Аялалын хувийн бэлтгэлд заавал бэлдэх 10 зүйл
Аялалын хувийн бэлтгэл, аялалд гарахдаа анхаарах 10 зүйлс
Аялалд гарахаасаа өмнө хувийн бэлтгэл хангах нь аяллыг амжилттай, аюулгүй болгодог чухал үүрэгтэй. Дараах зүйлсийг анхаарах нь чухал байдаг:
- Эрүүл мэндийн шалгалт: Аяллын өмнө эрүүл мэндийн шалгалт хийлгэж, эмчилгээ авах хэрэгтэй. Вакцинжуулалт болон бусад шаардлагатай эм бэлдмэлээ бэлдээрэй.
- Багаж хэрэгсэл бэлтгэх: Аялалд явах газрын уур амьсгал, цаг агаарыг тооцоолон хувцас, гутал, болон бусад хэрэгцээт багаж хэрэгслийг сонгож авах. Хэрэгцээт зүйлсээ жагсааж бичиж, аялалд явахаасаа өмнө шалгах нь чухал.
- Баримт бичгийн бэлтгэл: Гадаад паспорт, виз, аялалын даатгал, нислэгийн тийз гэх мэт баримт бичгүүдийг эхний ээлжинд бэлдэх. Хэрэв шаардлагатай бол цахим хувилбаруудыг гар утас, таблет дээр хадгалах нь аюулгүй байдалд тусална.
- Аяллын даатгал: Аялалын ямар нэгэн асуудал үүсвэл зардал ба хохирлыг нөхөн төлөхөд туслах аяллын даатгалтай байх нь чухал.
- Санхүүгийн бэлтгэл: Гадаад валютыг аяллын өмнө солих, кредит болон дебет картуудыг шалгах. Мөнгөний нөөц бэлтгэх, эсвэл эмергенси нөөц мөнгө авч явах нь чухал.
- Газар зүйн мэдлэг: Аялалд явах газар бүрийн улс төрийн байдал, ёс зүй, хууль дүрэм, цаг агаарын онцлог зэргийг судлан мэдэх хэрэгтэй. Газрын зүйн аппликэйшнүүдийг ашиглан газрын зурагтай болох хэрэгтэй.
- Мэдлэгтэй байх бэлтгэл: Хэрэв шаардлагатай бол тухайн улсын хэл сурах эсвэл англи хэлний мэдлэгээ сайжруулах нь тусламжтай болно.
- Аялалд зориулсан хоол хүнсний бэлтгэл: Хоолны хориг, хоол хүнсний дуршил, аялалд явах газрын боломжит хоолны боломжуудыг судлах.
- Эрүүл ахуй, аюулгүй байдал: Гар ариутгал, ариун цэвэр, аюулгүй байдалд анхаарах. Халдваргүйтгэлийн багаж хэрэгслийг багтан авч явах.
Хувийн эд зүйлс юу байх вэ?
Аялалын хамгийн чухал зүйл бол хувийн бэлтгэл:
- 1. Дулаан хувцас
- 2. Гутал
- 3. Шүдэнз
- 4. Хутга
- 5. Нүдний шил
- 6. Мишок
- 7. Олс
- 8. Эмийн сан
- 9. Гар шийдэн
- 10. Луужин
- 11. Газрын зураг
- 12. Цаг
- 13. Хүнс
Гоо сайхны эд зүйлс
- Хумсны хуурай
- Нарны тос
- Нүүр цэвэрлэгч мицелляр ус
- Нүүр цэвэрлэгч саван /шингэн саван ядаргаа/
- Шампунь
- Биеийн саван
- Оо, сойз
- Нүүрний тос: Таны л сонголт
- Ангижруулагч: Таны л сонголт
- Биеийн тос: Таны л сонголт
- Хөмсөгний харандаа: Таны л сонголт
- Хөмсөгний хутга
Аялалд бэлтгэгдэхдээ дээрх бүх асуудлыг зохицуулан, аяллын турш гарч болзошгүй төвөгтэй нөхцөл байдлуудад бэлэн байхыг хичээх хэрэгтэй.
Ёл Аялал – Таныг Мөрөөдлийн аялалд урьж байна
Хойд болон Урд хөршид хийх онцгой аялалуудыг санал болгож байна.