуулалт ба ойлтыг ашиглан, хэвлийн ханыг нэвт дотоод эрхтнүүдийг харах боломжийг олгодог. Үүнд хэт авианы гель хэрэглэдэг бөгөөд гель нь дууны долгионы дамжуулалтыг сайжруулдаг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хэвлийн хэт авиан шинжилгээ нь дараах эрхтнүүдэд үнэлгээ хийгддэг.
- Элэг,
- Цөсний хүүдий,
- Нойр булчирхай,
- Дэлүү,
- Бөөрний дээд булчирхай,
- Бөөр,
- Давсаг
- Түрүү булчирхай
- Умай, өндгөвч зэрэг бүтцүүдийг үнэлэх дүрс оношилгооны арга юм. Эдгээр эрхтнүүдийн бүтэц, гадаргуу, хэлбэр, хэмжээ, судасжилт, голомтот өөрчлөлт байгаа эсэхийг үнэлж дүгнэлт өгдөг.

Хэвлийн ЭХО-ны шинжилгээний давуу тал
- Өвдөлт, зовуурьгүй
- Аюулгүй
- Туяаны ачаалалгүй
- Эмч болон өвчтөнд хор нөлөөгүй /Хэт авиан шинжилгээнд 2,5-16 МГц хүртэлх өндөр давтамжтай дууны долгион ашигладаг ба энэ нь хүний биед ямар нэгэн гаж нөлөө, хоруу чанар үзүүлдэггүй тул хэт авиан шинжилгээг хамгийн аюулгүй шинжилгээ гэж үздэг/
- Шинжилгээний хугацаа богино
- Эсрэг заалт үгүй
Тусгайлан бэлтгэл шаардлагагүй ч дараах тохиолдолд :
- Цөсний хүүдий шалгуулах тохиолдолд 6-8 цаг өлөн байх
- Давсаг түрүү булчирхай
- Эмэгтэйчүүд /умай, өндгөвч/ хэвлийгээр харахад давсаг дүүрэн шээстэй байх шаардлагатай.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хэвлийн хөндийд хэт авиан шинжилгээ хийх заалтууд:
- Өвчний шинж тэмдэг нь тодорхой бус хэвлийн өвдөлт
- Хэвлийн хөндийд буглаа байж болзошгүй, сэжигтэй, шалтгаан тодорхойгүй өндөр халуурах
- Хэвлийн хөндийн эрхтний гадна үүсгэвэр байх
Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан байж болох сэжигтэй үед
- Хэвлийн гэмтэл
- Хэвлий, аюулхайгаар өвдөх
- Цөсний хүүдий, цөсний замын үрэвсэл, чулуу
- Нойр булчирхайн архаг болон хурц эмгэг
- Бөөр, шээсний замын архаг болон хурц эмгэг
- Шээс тасалдах, дүлж шээх, шээс задгайрах гэх мэт шээсний гарц өөрчлөлттэй.
- Гэдэс дүүрч, цанхайх, дотор муухайрах
- Гүйлгэх, өтгөн хатах
- Хоолны дуршил муудах, жин буурах
- Хэвлийн гэмтэл
- 40-өөс дээш насны иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор өвчин эмгэгийн шинж тэмдэггүй боловч урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлийн хэт авиан шинжилгээ хийгдэнэ.
Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН Уламжлалт анагаах ухааны их эмч А. Цэдэнсодном