Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Шэйр хийж түгээх

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?: Санхүүгийн үйл ажиллагаа гэдэг нь байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний санхүүгийн нөөцийг удирдах, ашиглахтай холбоотой үйл ажиллагаануудыг хэлдэг. Үүнд: Орлого, зарлага, хөрөнгө оруулалт, санхүүгийн төлөвлөлт, санхүүгийн хяналт зэрэг олон талт үйл ажиллагаанууд багтдаг. Санхүүгийн үйл ажиллагааг ерөнхийд нь дараах байдлаар ангилж болно.

Орлого ба зарлага:

Орлогод нь борлуулалт, үйлчилгээний орлого, хөрөнгө оруулалтын өгөөж гэх мэт багтдаг. Харин зарлагад нь үйл ажиллагааны зардал, цалин хөлс, татвар, өр төлбөр гэх мэт багтдаг.

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Санхүүгийн төлөвлөлт ба хяналт:

Санхүүгийн төлөвлөлтөд нь орлого, зарлагаа төлөвлөж, төсөв гаргах зэрэг багтдаг бол харин хяналтад нь санхүүгийн гүйцэтгэлийг хянах, тайлагнах зэрэг багтдаг.

ЭРХЭМ ТҮНШ КОНСаЛТИНГ

Хамтдаа Системтэй хөгжье

Хөрөнгө оруулалт:

Үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, облигац зэрэгт хөрөнгө оруулалт хийх. Хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх, удирдах гэх мэт.

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Санхүүжилт:

Санхүүжилтэд нь зээл авах, хөрөнгө босгох, өр төлбөрөө зохицуулах, бууруулах зэрэг багтдаг.

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Бүртгэл ба тайлагнал:

Санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу санхүүгийн мэдээлэл боловсруулах. Эдгээр үйл ажиллагаанууд нь байгууллага, хувь хүн аль алинд нь санхүүгийн нөөцөө үр ашигтай удирдах, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж

Санхүүгийн зохицуулалтын ач холбогдол

Байгууллагуудад санхүүгийн зохицуулалт хэрэгтэй байдаг. Санхүүгийн зохицуулалт нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай, найдвартай, ил тод байлгахын тулд хийгддэг бөгөөд олон талын ач холбогдолтой.

ЭРХЭМ ТҮНШ КОНСаЛТИНГ

Хамтдаа Системтэй хөгжье

Санхүүгийн тогтвортой байдал:

Санхүүгийн зохицуулалт нь мөнгөний орлого, зарлагыг хянах, зохицуулахад тусалдаг бол харин төлөвлөлт нь ирээдүйн орлого, зардлыг урьдчилан тооцоолж, төсөвлөх боломжийг олгодог.

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Зардлын хяналт ба бууралт:

Зардлыг ангилж, хянах замаар зардлыг бууруулах боломжийг нэмэгдүүлдэг. Мөн илүү үр ашигтай үйл ажиллагаа явуулах арга замуудыг тодорхойлдог.

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Эрсдэлийн удирдлага:

Санхүүгийн эрсдэлийн удирдлага нь санхүүгийн эрсдэлийг урьдчилан тооцож, зохицуулах арга замыг олоход тусалдаг. Мөн санхүүгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргах зэрэг багтдаг.

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Тайлагнал:

Байгууллагын санхүүгийн байдлыг үнэн зөв, ил тод тайлагнах.

Хууль эрх зүйн шаардлагыг хангах:

Татварын тайланг зөв гаргаж, хугацаанд нь төлөх. Мөн санхүүгийн тайлангаа аудитын шаардлагад нийцүүлэн бэлдэх зэрэг багтдаг.

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Бизнесийн шийдвэр гаргалт:

Санхүүгийн мэдээллийг шинжлэх замаар удирдлагын шийдвэр гаргалтад туслах. Мөн санхүүгийн мэдээлэлд үндэслэн бизнесийн стратеги төлөвлөгөө боловсруулах.

Санхүүгийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Хөрөнгө оруулалт ба санхүүжилт:

Хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулалтын боломжуудыг үнэлэх, зөв шийдвэр гаргах бол харин санхүүжилт нь санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглахад тусалдаг.

Иймд, байгууллагуудад санхүүгийн зохицуулалт хэрэгжүүлэх нь санхүүгийн тогтвортой байдал, эрсдэлийн удирдлага, ил тод байдал зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Тиймээс Эрхэм Түнш Консалтинг ХХК компани нь Монгол улсын жижиг, дунд, том гэх мэт бүх салбарын байгууллагуудад дээд түвшний санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх