аялах

Яагаад аялах ёстой 5 шалтгаан

Орчин үеийн завгүй амьдралд бид ажлын дарамт, хотын түгжрэл, өдөр тутмын стрессээс болоод өөртөө анхаарал тавихаа мартаж эхэлдэг. Гэвч хүний сэтгэл, оюун, биеийн эрүүл мэндийг бүхэлд нь сэргээдэг нэг зүйл нь аялах юм.

Аялал бол шинэ газар үзэхээс илүүтэйгээр өөрийгөө таних, хүрээлэн буй ертөнцийг ойлгох, амьдралын чанараа дээшлүүлэх хамгийн хүчтэй арга. Тиймээс “Яагаад хүн заавал аялж байх ёстой вэ?” гэдгийг шинжлэх ухаан, бодит туршлага, олон улсын аяллын судалгаанд суурилан танд ойлгомжтойгоор тайлбарлая.

аялах

Аялал таны тархийг шинэчлэн сэргээдэг

Хүний тархи шинэ орчинд очих бүрт допамин (аз жаргалын гормон), серотонин (тайвшруулах гормон), нүдний нейро холболтууд идэвхждэг. Үүний ачаар стресс багасгана, сэтгэл санаа тогтворжино, бүтээлч сэтгэлгээ нэмэгдэнэ. Шинэ газар үзэх, шинэ хоол амтлах, өөр хүмүүсийн амьдралтай танилцах нь тархийг “шинэ программ update” хийсэн мэт болгодог.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Аялалд гарахад та өөртэйгөө илүү их ярилцаж эхэлдэг:

Өөрийнхөө юунд дуртайг, юунаас айдгаа, ямар боломжоо ашиглаагүй яваагаа гээд олон зүйлийг мэдэж авдаг. Өдөр тутмын амьдралд бидэнд өөрийгөө ойлгох цаг бараг байдаггүй. Гэхдээ аяллын үед энэ бүгд маш тодорхой мэдрэгддэг.

Замдаа төөрөх, хэл мэдэхгүй оронд хоол захиалах, нислэг хоцрох зэрэг жижиг бэрхшээлүүд аялалд үргэлж тохиолдоно. Гэхдээ энэ бүхнийг даван туулах бүрт асуудал шийдэх чадвар нэмэгдэнэ, тайван байдал сайжирна, сандрал багасна, өөртөө итгэх итгэл өснө. Амьдралын том бэрхшээлүүд ч аялсны дараа жижиг мэт санагддаг нь үүнтэй холбоотой.

Аялал таны амьдралын үнэ цэнийг өөр өнцгөөс харахад тусалдаг

Өөр улс оронд хүмүүсийг харахад зарим нь бага зүйлтэй хэрнээ аз жаргалтай, зарим нь биднээс өөр амьдралын хэв маягтай, зарим байгаа бүхэн нь бидний мөрөөдөлтэй адил. Энэ нь бидэнд байгаа зүйлээ үнэлэх, алдаж буй зүйлсээ анзаарах, амьдралыг илүү өргөн өнцгөөс харах боломжийг олгодог.

Хүмүүс хөгширсөн хойноо харамсдаг хамгийн гол зүйл бол би илүү их аялж болох байсан гэж боддог

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Аялал ажлын бүтээмжийг эрс сайжруулдаг

Судалгаагаар аяллаас ирсэн хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ 40% нэмэгддэг. Стресс 70% буурдаг, ажлын урам зориг 55% өсдөг. Амралт гэдэг зүгээр суух биш, тархины сэргэлт, сэтгэлийн тэнцвэр юм. Мөн хань, хайртай хүн, найз нөхөд, гэр бүлтэйгээ аялахаар илүү гүн харилцаа үүсдэг. Шинэ дурсамжтай болно, ойлголцол нэмэгдэнэ. Сэтгэл судлаачид гэр бүл, хосууд оролцдог аяллыг “хамгийн хүчтэй харилцаа сэргээгч” гэж үздэг.

Аялал хүнд өөрийн үнэ цэнийг сануулдаг

Гадаад орчинд очоод аливаа зүйлийг бие даан шийдвэрлэх бүрт “Би чаддаг юм байна” гэдэг мэдрэмж төрдөг.
Энэ нь өөрийн үнэ цэнийг ойлгоход, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд, амьдралд өөрчлөлт хийх зориг гаргахад маш их нөлөөлдөг.

Ер нь байгальтай ойр байх нь сэтгэл зүйн эмчилгээ болдог. Уул, далай, ой модонд байх нь сэтгэл хямрахыг багасгадаг, нойрыг сайжруулдаг, стрессийн гормон кортизолыг бууруулдаг, хүний бие байгальд байхаар анхдагч хэлбэртээ очиж, тайвширдаг.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Аялал соёлын ойлголт, ухаарал нэмэгдүүлдэг

Өөр улс орны хүмүүсийг хараад, хэрхэн амьдардаг, ямар зан заншилтай, ямар үнэт зүйлтэй
гэдгийг ойлгодог. Үүний үр дүнд үзэл бодол уудам болдог, шүүмжлэл багасдаг, хүнлэг, дотно хүмүүжилтэй болдог. Аялсан хүн бусдыг илүү ойлгодог болдог. Нэг төрлийн хувь хүний хүмүүжил шинээр бий болох боломжтой гэж ойлгож болно.

Аялал бол амьдралаа өөрчлөх эхлэл

Олон хүн аялсны дараа ажлаа солино, бизнес эхлүүлнэ, амьдралын зорилгоо тодруулна, эрүүл мэнддээ анхаарна, шинэ хэл сурна. Учир нь аялал хүнийг сэтгэл зүйн түвшинд “reset” хийдэг.

Шэйр хийж түгээх