ажлын тайланг ERP системтэй уялдуулах нь

АЖЛЫН ТАЙЛАНГ ERP СИСТЕМТЭЙ УЯЛДУУЛАХ НЬ

| | | | | |
Шэйр хийж түгээх

Ажил хийгдэж байгаа бол ажлын тайлан гэж заавал байх учиртай. Тэрхүү ажлын үр дүн, тайлангаа удирдлагадаа хэлж, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар ямар биелэлттэй байгааг мэдэгдэж байх нь зүй ёсны хэрэг юм. 

Ажлын тайланд: 

  • Тухайн ажлын төлөв
  • Тухайн ажлын ангилал
  • Тухайн ажлын гүйцэтгэл
  • Тухайн ажлын дуусах огноо
  • Ажил гүйцэтгэсэн албан тушаалтан 
  • Ажлын гүйцэтгэлийн үр дүн, үнэлгээ
  • Ажил гүйцэтгэх явц дахь үйл ажиллагаа зэргийг багтаан тайлагнах ёстой байдаг. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Ажлын тайлан нь ажилласан үр дүнгийн мэдээллийг илэрхийлэх нэгэн хэлбэр гэж ойлгож болно. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд ажиллаж буй ажилтан, менежер, борлуулагчид болон бусад ажилтнуудад ажлын үр дүнгийн мэдээллийг нэг дор харуулах, харьцуулах боломжийг олгодог. 

Ер нь ажлын тайлан гэж байхгүй бол тухайн ажилтан, байгууллагын хувьд ямар үр бүтээмжтэй ажилласан эсэхээ мэдэх боломжгүй. 

Тэгэхээр ажлын тайлан нь өөртөө ашигласан үр дүнгийн мэдээллийг цуглуулж, цаашид хэрхэн яаж ажиллах талаарх өгүүлэмжийг хэлж өгч чаддаг юм. 

Ажлын тайлан нь бизнесийн бодит үр дүнгийн мэдээллийг нэг дор харуулж, бизнесийн зорилго, хөтөлбөр, багийн ажиллагаа болон хувийн үр дүн гээд бүгдийг нэгтгэн харуулж өгдөг учраас тайлан мэдээлэл нь  удирдлага, ажилтан, менежер гээд аль ч түвшний ажилтанд нэн хэрэгтэй мэдээлэл байдаг. 

Ажлын тайланг хэрхэн бичих вэ?

Ажлын тайланг янз бүрийн платформ ашиглан бичих боломжтой. Сүүлийн үед ихэнх хүмүүс Google sheet, Power point, MS Excel, MS Word, Canva гэх мэт программ, платформ ашиглан ажил ажлынхаа онцлогоос шалтгаалан тайлангаа бэлтгэдэг. Аль ч программ, платформ ашиглах боломжтой. Гэхдээ ажлын тайлангаа 7 хоног, сар, улирал, жилээр тооцон хийх учраас аль нь таньд илүү амар вэ? гэдгийг сонгон ажиллавал танд амар. Тэгэхээр хамгийн цагт хэмнэлттэй, амархан тайлангаа бэлтгэж болох нэгэн систем бол яахын аргагүй ERP систем байдаг. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

ERP системээр ажлын тайланг бичихдээ доорх арга барилаар хийдэг: 

Ажлын тайлангийн загварыг тодорхойлох: ERP системд тайлангийн загварыг тодорхойлох хэрэгтэй. Үүнд ажлын үйл явцын тайлбар, мэдээллийг тодорхой тусгаж өгдөг. 

Мэдээллийг цуглуулах: ERP системд хэрэгтэй бүх мэдээллийг цуглуулж оруулна. Энэ нь байгууллагын ажлын тоймыг үл хамаарч, ажилтнуудын ажлын үр дүнг хадгалах зорилгоор мэдээллийг үнэн зөв форматтайгаар цуглуулахыг хэлнэ. 

Тайлангийн үр дүнг хянах: ERP системийн мэдээллийг ашиглан үр дүнг тооцож бодолцож болдог. Мэдээж өөр программ ашигласан бол автоматаар үр дүнг тань гаргаж өгч чадахгүй. Энэ бол ERP системийн хамгийн гоё давуу тал. Тайлангийн үр дүнг тухайн байгуулагын зорилготой нийцүүлж, ажилтнуудыг мэдээллийн үр дүнгээр үнэлэх боломжтой. 

График тайлан: ERP системийн ажлын тайлан бүрт график диаграммууд, тайлбаруудыг оруулж өгөх боломжтой. Энэ нь мэдээллийг ойлгоход маш амархан байдлаар буюу үр дүнг нээлттэйгээр харах боломжийг олгодог. 

Автомат тайлангийн үүрэг: ERP систем нь байгууллага дахь бүх мэдээллийг автомат болгох үүрэгтэй учраас ажиллахад амархан мөн цагт хэмнэлттэй байх юм.

Тайланг хянах: ERP систем нь мэдээлэлд тулгуурлан үр дүнг хянах, тэмдэглэл хийх, анхааруулах, мэдээллийг ашиглан ажилтан дараагийн ажилдаа тухайн мэдээллийг ашиглах гэх зэрэг ажлууд хийгддэг. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Тэгэхээр энэ бол ERP системийн ажлын тайлан бичих үндсэн алхмууд. Эдгээрийг дагаж хийж байж байгууллагын ажлын үр дүнгээ 7 хоног, сар, улирал жилээр нь цэгцтэй, ойлгомжтой, автомат байдлаар гаргаж болох юм. 

ERP системээр ажлын тайланг хэрхэн гүйцэтгэдэг вэ? 

ERP систем нь бизнесийн бүтэц, үйл ажиллагаа, борлуулалт, санхүүжилт гэх мэт мэдээллийг нэг дороос удирддаг цогц систем. Тэгэхээр ERP систем нь бүх хэсэг нэгжийн үүрэг даалгавар, хэрэгжилт хэрхэн явагдаж байгааг тодорхой харуулдаг. 

Үйл ажиллагааны мэдээлэл тооцооллыг нэгтгэх: ERP систем нь ажлын тайланг үйл ажиллагааны бүтэц, борлуулалт, санхүүжилт, байгууллагын бусад мэдээллийг харьцуулж, нэгтгэх боломжийг олгодог. 

Ажлын үйл явцыг тооцоолх: ERP систем нь бизнесийн үйл ажиллагааг нэгтгэж, үр дүнтэй болгохын тулд мэдээллийг тооцоолох, харьцуулах боломжийг олгодог. 

ERP SYSTEM 🚀

Дижитал бүртгэлийн систем – Компанидаа цахим технологи нэвтрүүлэх үү?

  • Санхүү
  • Хүний нөөц
  • Маркетинг
  • Тайлан

Ажлыг шууд үр дүнгээр нь харах боломж: ERP систем нь бүх үйл ажлыг үр дүнгээр харахыг зорьсон байдаг. Тэгэхээр удирдлага бүх үйл ажиллагааны мэдээллийг нэг дороос харж, дэлгэрэнгүй мэдээллийг форматтайгаар харах боломжтой болгодог юм.  

Тэгэхээр ажлын үр дүн тайлан, удирдлага гээд бүхий л ажилтай холбоотой зүйлс ERP системээр эмц цэгцтэй, системтэйгээр зөв явагддаг.  

Холбоотой нийтлэл


Шэйр хийж түгээх