Зүрхний дутагдал гэж юу вэ?
Зүрхэнд дутагдал гэдэг нь зүрхэнд бүтцийн өөрчлөлт үүсч, цусаа шахах үйл ажиллагаа алдагдсаны улмаас үүссэн эмнэлзүйн цогц хам шинж. Зүрхний дутагдал нь ихэвчлэн аажмаар үүсдэг. Зүрхний ханын зузаарал, хөндийн томрол зэрэг бүтцийн өөрчлөлтөөс үүдэж таны зүрх хүчилтөрөгчөөр баялаг цусыг биеийн эд эсэд шаардлагатай хэмжээгээр хүргэж, шахаж чадахгүй байна гэсэн үг.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Амьсгаадах /эхэн үедээ ачааллын үед амьсгаадаж, яваандаа хөдөлгөөн хийгээгүй тайван үед ч амьсгаадах зовиур илэрнэ/
- Байрлалаас хамаарч амьсгал давчдах /шөнө, хэвтэх үед амьсгал давчдана/
- Ачаалал даах чадвар буурах
- Биеийн жин нэмэгдэх
- Хөлийн шилбэ, шагай хэсгээр хавагнах
- Шээсний гарц багасах
- Зүрх дэлсэх
- Ханиалгах, цэр гарах /шөнө, хэвтэх үед илүүтэй ханиах шинж илэрнэ/
- Хоолны дуршил муудах, цанхайх
- Анхаарал төвлөрөх чадвар муудах, толгой эргэх

Зүрхний дутагдалд өртөх эрсдэлтэй бүлэг, түүний шалтгаан
Америкийн Зүрхний нийгэмлэгийн мэдээлснээр 40 ба түүнээс дээш насны хүмүүс голдуу ахмад настнууд зүрхний дутагдлаар түлхүү өвчлөх эрсдэлтэй байна гэж үзсэн. Учир нь наслалтаас үүдэж зүрхний шигдээс болон бусад зүрх судасны эмгэгээр өвдөж зүрхний дуагдалд ордог. Залуу насны хүмүүсийн хувьд удамшил, хорт зуршилын хэрэглээнээс үүдэж сүүлийн үед зүрхний дутагдалаар өвдөх нь нэмэгдэж байна.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Зүрх судасны шалтгаанууд:
- Зүрхний ишеми өвчин – Зүрхний шигдээс, цээжний бах, ишемийн кардиомиопати
- Зүрхний олдмол ба төрөлхийн гажигууд
- Зүрхний хэм алдагдал
Зүрх судасны бус шалтаанууд:
- Хорт бодисын нөлөө – Архи, мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх, хүнд металл, эмийн бэлдмэл
- Халдвар ба үрэвсэл – Халдварын гаралтай миокардит
- Бодисын солилцооны эмгэгүүд – Дотоод шүүрлийн эмгэгүүд, ялангуяа бамбай булчирхайн ба бамбайн ойролцоох булчирхайн эмгэгүүд
- Удамшлын эмгэгүүд – Зузааралтын болон тэлэгдлийн кардиомиопати

Зүрхний дутагдалд хүргэдэг шалтгаанууд
- Таргалалт
- Тамхидалт
- Архины зохисгүй хэрэглээ
- Хоолны буруу хэрэглээ
- Амьдралын суугаа хэв маяг
- Хавдрын хими эмчилгээ
- Удамшлын өгүүлэмж
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Зүрхний дутагдалыг хэрхэн оношлох вэ?
Юуны түрүүнд таньд дээрхи шинж тэмдэг илэрвэл өөрийн харьяаллын өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлээрэй. Цаашлаад дүүргийн эрүүл мэндийн төв, нарийн мэргэжлийн зүрх судасны эмчид үзүүлэх шаардлагатай. Тэгэхээр ямар ямар шинжилгээ байдаг вэ гэхээр
Лабораторийн шинжилгээнд:
1.Цусны ерөнхий шинжилгээ
2.Биохимийн шинжилгээ – эрдэс, сахар, өөх тос, элэг бөөрний үйл ажиллагаа
3.Натри хөөгч пептид /зүрх дутагдлийн эрт илрүүлэг/
эдгээр шинжилгээг өгөх хэрэгтэй. Эдгээр шинжилгээг манай Амар Мэнд Оршихуй эмнэлэг тогтмол авч байгаа.
Багажийн шинжилгээ:
- Зүрхний цахилгаан бичлэг /ЗЦБ/
- Цээжний рентген шинжилгээ
- Зүрхний хэт авиан шинжилгээ /ЗХАШ/
- Трансэзофагал зүрхний хэт авиан шинжилгээ
- Стресст зүрхний хэт авиан шинжилгээ
- Зүрхний титэм судасны КТГ
- Ачаалалтай сорил
- Зүрхний соронзон резонанст дүрслэл
- Титэм судасны зураг авах шинжилгээ/ Титэм судсан дотуурх оношилгоо (ТиСДО)

Зүрхний дутагдлыг хэрхэн эмчлэх вэ ?
1. Эмийн бус эмчилгээ
- Эмийн бус эмчилгээнд дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, шингэний хэрэглээ, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах арга хэмжээ, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт орно.
- Хөдөлгөөний зохистой дэглэм – аажим эхэлж, үе шаттайгаар үргэлжлэх хугацаа болон ачааллыг нэмэгдүүлнэ. Явган алхалт нь хамгийн аюулгүй, үр дүнтэй дасгал. Эхний үед дунд эрчимтэйгээр 5-10 минут алхаж, аажмаар үргэлжлэх хугацааг 1-2 минутаар нэмнэ. Цаашид өдөр бүр 30-45 минут алхаж заншихыг зөвлөнө.
- Эрүүл хооллолт – Хоногийн хэрэглэх давсны хэмжээг хязгаарлана. Хоногийн давсны хэмжээг 5 граммаас хэтрүүлэхгүй байх. Олон төрлийн хүнсний ногоо болон жимс жимсгэнэ зэрэг амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэх. Хоол илчлэг, шингэц сайтай байх. Хоногт хэрэглэх шингэн нь дунджаар 1500-2000 мл байна. Шаардлагатай бол хоол зүйч эмчээс зөвлөгөө авах.
- Хорт зуршилаас татгалзах: Архи, тамхи зэрэг хорт зуршил нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, зүрхний дутагдлыг даамжруулах эрсдэлтэй тул, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

2. Эмийн эмчилгээ
Өвчний шинж тэмдэг, үе шат, үүссэн хүндрэл зэргийг үнэлэж, зүрх судасны эмч эмчилгээ зөвлөнө.
Зүрхний дутагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?
- Артерийн даралт ихсэлт, зүрх судас болон бөөрний эмгэг, чихрийн шижингээр өвдөхгүй байх, өвдсөн бол эмчлэх, хянах хэрэгтэй. Мөн жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орж хэвших. Эдгээрээс гадна зүрхний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж өвчлүүлдэг дараах муу зуршлуудаас татгалзах хэрэгтэй.
- Тамхи татахгүй байх
- Жингээ зохистой түвшинд барих
- Эрүүл хооллох – жимс, ногоо болон бүхэл үрийн хүнс хэрэглэх
- Давс, өөх тос багатай хүнс хэрэглэх
- Архины хэмжээг хязгаарлах
- Дасгал хөдөлгөөн хийх
- Сайн унтаж, амрах, стрессээс сэргийлэх хэрэгтэй.
Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ