Тэмбүү гэж юу вэ? Тэмбүү шинж тэмдэг

Тэмбүү гэж юу вэ ?

Тэмбүү нь Treponema pallidum гэгч нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм. Энэ нь гол төлөв бэлгийн хавьталд орох, үтрээ, шулуун гэдсээр эсвэл аман секс, түүнчлэн бэлэг эрхтэн, анус, уруул, амаар дамжин халдварладаг.

УРОМЕД Clinic

Халдвар авснаас хойш эмнэл зүйн анхны шинж тэмдэг болох хатуу яр гарах хүртлэх хугацаа дунджаар 3-4 долоо хоног үргэлжлэх ба өндөр настай бие султай архаг хууч өвчтэй, сүрьеэ, хдхв/дох-ын халдвартай амьдарч буй хүмүүс, тэмбүү өвчнөөр дахин халдварласан архаг архичин, тамхичин зэрэг хүмүүст нууц хугацаа богиносон 10-15 хоног болдог.

Харин тэмбүү өвчний нууц хугацаа уртсах тохиолдол нь заг хүйтэн болон гүйлсэн булчирхайн антибиотик эмчилгээ хийлгэсэн хүмүүсийнх 108-190 хоног хүртэл уртсаж болдог.

Тэмбүү өвчний шинж тэмдэг

Тэмбүү өвчний үүсгэгч болох цайвар трепонем гэмтсэн арьс салстаар нэвтэрч биемахбодид орно. Халдвар голчлон бэлгийн замаар дамжина. Цайвар трепонем хүний биед нэвтэрч орсноос 3-4 долоо хоногийн дараагаар тэмбүү өвчний анхны шинж тэмдэг болох хатуу яр гарч ирдэг.

Ихэвчлэн бэлгийн замаар халдвар дамжин халдварладаг учраас бэлэг эрхтэн, түүний ойролцоо хатуу яр гардаг. Дараагийн нэг гол шинж тэмдэг гэвэл тунгалагийн булчирхай томордог.

Хатуу ярын хувьд хэмжээгээрээ нэлээн том 1-1.5 см хэмжээтэй зарим тохиолдолд үүнээс ч том, махан улаан өнгөтэй, ямар нэгэн өвчин зовиургүй, шарх гарч ирдэг. Шарх хаана гарч ирнэ түүний ойрцолцоох тунгалагийн булчирхай томордог.

Зарим тохиолдолд тухайн хүний бие организмээс шалтгаалан ямар нэгэн шарх, туууралт байхгүйгээр зөвхөн шинжилгээ өгөх үед илэрч гарч ирдэг, далд хэлбэрийн тэмбүү байх тохиолдол бий.

Тэмбүү нь үе шаттайгаар хөгжиж, үе шат бүрт өөр өөр шинж тэмдэг илэрдэг. Халдвар нь ихэвчлэн гурван үе шаттайгаар явагддаг:

Эхний үе шат: Тэмбүүгийн эхний шинж тэмдэг нь ихэвчлэн шанкр (хатуу яр) гэж нэрлэгддэг жижиг, өвдөлтгүй шарх юм. Шанкр нь халдвар хүний биеийн аль хэсгээр дамжин халдварласан тэр хэсэгт гардаг онцлогтой.

Тухайлбал бэлэг эрхтэн, анус, амны хөндий гэх мэт. Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хэдхэн долоо хоногийн дотор өөрөө алга болдог. Тэмбүү өвчний 1-р үед гарч ирж байгаа энэ шинж тэмдгийн үед хүнд мэдэгдэх ямар нэгэн өвчин зовиур, эмзэглэл байдаггүй. Тиймээс энэ үед гарч ирж байгаа шинж тэмдэгийг анзаарахгүй өнгөрөх талтай.

Үүнээс 6-7 хоногийн дараагаар шинж тэмдэг алга болдог. Ноцтой нь хүмүүс энэ үед нь эдгэрчихлээ гэж ойлгох талтай.

Тэмбүү өвчний 1-р үеийг бүрэн гүйцэд эмчлэгдчих юм бол дараагийн шатанд шилждэггүй. Харин эмчлээгүй, дутуу эмчилсэн тохиолдолд дараагийн үе шат руу шилждэг.

Хоёрдогч үе шат: Тэмбүү өвчнийг эмчлээгүй тохиолдолд хоёрдугаар үе шатанд шилжинэ. Энэ үед арьс, салст, бэлэг эрхтэн орчмоор олон төрлийн тууралтууд гарах, үс унах (хөмсөг, сормуус, толгойн үс, суганы үс гэх мэт) зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Далд болон гуравдагч үе шат: Хоёр дугаар үе шат дууссаны дараа тэмбүү нь харагдахуйц шинж тэмдэггүй далд үе шатанд ордог. Гэсэн хэдий ч халдвар нь биед үлдэж, зарим тохиолдолд гурав дугаар үе шат руу шилжиж болно.

Энэ үед тэмбүүгийн үүсгэгч нь биеийн янз бүрийн эрхтэн, тогтолцоонд нөлөөлж тухайлбал зүрх, тархи, мэдрэл болон бусад эрхтнүүдийг гэмтээх зэрэг ноцтой хүндрэлүүд үүсгэдэг.

Тэмбүү өвчний үр дагавар

ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл нэмэгддэг: Тэмбүү нь ДОХ-ын халдвар үүсгэдэг вирус болох ХДХВ-ийн халдвар авах, дамжуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэмбүү нь бэлэг эрхтний шарх, шархыг үүсгэдэг бөгөөд энэ нь ХДХВ-ийн халдварын нэвтрэх цэг болдог.

Мэдрэлийн хүндрэлүүд: Тэмбүүгийн хожуу үе шатанд эмчлэхгүй бол халдвар нь мэдрэлийн системд нөлөөлж, мэдрэлийн тэмбүү үүсэхэд хүргэдэг. Мэдрэлийн тэмбүү өвчин нь танин мэдэхүйн сулрал, ой санамж муудах, зан чанарын өөрчлөлт, анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байх, тэр ч байтугай саажилт, цус харвалттай төстэй шинж тэмдгүүд зэрэг мэдрэлийн янз бүрийн эмгэгийг үүсгэдэг.

Зүрх судасны хүндрэлүүд: Эмчилгээ хийлгээгүй тэмбүү нь зүрх судасны тогтолцоонд нөлөөлж, зүрх судасны тэмбүү үүсэхэд хүргэдэг. Үүний үр дүнд зүрх, судас, гол судасны гэмтэл үүсдэг.

Зүрх судасны тэмбүү нь аневризм (судасны хэвийн бус товойх), аортын дутагдал (зүрхний хавхлага гоожих), зүрхний дутагдал эсвэл бусад ноцтой зүрх судасны эмгэгийг үүсгэдэг.

Төрөлхийн тэмбүү: Тэмбүү өвчинтэй жирэмсэн эмэгтэй эхээс урагт хүйн венийн судсаар халдвар дамжиж , улмаар төрөлхийн тэмбүү өвчин үүсгэдэг. Төрөлхийн тэмбүү нь нярайд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай, хөгжлийн гажиг, ясны гажиг, хараа, сонсголын гажиг, элэг дэлүү томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө: Үргүйдэл, зулбалт, амьгүй төрөлт, дутуу төрөлт, төрөлхийн тэмбүүтэй нярай төрөх зэрэг хүндрэл үүсгэдэг.

Нийгэм, сэтгэл зүйд үзүүлэх нөлөө: Тэмбүү өвчнөөр өвчилсөн нь бэлгийн замаар дамжих халдвартай холбоотой гутаан доромжлолын улмаас сэтгэлзүйн болон сэтгэл хөдлөлийн сөрөг үр дагаварт хүргэдэг.

Энэ үед хосын харилцааны хүндрэл ялангуяа өөртөө эсвэл бэлгийн хамтрагчаа гэм буруутай гэж үзэх эсвэл нийгмээс өөрийгөө тусгаарлах, ичгүүртэй байдал зэргийг мэдрэх.

УРОМЕД Clinic

Тэмбүү өвчнийг оношилох

Тэмбүүгийн халдварыг илрүүлдэг маш олон тооны аргууд байдаг эдгээрээс тэмбүү өвчний халдвар илрүүлэх хурдавчилсан сорилын шинжилгээ, TPHA ба RPR гэсэн шинжилгээнүүд голчлон хийгддэг.

1. ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ХУРДАВЧИЛСАН СОРИЛЫН ШИНЖИЛГЭЭ

Энэ шинжилгээ нь тэмбүүгийн халдвартай эсэхийг богино хугацаанд илрүүлэх шинжилгээ юм. Энэ шинжилгээнд өмнө нь тэмбүүгийн халдвараар өвдөж байгаагүй хүмүүс хамрагдана.

Хариу нь 15-20 минутанд гарна. Хурууны өндөгнөөс захын цусны дээж авч үзнэ. Өөрийгөө эрүүл эсэхийг мэдэх зорилгоор зовиургүй байсан ч сайн дураараа энэ шинжилгээг өгч болно. Сэцэн Мед Эмнэлэгт хандаж энэхүү шинжилгээг өгөөрэй.

2. TPHA – Treponema Pallidum Hemagglutination Assay

Тэмбүүгийн үүсгэгч болох / Treponema pallidum / цайвар трепонемагийн эсрэг хэр их эсрэг бие үүссэнийг тодорхойлдог шинжилгээ .

Шинжилгээг ямар үед хийх вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсоны дараа халдвар авсан эсэхээ шалгах
  • Халдварын үе шатыг мэдэх
  • Эмчилгээний үр дүн хянах

Энэ шинжилгээг тэмбүүг эдгэсэн эсэхийг шалгахын тулд хийдэггүй. Учир нь тэмбүүгийн халдвар авсан хүнд цайвар трепонемийн эсрэг үүссэн эсрэг биет буюу дархлааны элемент байнга илэрдэг.

Халдвар авсанаас хойш 3-5 долоо хоногийн дараа шинжилгээн дээр илэрч эхэлнэ . Нууц үеэс хамаарч шинжилгээ хуурамч сөрөг эсвэл эргэлзээтэй гарч болно. Тийм үед шинжилгээг 2-3 долоо хоногийн дараа давтан шинжилнэ.

3. RPR-Rapid Plasma Reagin Test

Тэмбүүгээр халдварлагдсан өвчтөний цусанд үүссэн өвөрмөц бус эсрэг биет илрүүлдэг түргэвчилсэн энгийн оношлогооны арга юм.

Өвчтөний биед тэмбүүгийн үүсгэгч орсоноор эсүүдийг гэмтээж эхэлдэг. Гэмтсэн эсээс кардиолипин, лецитин гэх бодис ялгарна. Үүний эсрэг үүссэн эсрэг биеийг таньдаг шинжилгээ.

RPR-шинжилгээн дээр эерэг гарвал TPHA шинжилгээ хийж баталгаажуулна. Зарим эмчилгээний дараа эсрэг бие буурдаг, улмаар шинжилгээ зөв илрүүлж чаддаггүй.

Шинжилгээ сөрөг буюу тэмбүү илрээгүй гэж гарсан ч хэдэн долоо хоногийн дараа давтан үзэх хэрэгтэй.

Биеийн үзлэг: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нь ихэвчлэн бэлэг эрхтэн, ам, анус зэрэг таны биед харагдах шинж тэмдэг, шархыг шалгаж эхэлдэг. Тэд таны өвчний түүх, бэлгийн харилцааны талаар асууж магадгүй юм.

УРОМЕД Clinic

Залуучуудадаа хандаж хэлэхэд айж эмээж зовохгүйгээр мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээндээ зөв орж чадах юм бол тэмбүү гэдэг өвчнөөс бүрэн ангижрах, бүрэн эрүүлжих боломжтой.

Тэмбүүгээс өөр БЗДХ-ууд олон байдаг тул бэлэг эрхтэн дээр яр гарах, загатнах, өвдөх шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авсан нь зөв.

Тэмбүүгийн хатуу яр гарсан тохиолдолд бусад БЗДХ мөн ХДХВ/ДОХ-ын халдвар авах эрсдэл эрүүл хүнтэй харьцуулахад даруй 2-5 дахин ихэсдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх

  • Аюулгүй бэлгийн үйл ажиллагаа
  • Бэлгийн хамтрагчдыг хязгаарлах
  • Тогтмол шинжилгээ өгөх
  • Урьдчилан сэргийлэх зорилготой эм уух
  • Жирэмсний үед тэмбүүгийн шинжилгээ өгөх
  • Мэдлэгтэй байж, хамтрагчтайгаа илэн далангуй байх

Эмчилгээний явцад болон дараа нь халдварыг зохих ёсоор эмчлэхийн тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчтэйгээ зөвлөлдөх нь чухал юм. Тэд таны эмчилгээнд үзүүлэх хариу урвалыг хянах, аливаа хүндрэлийг шалгах нэмэлт шинжилгээг санал болгож болно.

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Нийтлэл:

Шэйр хийж түгээх
news-1701

sabung ayam online

yakinjp

yakinjp

rtp yakinjp

slot thailand

yakinjp

yakinjp

yakin jp

yakinjp id

maujp

maujp

maujp

maujp

sabung ayam online

sabung ayam online

judi bola online

sabung ayam online

judi bola online

slot mahjong ways

slot mahjong

sabung ayam online

judi bola

live casino

sabung ayam online

judi bola

live casino

SGP Pools

slot mahjong

sabung ayam online

slot mahjong

SLOT THAILAND

post 138000906

post 138000907

post 138000908

post 138000909

post 138000910

post 138000911

post 138000912

post 138000913

post 138000914

post 138000915

post 138000916

post 138000917

post 138000918

post 138000919

post 138000920

post 138000921

post 138000922

post 138000923

post 138000924

post 138000925

cuaca 228000631

cuaca 228000632

cuaca 228000633

cuaca 228000634

cuaca 228000635

cuaca 228000636

cuaca 228000637

cuaca 228000638

cuaca 228000639

cuaca 228000640

cuaca 228000641

cuaca 228000642

cuaca 228000643

cuaca 228000644

cuaca 228000645

cuaca 228000646

cuaca 228000647

cuaca 228000648

cuaca 228000649

cuaca 228000650

cuaca 228000651

cuaca 228000652

cuaca 228000653

cuaca 228000654

cuaca 228000655

cuaca 228000656

cuaca 228000657

cuaca 228000658

cuaca 228000659

cuaca 228000660

cuaca 228000661

cuaca 228000662

cuaca 228000663

cuaca 228000664

cuaca 228000665

cuaca 228000666

cuaca 228000667

cuaca 228000668

cuaca 228000669

cuaca 228000670

cuaca 228000671

cuaca 228000672

cuaca 228000673

cuaca 228000674

cuaca 228000675

cuaca 228000676

cuaca 228000677

cuaca 228000678

cuaca 228000679

cuaca 228000680

cuaca 228000681

cuaca 228000682

cuaca 228000683

cuaca 228000684

cuaca 228000685

cuaca 228000686

cuaca 228000687

cuaca 228000688

cuaca 228000689

cuaca 228000690

post 238000581

post 238000582

post 238000583

post 238000584

post 238000585

post 238000586

post 238000587

post 238000588

post 238000589

post 238000590

post 238000591

post 238000592

post 238000593

post 238000594

post 238000595

post 238000596

post 238000597

post 238000598

post 238000599

post 238000600

info 328000541

info 328000542

info 328000543

info 328000544

info 328000545

info 328000546

info 328000547

info 328000548

info 328000549

info 328000550

info 328000551

info 328000552

info 328000553

info 328000554

info 328000555

info 328000556

info 328000557

info 328000558

info 328000559

info 328000560

info 328000561

info 328000562

info 328000563

info 328000564

info 328000565

info 328000566

info 328000567

info 328000568

info 328000569

info 328000570

berita 428011451

berita 428011452

berita 428011453

berita 428011454

berita 428011455

berita 428011456

berita 428011457

berita 428011458

berita 428011459

berita 428011460

berita 428011461

berita 428011462

berita 428011463

berita 428011464

berita 428011465

berita 428011466

berita 428011467

berita 428011468

berita 428011469

berita 428011470

berita 428011471

berita 428011472

berita 428011473

berita 428011474

berita 428011475

berita 428011476

berita 428011477

berita 428011478

berita 428011479

berita 428011480

kajian 638000021

kajian 638000022

kajian 638000023

kajian 638000024

kajian 638000025

kajian 638000026

kajian 638000027

kajian 638000028

kajian 638000029

kajian 638000030

kajian 638000031

kajian 638000032

kajian 638000033

kajian 638000034

kajian 638000035

kajian 638000036

kajian 638000037

kajian 638000038

kajian 638000039

kajian 638000040

kajian 638000041

kajian 638000042

kajian 638000043

kajian 638000044

kajian 638000045

kajian 638000046

kajian 638000047

kajian 638000048

kajian 638000049

kajian 638000050

kajian 638000051

kajian 638000052

kajian 638000053

kajian 638000054

kajian 638000055

article 788000021

article 788000022

article 788000023

article 788000024

article 788000025

article 788000031

article 788000032

article 788000033

article 788000034

article 788000035

article 788000036

article 788000037

article 788000038

article 788000039

article 788000040

article 788000041

article 788000042

article 788000043

article 788000044

article 788000045

article 788000046

article 788000047

article 788000048

article 788000049

article 788000050

article 788000051

article 788000052

article 788000053

article 788000054

article 788000055

article 788000056

article 788000057

article 788000058

article 788000059

article 788000060

news-1701