Санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ

Санхүү татварын бүх төрлийн тайлан гаргана.

Санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ гэж юу вэ?

Та санхүү татварын тайлангаа гаргах нягтлан бодох бүртгэлийн найдвартай, мэргэжлийн үйлчилгээг хайж байна уу?

Бид өөрсдийн олон жилийн туршлага дээрээ суурилж таны татварын асуудлыг танд

  • үр ашигтай,
  • үнэн зөв,
  • холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу
  • хамгийн бага татвар төлөх төлөвлөгөө гаргаж ажиллах болно.

Танай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд тулгараад байгаа орон зайг мэргэжлийн мэргэшсэн нягтлан бодогч болон татварын мэргэшсэн зөвлөх зэргээ хамгаалсан баг хамт олон ажиллаж нөхөх болно.

Яагаад манай татварын тайлан гаргах үйлчилгээг сонгох ёстой вэ?

Манай баг нь өдөр тутмын гүйлгээг хийгээд явах нягтлан бодогчийг тусгайлан томилон, мэргэшсэн нягтлан бодогч нар нь эцсийн үр дүнд хяналт тавин ажилладаг учраас нэг хүнээс шалтгаалсан алдаа дутагдал үүсэхгүй.

Бид таныг ирээдүйд учирч болох Гааль, Татвар, Нийгмийн даатгалын байгууллагын хяналт, шалгалтанд бэлтгэж ирээдүйд учирч болох эрсдлийг багасгана.

Багийн гишүүд мэргэжлийн дагуу мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэшсэн дотоод аудитор зэрэг сургалтанд сууж өөрсдийгөө үргэлж хөгжүүлдэгээс гадна НББ-н ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, уялдуулах, системжүүлэх зэргээр бодлогын түвшний судлагаа, төлөвлөгөө боловсруулан бодитой үр дүн гаргаж байгаа чадварлаг баг хамт олон юм.

Бидний үндсэн зорилго бол таны татварыг багасгаж, хуримтлалыг нэмэгдүүлэх юм. Бид таны татварын зардлыг хамгийн байлгах боломж бүрийг ашиглаж таны шаардлагад нийцэх боломжтой бүх суутгал, зээл, урамшууллыг тодорхойлон ажилладаг.

Онлайн санхүүгийн программ ашиглан цаг хугацаа орон зайнаас үл хамааран өдөр тутмын бүртгэл тооцоо хийгдээд явах болно. Захиалагч таныг тухайн программын гүйлгээг хянах зорилгоор нэвтрэх эрх өгнө.

ЭРХЭМ ТҮНШ КОНСАЛТИНГ

Хамтдаа Системтэй хөгжье

  • Мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай үйлчилгээ.
  • Хариуцлагатай үйлчилгээ
  • Нээлттэй мэдээлэл /Онлайн санхүүгийн программ/
  • Тогтмол хяналт тавих боломж. /Онлайн санхүүгийн программ/
  • Хуулийн хүрээнд хамгийн боломжит төлөвлөгөө боловсруулж ажиллана

Гэрээт нягтлан бодогчийн хийх ажлууд

undsen ajil

Үндсэн Ажил

1. ААНОАТ-ын тайлан гаргана /Санхүү байдлын тайлан, Орлогын тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, тайлангийн тодруулга/
2. ХХОАТ-ын тайлан гаргана /бизнесийн орлогын болон хөнгөлөлт чөлөөлөлтийн тайлан/
3. Санхүүгийн тайлан гаргана  
4. Жилийн эцсийн тайланг хянах, зөвлөгөө өгөх /Санхүүгийн тайлангийн уялдаа хамаарлыг тайлбарлаж, санхүүгийн шийдвэр гаргахад хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгнө./

нэмэлт ажил

Нэмэлт Ажил

Үндсэн санхүүгийн тайлангууд гаргахаас гадна байгууллагын үйл ажиллагаанд тулгардаг санхүүгийн бүхий л асуудлыг шийдвэрлэхээр нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгож байна.
1. Цалинтай холбоотой тооцоолол хийх
2. Нийгмийн даатгалын тайлан шивэх, илгээх
3. Е-баримт шивэх, НӨАТ-ын тайлан илгээх
4. Анхан шатны баримт үдэх архивлах

Эрхэм түнш консултинг компанийн танилцуулга

туршлага

Нягтлан бодох бүртгэлийн салбарт олон жилийн туршлагатай баг хамт олон

мэргэжлийн

Мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай үйлчилгээ

нээлттэй

Байнга харилцах нээлттэй тогтолцоо

Бидний үйлчилгээ: