Европ руу аялахаар төлөвлөж байгаа бол: Хамгийн хэрэгтэй зөвлөгөө ба бэлтгэлүүд
Европ бол соёл, түүх, урлаг, байгалийн гайхамшиг бүгд нэгэн зэрэг оршдог тив. Монголчуудын хувьд Европ руу аялах нь мөрөөдөл төдий зүйл байхаа больж, бодит боломж болон хувирч байна. Гэхдээ аялалд гарахаасаа өмнө анхаарах зүйл олон бий. Энэ нийтлэлээр Европ аяллын хамгийн чухал зөвлөгөө, бэлтгэлийг хүргэе.
Виз болон бичиг баримтаа бүрэн шалгаарай
Европын ихэнх улс Шенгений бүсэд багтдаг тул Шенгений виз авах шаардлагатай.
- Визийн төрөл: аяллын, бизнес, найз нөхдөдөө зочлох гэх мэт байвал зүгээр.
- Визний материал: урилга эсвэл буудлын захиалга, онгоцны тийз, аяллын даатгал, орлогын тодорхойлолт.
- Хугацаа: Виз дунджаар 15–20 хоногт гардаг тул дор хаяж 1 сарын өмнөөс материалаа бүрдүүлээрэй. Ер нь тэрнээс ч өмнө байх тусмаа л сайн.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Санхүү, аяллын зардлаа зөв төлөвлө
Европ аялалын дундаж өртөг нь:
7–10 хоногийн аялалд 3–5 сая төгрөг (виз, онгоц, байр, хоол багтана).
Тус бүрийн улс орон (Франц, Итали, Герман, Чех гэх мэт) амьдралын өртгөөрөө ялгаатай.
Зөвлөгөө: Картаа олон улсад ашиглаж болох эсэхээ урьдчилан шалгаарай.

Нислэг болон аяллын маршрутаа нарийн гарга
Ихэнх Монгол аялагчид Истанбул эсвэл Сөүл-ээс дамжин нисдэг.
Маршрут гаргахдаа:
- Хэрвээ олон улс дамжих бол Eurail Pass авах нь хэмнэлттэй.
- Хот бүрийн хоорондох зайг Google Maps-аар шалгах
- Европын дотоодын low-cost airline (Ryanair, WizzAir гэх мэт) ашиглах
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Аяллын даатгал болон авч явах зүйлс
Европын визний материалд аяллын даатгал заавал шаардлагатай байдаг.
- Даатгалын хугацаа аяллын бүх өдрийг хамрах ёстой.
- Гэнэтийн өвчин, тээврийн саатал зэрэгт хамгаалалт өгнө.
Авах зүйлс:
- Гэрэл зураг, аяллын тэмдэглэлийн дэвтэр
- Паспорт, виз, даатгалын баримт (хуулбартай)
- Цэнэглэгч адаптер (Европын хоёр залгууртай стандарт)
- Хувийн эм, анхан шатны хэрэгсэл

Европын соёл ба аяллын соёл
Европт цаг баримтлах, нийтийн газар дуу чимээ гаргахгүй байх, хог хаяхгүй байх нь соёлын илэрхийлэл.
Мөн зочид буудал, зоогийн газар, музей зэрэгт tip өгөх соёл түгээмэл (10–15%). Орон нутгийн иргэдтэй харилцахдаа инээмсэглэх, “hello”, “thank you” гэх мэт үгсийг хэлж занших нь аяллыг илүү таатай болгодог.
Хаана очихоо төлөвлө
Хэрвээ анхны аялал бол дараах улсуудаас эхэлбэл тохиромжтой:
- Франц: Парис, Эйфелийн цамхаг
- Итали: Ром, Венеци, Флоренц
- Герман: Мюнхен, Берлин
- Чех: Прага — романтик уур амьсгалтай хот
- Австри: Вена — сонгодог хөгжмийн нийслэл Ер нь Европ руу аялахаар төлөвлөж байгаа бол хамгийн чухал зүйл нь бэлтгэл, бичиг баримт, төлөвлөгөө юм. Зөв судалж, урьдчилан төлөвлөснөөр таны Европ аялал үнэхээр мартагдашгүй, тайван, сэтгэл ханамжтай болох болно.

