Зүрх өвдөх

Зүрхний цахилгаан бичлэг гэж юу вэ, ямар үед хийлгэх вэ?

| |

Хэрвээ таньд цээжээр өвдөх, зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах зэрэг ямар нэгэн зовиур илэрвэл нэн түрүүнд зүрхний цахилгаан бичлэг хийлгэх хэрэгтэй. Зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед (томрол, цусан хангамжийн алдагдал, хэм алдагдал гэх мэт) зүрхний цахилгаан бичлэг нь энэхүү өөрчлөлтийг илрүүлдгээрээ чухал ач холбогдолтой шинжилгээ юм.  

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг


Зүрхний цахилгаан бичлэг хийлгэх тохиолдлууд:

 Зүрхний хэм алдагдсан үед: Хэрвээ таны зүрх дэлсдэг, зүрхний цохилт багасдаг, хэм алдагддаг бол зүрхний цахилгаан бичлэг хийлгэх шаардлагатай. 

 Тайван үед цээжний өвдөлт мэдрэгдсэн үед: Тайван үед гэнэт цээжээр өвдөх, дотор давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл энэ нь зүрх судасны эмгэгтэй холбоотой байх мгадлалтай.

Удамшлын зүрх судасны эмгэгтэй хүмүүст: Хэрэв таны  цусан төрлийн гэр бүлийн хэн нэгэн зүрхний судасны эмгэгэээр өвдөж байсан бол та урьдчилан сэргийлэх зорилгоор зүрхний цахилгаан бичлэг хийлгэж болно

Өндөр настай хүмүүст: Өндөр настай хүмүүсийн хувьд нас ахих хэрээр судасны хатуурал явагддаг тул, зүрх судасны эмгэгэгээр өвчлөх магадлал өндөр байдаг. 

 Зүрхний цахилгаан бичлэг заавал хийлгэх хэрэгтэй тохиолдлууд

  • Артерийн даралт ихсэлттэй
  • Зүрхний хэм алдагдалтай
  • Зүрхний төрөлхийн ба олдмол гажиг 
  • Зүрх, судасны архаг хууч өвчтэй
  • Цээжээр өвдөх, дотор давчдах, амьсгаадах зовуурьтай
  • Уушгины эмгэгтэй
  • Хоолойн ангина, хэрх өвчинтэй
  • Бамбайн үйл ажиллагааны алдагдалтай
  • Өөрийн хүсэлтээр урьдчилан сэргийлэх зорилгоор хийлгэнэ

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Зүрхний цахилгаан бичлэгийн ач холбогдол:

Оношлогоо: Зүрхний цахилгаан бичлэг нь зүрх судасны эмгэгийг илрүүлэх, мөн бусад эмгэгээс ялган оношлоно

Эмчилгээ, хяналт: Зүрхний цахилгаан бичлэг нь эмчилгээний явцыг хянах, үр дүнг тооцоход чухал ач холбогдолтой

Тиймээс манай эмнэлгийн Зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаа учир та манай эмнэлгээр үйлчлүүлээрэй. 

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Шэйр хийж түгээх