цагаан хэрэм

Бээжинд заавал үзэх шилдэг 10 газар

Шэйр хийж түгээх

Бээжинд заавал үзэх шилдэг 10 газар

Хятад улсын нийслэл Бээжин хот бол улсынхаа улс төр, боловсролын төв ба ямар нэгэн нэгж мужид харьяалагддаггүй шууд улсын доор байдаг 4 хотын нэг юм. Хотын нэр нь “Умард нийслэл” гэсэн утгатай. Бээжин хот нь 16,801.25 мк2 газар нутагтай, 22 сая орчим хүн амтай.

Оршин суугчдаараа улсдаа Шанхай хотын дараа, дэлхийд эхний 10-т бичигддэг. Хуурай уур амьсгалтай газар бөгөөд хаврын улиралд салхи шуурга ихтэй, намар сэрүүхэн, өвөлдөө жихүүн хүйтэн харин зуны улирал удаан үргэлжлэх бөгөөд маш халуун байдаг. 

Хамгийн хүйтэн 1 сарын дундаж температур -20°C байдаг бол 7, 8 дугаар саруудад хамгийн халуун ба 40°C хүрдэг байна. Ингээд “Бээжин үзэх газрууд шилдэг 10” толилуулъя.

1. Цагаан хэрэм ( great wall)

Дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгддэг түмэн газрын Цагаан хэрэм бол таны зайлшгүй очих ёстой газрын нэг. Дүүлэн нисэх аварга луу мэт харагддаг тус хэрэм саран дээрээс харагддаг дэлхийн хамгийн урт байгууламж.

Цагаан хэрмийг НЭӨ V зуунаас НЭ XVI зууны хооронд барьжээ . Ингэхдээ Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчдийн халдлагаас хамгаалах зорилгоор шавар, чулуугаар барьсан гэдэг. Хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж үздэг бөгөөд дэлхийн хамгийн том оршуулгын газар гэгдэх нь ч бий.

цагаан хэрэм

Ёл Аялал – Таныг Мөрөөдлийн аялалд урьж байна

2.Тяньанмэний талбай


 Аль ч улсын төв талбай заавал очих газрын нэгд зүй ч ёсоор нэрлэгддэг. Тэгвэл Хятадын төв талбай нь Бээжин хотын төв хэсэгт байрлах Тяньаньмэнь юм. Тус талбайн өмнө талд нь Хааны ордны музей, Мао тэргүүлэгчийн дурсгалын танхим, Ардын их хурлын танхим, Үндэсний музей байрладаг.

  БНХАУ байгуулагдсаны дараа уг талбайг 440 мянган квадрат метр буюу зүүнээс баруун тийшээ 500 метр өргөн, урдаасаа хойшоо 880 метр урт болгон өргөтгөжээ. Талбайн шалийг тусгай технологоор хийгдсэн цайвар өнгийн боржин чулуугаар дэвссэн аж. Гадаад пасспортоо үзүүлэн нэвтэрч, үнэгүй үзнэ.

цагаан хэрэм

3. Хориотой хот ( forbidden city)

 Хориотой хот буюу хааны ордон нь Хятад улс социалист дэглэмтэй болсноор музей болжээ. Бээжин хотын төвд, Тяньанмэний талбайн эсрэг талд байрладаг. 1420–1912 онуудын хооронд буюу 500-гаад жилийн турш эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр орон болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байв.

1406-1420 оны хооронд баригдсан энэхүү цогцолбор нь үүдний өрөөнүүдийг тооцохгүйгээр 8886 залгаа өрөөнүүдтэй, нийт 980 барилгаас бүрддэг, 961 метр урт, 753 метр өргөн юм.

Ёл Аялал – Таныг Мөрөөдлийн аялалд урьж байна

Хэрвээ үүдний өрөөнүүдийг оролцуулбал 9999 өрөөтэй болно гэж нутгийн иргэд ярьдаг ч энэ нь судалгаагаар батлагдаагүй аж. Хориотой хот нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ болсон бөгөөд Зүүн Азийн болон бусад орнуудын архитетурын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм.

1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна.

цагаан хэрэм

4. Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн (beijing national stadum)

2008 оны бээжингийн олимпод зориулж шувууны үүр мэт харагдах хэлбэр шинж агуулсан цэнгэлдэх хүрээлэн. Архитектураа онцгой болгохын тулд уран барилгачид Хятадын керамик үйлдвэрлэлийн уламжлалыг судалж, шувууны үүр мэт загвараар барих санааг олсон гэдэг.

Тус цэнгэлдэх хүрээлэн нь хоёр гол байгууламжаас бүрдэх бөгөөд 20.4 га талбайтай, 91 мянган хүний суудалтай. Гадна талаас нь үзэхэд үнэ төлбөргүй. Дотор талд гэрлийн үзүүлбэр гэх мэт жуулчдад зориулсан тоглолт байнга зохиогддог. Тоглолтын төрөл болон суудлаасхамаараад харилцан адилгүй үнэтэй.

цагаан хэрэм

5.Амьтны хүрээлэн (beijing zoo park)


 1906 онд байгуулагдсан Хятадын хамгийн анхны, хамгийн олон амьтантай зоо парк. Өдгөө хуурай газрын 500 гаруй төрлийн 5000 амьтан, далайн 500 төрлийн 10.000 гаруй амьтантай аж.  Баавгайн уул, Зааны ордон, Панданы ордон, Усан ордон, Анаашны ордон, Догшин араатны ордон гэх мэт олон ордонтой.

Мөн Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, зүүн хойд нутгийн бар, цагаан хоншоорт буга, цаа буга, одой адуу, тогоруу зэрэг амьтад байхаас гадна дэлхийн олон ховор амьтад амьдардаг. Жилд дотоод, гадаадынн 6 сая гаруй жуулчид хүлээн авдаг. Хуурай газарт оршдог дэлхийн хамгийн том аквариумтай.

цагаан хэрэм

6.Урлагийн гудамж 798 (798 Art Distric)
 

Урлагийн бүс 798 буюу монголчууд “Урлагийн гудамж” гэж нэрлэдэг энэ газар нийт 600 мянган ам метр талбайг хамардаг. Олон арван уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэсэн байхаас гадна жирийн нэг гудамжийг хэрхэн урлаг болгон тохижуулсаныг та харах боломжтой.

Ёл Аялал – Таныг Мөрөөдлийн аялалд урьж байна

Сар, заримдаа долоо хоног бүр үзэсгэлэнгийн бүтээл, тэр байтугай гудамжны заслыг ч өөрчилсөн байх нь бий. 1990-ээд оны үеэс төрийн өмчит үйлдвэр байсан газрыг уран бүтээлчид өөрсдийн сэтгэлгээ илэрхийлэх бай болгосон нь энэ.

цагаан хэрэм

7. Лааны тосон музей (Madame Tussauds Beijing )

Мадам Тюссогийн музей нь дэлхийд алдартай лааны тосон баримлын музей юм. Ийм музей дэлхийд 15 байдаг. Бээжингийн Мадам Тюссогийн музей нь Шанхай, Хонконг, Үханий дараа орох Хятадын дөрөв дэх музей.

Бээжингийн жуулчдад зориулсан гудамж болох Чяньмэньд байрладаг. Мадам Тюссогийн сонгодог үзмэрүүдээс гадна Хятадын улс төр, нийгэм соёлын салбарын алдартай хүмүүсийг ч урлан бүтээсэн үзмэрүүдтэй. Том хүн 170 юанийн үнэтэй.

цагаан хэрэм

8. Сувдан театр (National Centre for the Performing Arts)

Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр” урлагийн ертөнцөд алдартай.  Энэхүү тайзнаа тив тивийн шилдгүүд уран бүтээлээ толилуулдаг. Тус театр нь Тяньаньмэний талбайн баруун талд нэг км хүрэхгүй газарт байрладаг, эргэн тойрондоо усаар хүрээлэгдсэн.

Шөнөд өнгө өнгөөр гэрэлтэн харагддаг. Сувд шиг хэлбэртэй тул ийн нэрлэжээ. 50 гаруй жилийн түүхтэй бөгөөд  гурван удаагийн тендер, хоёр удаагийн засварын үр дүнд өнөөгийн дүр төрхөө олж, 2007 оны есдүгээр сард засвар нь дуусаж, арванхоёрдугаар сард хөшгөө нээжээ. Манай язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт “Сувдан театр”-ын тайзнаа  зохион байгуулагдаж байсан.

цагаан хэрэм

9. Хятадын үндэсний музей (national musseum)


  Хятадын үндэсний музей Тяньанмэний талбайн зүүн хэсэгт байрладаг бөгөөд  1912 оны долдугаар сард байгуулагджээ. 2007 оны гуравдугаар сараас тус музейд өргөтгөл хийж, 2011 онд нээлтээ хийсэн байна.

Ёл Аялал – Таныг Мөрөөдлийн аялалд урьж байна

Ингэснээр тус музей 200 мянган ам метр талбайтай болж, урьдынхаасаа дөрөв дахин томосч, дэлхийн хамгийн том талбайтай музей болжээ. Үзэсгэлэнгийн 48 танхимтай тус музейд нэг сая гаруй соёлын өв хадгалагдаж буй аж. Музейг үнэгүй үзэх боломжтой бөгөөд  даваа гаригт амардаг.  Өнөөг хүртэл тус музейд айлчилсан хүний тоо 30 саяыг давжээ.

10 Хаппи Валлей (happy valley)


  2006 онд ашиглалтад орсон Хаппи Валлей цэцэрлэгт хүрээлэн нь Чаоян дүүрэгт байрладаг бөгөөд 1.000.000 ам метр талбайг хамардаг. Нийт 120 гаруй үзмэртэй. Үүнээс  40 гаруй нь тоглоом, 50 гаруй нь хүний экологийн үзмэрүүд. Мөн 10 гаруй нэр төрлийн урлагийн тоглолт болж байдаг. Хүүхэд, залуучууд, настайчууд гээд бүх насныханд зориулагдсанаараа онцлогтой.

цагаан хэрэм

Нийтлэл:


Шэйр хийж түгээх